Улаанбаатарт 21 хэм хүйтэн байна

img

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав болон Дорнодын нутгаар 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул голын сав газраар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, 9-11 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ