Сэтгэцийн эмгэг өвчин нь ахмадуудад түгээмэл тохиолддог

img

Эрүүл мэндийн  сайдын тушаалаар өнгөрсөн сарыг оюутны эрүүл мэндийг дэмжих сар болгон тэмдэглэн өнгөрүүлж байсан. Тэгвэл энэ сарыг ахмадын эрүүл мэндийг дэмжих сар болгон зарлажээ. Үүнтэй холбоотойгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Ахмад настны сэтгэцийн эрүүл мэнд” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

5

Сэтгэцийн эмгэг нь ахмад настнуудын дунд их тохиолддог бөгөөд өндөр настнуудын долоон хувь нь сэтгэл гутрал, таван хувь нь тэнэгрэлээр өвддөг байна. Харин тэдний нэг хүртэлх хувь нь архины болон бусад бодисын хараат байдалд өртсөн байдаг аж. Ахмадууд нийгмээс тусгаарлагдах, санхүүгийн бэрхшээлд орох, зарим нэг бие махбодийн өвчний улмаас сэтгэлийн хямралд орж, сэтгэцийн болон биеийн эмгэгтэй болдог байна.

5

Хурлын үеэр СЭМҮТ-ийн захирал Л.Насанцэнгэл “Манай улс сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуультай цөөн орнуудын нэг. Түүнд заасныхаа дагуу иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаардаг. Ялангуяа ахмад настны сэтгэцийн эрүүл мэнд чухал байдаг. Энэ асуудлыг ДЭМБ нь бусад улс орнуудад тусалдаг. Ахмадууд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болох эрсдлийг бие махбодийн архаг хууч өвчин, цус харвалт, чихрийн шижин болон цусны даралт ихсэх зэрэг өвчин улам нэмэгдүүлдэг. Ер нь ахмад настнуудад анхаарал халамж дутагдсанаас янз бүрийн эрсдэлд өртөх нь элбэг байдаг” гэж ярилаа.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1:
Buugiin dom shivshleg duudlaga
2021-12-30
F 0.08:
BATDAVAA ZULNII URD ARHI ASGAHDAA DAVGAA AHIIN CHAMLASNAAS BOLSON....chadah yumuu buu bolchood buruu yavbal bagshiih ni bieye uvddug
2021-12-30
demiiresn mongol:
Irgeded setgetsiin eruul mendiin tuslamj unegui uzuuldeg, eruul mendiin daatgal shaardahgui. Iim uls ene delhiid tootoi,uund Mongol bagtaj baigaad za zavshaan gej oilgo. Medeej tusuv mungu baga baigaa, nemeh shaardlagatai, za tegeed unuugiin Mongold setgetsiin eruul mendiin asuudaltai hun olshirch baigaag bodoh yostoi, Shunal,suvdag setgel, 3 hunii neg ni бөө geh met....
2013-10-11
zochin:
Irgediinhee setgetsiin eruul mended anhaardag gen ee? Ta nar yaaj anhaardgaa yariach dee dandaa hudlaa medee helj baih um, neg ih sain saihan magtaal oorsoddoo ogood mangar umnuud
2013-10-11
mongol:
gutrald orohoos yahav tetgever ni haanaa ch hyrtdeggyi 1921 onii esgii gertee hyrgen beryyd 10 uulaa gazraar untdag 1 talhaa usaar daruulj idej udur honog unguruuj yavaa hugshchyyl bygd uvchnii yyr bolood tsuurch bna daa.olonhi mini
2013-10-11