Г.Батхүү: Багуудад ядууралгүй болвол улс хөгжинө

img

 УИХ ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

 6

-Ирэх оны төсвийг УИХ хэлэлцэж байна. Таны хувьд төсөв дээр ямар саналтай байна вэ?

-Нэмүү өртөг, ажлын байр бий болгодог чиглэл уруу хөрөнгө  оруулалтаа хийх бодлогыг барих хэрэгтэй.  Ингэхгүй бол бондын мөнгөөр шууд зам барьж болохгүй. Тэр замаар явах автомашины тоо, хөдөлгөөний эрчим хэд байгаа билээ, ашиглалт нь ямар байх вэ, хөрөнгө оруулалтаа яаж нөхөх вэ. Би зам барихыг дэмжиж хоёр гараа өргөж байдаг хүн. Гэхдээ хэзээ, хаана, аль чиглэлд барих вэ. Эхлээд замаа барих уу, ажлын байр бий болгодог, хувийн хэвшлээ дэмжсэн төсөл хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. Наад зах нь малчдын бүтэн жилийн турш зүтгэж хөдөлмөрлөдөг ажлын үр шимийг дээшлүүлэх хэрэгтэй. Сүүг үйлдвэрлэлийн аргаар боловсруулаад сүүг нь 2000 төгрөгөөр худалддаг болгомоор байна. Малын махыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулаад, хэрэгцээтэй цагт нь жигд үнээр худалдаалдаг, малчин хүнд ашигтай байдаг болгомоор байна. Ноос ноолуурыг нь боловсруулаад бүтээгдэхүүн болгодог чиглэл уруу хөрөнгө оруулалт хийх  ёстой. Сүүгээр жишээлэхэд, 500 өрх айлын нэг өрх 10 үнээтэй байна гэж үзье. Ингэвэл нэг айл жилдээ 12 сая төгрөгийг сүүнээс олох тооцоо байгаа юм.  12 сая төгрөгөө 500 өрхөөр тооцоолоход жилдээ таван тэрбум төгрөгийг түүхий сүүнээс олж байгаа юм.  Хэрвээ таван тэрбум төгрөгийн сүүний орлого нэг суманд ирвэл тэнд бүх төрлийн үйлдвэрлэл хөгжинө. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн амжиргаа сайжирсан учраас талхны үйлдвэр нэмж баригдана. Үйлдвэрлэлийн хүчин чадал ч нэмэгдэх юм. Лангуугаар бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг хүмүүсийн орлого нэмэгдэнэ. Нийтийн хоолны газрын орлого энэ хирээр нэмэгдэнэ. Үүнээс цаашлаад улс орон хөгжинө.

 6

-Сумаас  аймаг, аймгаас хот руу нүүдлээд зогсоогүй л байна. Хөдөө рүү иргэдийг хэрхэн татах вэ?

-Монгол Улс 1577 багтай. Энэ багууд дээр нь ажилгүйдэл ядууралгүй болж чадвал улс орон хөгжинө. Түүнээс бус төвлөрсөн аймгийн төв, Улаанбаатар хотод ямар ч хөрөнгө оруулалт оруулаад хүн амын төвлөрөл улам нэмэгдэж, утаа ихсэж, түгжрэл ч ихсэж, ажилгүйдэл энэ хирээр нэмэгдэж, хүндрэл учирна. Тиймээс одоо хөдөө орон нутагт уруу чиглэсэн бодлого явуулах хэрэгтэй. Тэнд хуулийн болон эдийн засгийн бодлогуудыг явуулах хэрэгтэй. Хөдөө орон нутагт үйлдвэрлэл явуулах урт хугацааны хөнгөлөлттэй зээл өгөх хэрэгтэй. Улаанбаатар хотод ажилгүй байснаас хөдөө орон нутагт очоод, талхны үйлдвэр байгуулаад ажиллавал миний амьдрал хэрэгтэй юм байна гэсэн, Улаанбаатараас өөрсдөө өргөдөл гаргаад нүүгээд явдаг тусгалыг иргэдэд бүрдүүлж өгөх хэрэгтэй. Улаанбаатарын хөгжлийн асуудлыг мэдээж хэрэг дэмжинэ. Гэхдээ хэт төв уруугаа төвлөрүүлсэн төрийн бодлого байж болохгүй.

 6

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нянгар:
Эсвэл өөрсдийгөө ухаантай гэж боддог юм уу, эсвэл бид нар ийм маанаг болчихсон хэрэг үү. ХХХХХХХ хүртэл яаж амьдрахыг заах гэж дээ
2013-10-11
Ganaa:
tenegtdeg bainasht
2013-10-11
////:
Чиний үйлдвэрлээд байгаа архи Монголчуудыг ядууруулж байгаа гэдгийг ЧИ МАХАН толгой ойлгож байгаа ч ойлгоогүй царайлаад .....
2013-10-11
-----:
Cuugee uuzgaa mongolchuudaa arhiig bur bolii
2013-10-11
****:
Chi mongoliin ard tumniig arhi piwond oruull hanaagui b na uu?
2013-10-11
****:
Bathuu chi boli ter APU gaa SUU, TARAG bolgo za yu chamd uureg ogch baina!
2013-10-11
нэг баг:
хуцаад байхаар нэг багт нэмэр бол
2013-10-11
zochin:
nuguu magnai shig malchdiig demjeed bas yunii une nemex geed bgaa xelex ug alga
2013-10-11
geust:
odoo yaridgaa bolimoor yumdoo ene garuud
2013-10-11
хэ хэ:
мөн хэлэх үгээ олов оо. баг, хорооны тоогоо эрс багасгаж, баг-сум-аймаг, хороо-дүүрэг-нийслэл гэсэн шатлалаа сум-аймаг, хороо-нийслэл болгомоор юм даа.
2013-10-11
****:
Архи пиво байхгүй болгоод ундаагаа ахиухан үйлдвэрлээ тэнэж байж наад яриад байгаа зүйл чинь бүрэн утгаараа биелэлээ олноо, Ийм юм ухаарахгүй байна гэжүүү, гайхмаараа !
2013-10-11
Irgen:
Jinhen oligarh
2013-10-11