Европын орнуудад суух Элчин сайдуудыг томиллоо

img

УИХ-ын чуулганаар Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл, ХБНГУ-д суугаа Элчин сайд  Д.Даваадорж, Канад Улсад суугаа Элчин сайд Т.Далай-Уул, Швейцарийн холбооны Улсад суугаа Элчин  сайд  Л.Оргил  нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбоотойгоор эгүүлэн татаж,  Монгол Улсаас Франц Улсад суух Элчин сайдаар  Д.Батсайхан, ХБНГУ-д суух Элчин сайдаар Ц.Болор , Канад Улсад суугаа Элчин сайдаар Р.Алтангэрэл, Швейцарийн холбооны Улсад суугаа Элчин  сайдаар  В.Пүрэвдорж нарын нэрийг дэвшүүлжээ. Европын холбооны улсуудад Монгол Улсынхаа нэрийн өмнөөс томилогдон ажиллах гэж байгаа дээрх дөрвөн Элчин сайдад нэр дэвшигчдээс гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

 6

УИХ-ын гишүүн н.Болор

-Элчин сайдаар томилогдож байгаа нэр дэвшигчид тухайн улс орондоо очоод хоёр улсын  хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар ямар төлөвлөгөөтэй байна вэ?

 5

Франц Улсад суух Элчин сайдаар нэр дэвшигч Д.Батсайхан:

 -Монгол Францын харилцаа найрсаг хэмжээнд хөгжиж байгаа. Франц Монгол хоёрын хооронд хөдөө аж ахуйн чиглэлээр хамтардаг. Сарлагийн хөөврийг Европын зах зээлд гаргахаар хоёр тал ажиллаж байна. Иргэдийг хүлээж авах цагийг уртасгаж байгаа. Орон нутгийн харилцаанд найрсаг хамтын ажиллагаа тогтооно.

 5

ХБНГУ-д суух Элчин сайдаар нэр дэвшигч Ц.Болор:

ХБНГУ бол Европ дахь манай гол түнш. Германы технологийг Монголд нэвтрүүлэх талаар хамтарч ажиллана. Иргэдийг харилцан зорчуулах асуудалд анхаарна.

 5

Канад Улсад суух Элчин сайдаар нэр дэвшигч Р.Алтангэрэл:

-Энэ сарын сүүлчээр Канадын Ерөнхий сайд манайд айлчилна. Канад улсын хувьд хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахад анхаарна. Канад технологийг Монголд нутагшуулахад анхаарна. Хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллахад анхаарч байгаа. Канадад 1500 орчим Монгол иргэн амьдарч, ажиллаж байна. Монгол Улсын иргэдэд 10 жилийн хугацаанд амьдарч, ажиллах шийдвэрийг гаргасан байгаа. Канадад амьдарч байгаа иргэнийн нийгмийн асуудлыг  анхаарч ажиллана.

 5

Швейцарийн холбооны Улсад суух Элчин сайдаар нэр дэвшигч В.Пүрэвдорж:

-Швейцари улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Хөдөө аж ахуйн салбарт өндөр технологийг нэвтрүүлэхэд анхаарна. Хамтран ажиллах нөөц бололцоог илэрхийж ажиллана. Швейцарийн хамтын ажиллагааны нийгэмлэг хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хөдөө орон нутаг техник мэргэжлийн сургууль байгуулахад хамтарч ажиллах хөтөлбөрөө баталсан.

 5

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Монгол Улсаас гадаадад суух Элчин сайд нар өмнө нь эх орондоо гурван жил ажиллаж, амьдраад дараагийн орондоо томилогддог байлаа. Одоо бол гадаадад Элчин  сайдаар сууж байгаад дараагийнхаа орон уруу шууд томилогдоод явдаг болж. Монголынхоо амьдралыг мэдэж байж, Монголоо гадаадад сурталчилна. Тиймээс энэ томилогдож байгаа залуус Монголынхоо амьдралыг хэр мэддэг вэ? Монгол Улсаа хөгжүүлэх залуус их зүйл хийх байх. Дандаа залуус томилогдсон байна.

 5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх н.Пүрэвсүрэн:

-Гурван жил Монголдоо байж байгаад гадаадад Элчин сайдаар томилдог журам байдаг. Элчин сайд нар эх оронтойгоо байнга холбоотой байдаг. Хэрвээ УИХ-аас дэмжсэн тохиолдолд нэлээн урт хугацааны бэлтгэл хийдэг. Хөдөө орон нутагт ажиллуулдаг.

 5

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Гадаадад Элчин сайдаар томилогдож байгаа хүмүүсийн ажилласан байдал, зэрэг дэв ямар байдаг вэ? Мөн гадаад дахь Элчин сайдуудын байрны тухайд хэр хүрэлцээтэй байдаг бол?

 5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх н.Пүрэвсүрэн:

-Ихэнх нь гадаад харилцааны чиглэлээр олон жил ажилласан хүмүүс байгаа. Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд гэсэн зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгодог.

 5

Франц Улсад суух Элчин сайдаар нэр дэвшигч Д.Батсайхан:

-Парис дахь Элчин сайдын байр 1960 онд худалдаж авсан. Байрыг тохижуулах шаардлагатай байгаа. Ирэх жил төсөв гаргаж тохижуулахаар төлөвлөж байгаа. Хамтын ажиллагааны тухайд манай тавдугаар цахилгаан станцыг барих тендерт Францын шилдэг компани шалгарсан байгаа. Уул уурхайгаас гадна эрчим хүч, зам зэрэг дэд бүтцийн чиглэлд Франц улс хамтран ажиллаж байгаа.

 5

ХБНГУ-д суух Элчин сайдаар нэр дэвшигч Ц.Болор:

-Германы хувьд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан байрны асуудал хүндрэлтэй байдаг. Берлин хотын төвд албан контор түрээслэж байна. Германд байгаа иргэдийн төлөөлөл болсон 20 гаруй төрийн бус байгууллага байдаг. “Зөгийн үүр” төслийн хүрээнд иргэдтэйгээ уулзсан.

 5

Канад Улсад суух Элчин сайдаар нэр дэвшигч Р.Алтангэрэл:

-Канадын Элчин сайдын байр түрээсийнх. Бид өөрийн байртай байх хэрэгтэй гэж үзэн, судалгаа явуулсан байгаа. Өөрийн өмчийн байртай болгохоор төлөвлөж байна. Манай иргэд асуудалтай болохоороо дипломат төлөөлөгчийн газартаа ханддаг. Иргэдэд туслах сан гэж байдаг. Гэтэл энэ нь хүрэлцэхгүй тохиолдол байдаг. Канадтай  төрийн алба, цэргийн зэрэг салбаруудын хооронд сайн хамтарч ажилласан байдаг. Харин орон нутагт харилцаа холбоогоо хөгжүүлэх зорилт тавьсан байгаа.

 5

Швейцарийн холбооны Улсад суух Элчин сайдаар нэр дэвшигч В.Пүрэвдорж:

-Женевт 1974 онд манай улс өөрийн гэсэн байраа барьсан байдаг. Өнгөрсөн хугацаанд урсгал завсар хийж ирсэн. Хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Нөгөө талаас хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллана. Иргэдийн эрх  ашгийг хамгаалах талаар анхаарч ажиллах болно гэлээ.

 6

Дараагаар нь гишүүд Элчин сайдад нэр дэвшигчдэд санал, сургамжаа хэлсэн юм. 

6

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Гадаадад эх орноо төлөөлөн суухын зэрэгцээ улс орныхоо нөхцөл байдлыг сайн судлах хэрэгтэй. Дөрвөн улсын хувьд онцлог улс. Холбооны Канцлер түүхэнд анх удаа манай улсад айлчилсан. Францын Гадаад хэргийн сайд манайд айлчилна гэж байна. Швейцарийн хувьд дэлхийн бүх улсыг нэгтгэсэн уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ улс орнуудтай эдийн засгийн харилцааг эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс бүх салбарт но-хау технологийг нэвтрүүлэх хэрэгтэй.

6

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Элчин сайдууд томилогдох үедээ маш сайхан амлалт өгдөг. Дараа нь тайлангаа тавьдаггүй. Өнөөдөр Монгол иргэд гадаадын олон улс оронд амьдарч, ажиллаж, аялж байна. Гэтэл Элчин сайдуудад тухайн улс орнуудад маш их байдаг ч тоо нь зөрдөг.  Манай улсын иргэд гадаадынхантай  гэр бүл болж байна. Хүүхдийн асуудлыг яаж шийддэг вэ. Хаана нь харьяалуулдаг вэ. Элчин сайд нар нь иргэдээ тоодоггүй.  Монгол Улсын иргэдэд үйлчлэх үүрэг бол та нарын нэгдүгээрх үүрэг шүү.

 6

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Европын байдлыг УИХ-ын гишүүд хэрхэн ойлгох вэ. Эдийн засгийн хямрал хаана хэрхэн нөлөөлөх гэж байна гэдгийг Элчин сайдууд мэдээлэх хэрэгтэй. Бид төсөв хэлэлцэхэд эдийн засгийн байдлыг байнга мэдээлж байх хэрэгтэй. Гэтэл Элчин сайдуудад  ийм зүйл байдаггүй. Дотоод болон гадаад талын уялдаа холбоог Элчин сайдууд сайн мэдэж, бас мэдээлж байх хэрэгтэй.

 6

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

-Гадаад харилцаанд ах дүүсэг харилцаатай ойлголт байгаа юу. Эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаатай л байгаа даа. Монголын нэр хүндийг дээш нь өргөж, сурталчлаарай.

 6

УИХ-ын гишүүн Сү.Батболд:

-Мэдлэгтэй, туршлагатай, дунд насны залуус томилогдон Элчин сайдаар ажиллах гэж байгаад сэтгэл хангалуун байна. Өөрсдийн мэдлэг чадвараа өргөн харуулах шаардлага та бүхэнд гарах байх. Бид гадаад бодлогодоо залгамж чанарыг ярьдаг ч амьдрал дээр үгүйсгээд байдаг.

 6

Ийнхүү гишүүд саналаа хэлж дууссаны дараагаар санал хураалт явуулахад Франц, Канад, Герман, Швейцари Улсад суух Элчин сайдуудыг  олонхи нь дэмжлээ. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойш 14 цагт хуралдаан дахин үргэлжилнэ.

6

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Fuckoffff:
Laos gej shaasan haahah swissd laos gej gazar baihgui. Haa hol laos gedeg oron l baidag bolhoos haha onigootoi yumaa fuuck
2013-10-11
Kkkkkkkk:
Kkkkkkk man iin tomilgoonii garuuud hvn hulgailah tamhi zuuvorloh geed ali bolj bvtehgvi hereg hiij hoogdoj irsen arivan turshlagtai shvvdee
2013-10-11
Zochin:
Switzerlandad Laosiin uulzalt geh yu baidag yum??? Davosiin forumiig helsen bailgui deeee, kkkkkkk
2013-10-11
ochinz:
Boloroo Germanii biznii talaar ontygoi anhaaraaira
2013-10-11
Goldyyyy:
Canada Europe -d baidag bil uu?
2013-10-11