Г.Эрхэмбаяр жиу-жицу бөхийн дэлхий аварга болжээ

Тус тэмцээнд манай улсын есөн тамирчин зодоглосон бөгөөд энэ жилийн наадмын түрүү бөх улсын аварга Г.Эрхэмбаяр senior-1 буюу 35-40 насны ангилалд, хөх бүсний +100 кг-ын жинд барилдаж дэлхийн аварга болжээ.
Мөн түүнээс гадна жиу-жицу бөхийн мастеруудын болон ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мастерын /30-35 насны ангилал/ хөх бүсний +100 кг-ын жинд барилдсан Б.Ариун-Эрдэнэ, ягаан бүсний 88 кг-ын жинд О.Болд-Эрдэнэ нар дэлхийн аварга болж, бор бүсний 82 кг-д хүч үзсэн Д. Мөнхбаясгалан хүрэл медаль хүртсэн байна.
Жиу-Жицу бөхийн холбоо нь манай улсад анх 1997 онд байгуулагджээ. Энэ хугацаанд тив, дэлхий, олон улсын тэмцээн уралдаанд удаа дараа амжилттай оролцож ирсэн байна. Тухайлбал, Киргызстан улсын Бишкек хотноо 2008 онд зохиогдсон Жиу-Жицу бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Мөнхбаясгалан +100 кг жинд анхны алтан медаль, -85кг жинд О.Болд-Эрдэнэ мөнгөн медаль хүртэж байжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ