Усны аюулгүй байдлын талаар хэлэлцэв
Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа явц, тулгарч буй бэрхшээл, хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, бие биеэсээ суралцах, цаашид уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилготой “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, туршлага солилцох салбар дундын уулзалт, семинар” Дорноговь аймагт зохион байгуулагдлаа.
а
Тус уулзалтад ЭМЯ, БОНХЯ, Сав газрын захиргаа, ДЭМБ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Ус сувгийн удирдах газар, Нийгмийн эрүүл мэндийн их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Усны үндэсний хороо болон Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл, Архангай аймгуудаас холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
а
Уулзалтийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа дэлхийн олон улс оронд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь хүн амыг аюулгүй ундны усаар тасралтгүй хангах асуудал тулгамдаж буйг онцлов.
Азийн таван оронд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлж, ундны усны аюулгуй байдлыг хангахын тулд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх цэгүүдэд усыг бохирдуулах хүчин зүйлүүдийг тогтоож, эрсдлийг үнэлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг ус хангамжийн бүхий л шатанд авч хэрэгжүүлэх эрсдлийн цогц үнэлгээ, эрсдлийн удирдлагын энэхүү аргыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Манай улсад 2011 оноос Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн системд усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах төслийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлээд байна.
Уг төслийн хүрээнд устай холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудыг тодорхой мэдээлэл, арга зүйгээр хангах, боловсон хүчнийг бэлтгэх шаардлага тулгаран гарсны дагуу ДЭМБ-ын богино хугацааны зөвлөх Жон Деннис өнгөрөгч тавдугаар сард ирж сургалт зохион байгуулсан билээ.
Энэ сургалтын ач холбогдлыг салбарын дэд сайд үнэлж буйгаа хурлын үеэр илэрхийлж, хэлэхдээ, “Би дөрвөн зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна.
Нэгдүгээрт: Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхтэй холбоотой мэдлэг, ойлголтыг шийдвэр гаргах түвшнээс эхлэн төлөвлөгөөг гардан хэрэгжүүлэх инженер техникийн ажилчид хүртэл илүү өргөн хүрээний түвшинд авч чадсан гэж үзэж байна.
Хоёрдугаарт: Усны чанар, аюулгүй байдлыг хангуулахад бүх салбарын хамтын ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоо, хүчин чармайлт чухал гэдгийг сургалтад оролцогчид ойлгож хүлээн зөвшөөрсөн. Гуравдугаарт: Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг Улаанбаатар хотоос гадна бусад жижиг суурин газруудад боловсруулан хэрэгжүүлэх, энэхүү ажлыг түгээн дэлгэрүүлэх эхний сургагч багш нар бэлтгэгдэж, боловсон хүчний чадавхи бүрдэж эхэлсэн.
Дөрөвдүгээрт: Сургалтад оролцогчдод “Хотын” болон “Жижиг суурин газрын УАБТ боловсруулах сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн учраас улсын хэжмээнд 74 хүнд “Сургагч багш” -ийн гэрчилгээ олгосон гэх мэт үр дүнтэй олон ажил хийгдэж байна” хэмээлээ.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ