Хүүхдийн найрал дууны наадам эхэллээ

Анхан шатны шалгаруулалтыг Нийслэлийн Засаг дарга нийслэлийн Тэргүүний 5-р сургууль дээр очиж сонирхсон байна. “Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой”-д зориулан 21 дэх жилдээ болж байгаа тус наадмыг Хөгжим судлаач Ч.Буянхишиг, Хөгжим бүжгийн Коллежийн тэнхимийн эрхлэгч Л.Баярмаа, Батлан Хамгаалахын их сургуулийн хөгжмийн багш Ц.Хонгорзул нар шүүж байна. Дүүрэг бүрээс шалгарсан гурван шилдэг хамтлаг Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөнө. Уралдааны шагналын сан 4,5 сая төгрөг бөгөөд тэргүүн байр хоёр сая, 2-р байр 1.5 сая, 3-р байр нэг сая төгрөгөөр шагнаж, урамшуулах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ