Татварын шинэчлэлт нь төсвийн алдагдлыг нөхөх зорилгогүй

img

  Сүүлийн үед олон нийтийн дунд татвар олон нэр төрлөөр нэмэгдэж, улсын төсвийн орлогын алдагдлыг татвар нэмэх замаар нөхөх гэж байна гэсэн яриа гарч байгаа. Үүнтэй холбогдуулан өчигдөр Сангийн дэд сайд С. Пүрэв хэвлэлийн бага хурал хийлгэж,  татварын шинэчлэлтийн хоёрдахь шатны хүрээнд хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулсан. Сангийн дэд сайд УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа татварын хуулийн өөрчлөлт нь 2014 оны улсын төсөвтэй холбоогүйг хэлээд хууль  батлагдсан тохиолдолд 2015 оноос хэрэгжиж эхэлнэ гэлээ. Өнөөдөр мөрдөгдөж байгаа 24 хуулиар зохицуулагдаж байгаа татварын харилцааг 13 хуулиар зохицуулдаг болгох, татварын хуулинд байгаа ойлгомжгүй, санаа давхацсан заалтуудыг цэгцэлж, нэг мөр болгох чиглэлээр хуулийн шинэчлэлт хийж байна. Хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж урамшуулах  чиглэлээр   борлуулалтын жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс доош байвал төлсөн татварын 90 хувийг буцаан олгох, НӨАТ-ын босгыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх, алдагдагдал тооцох хугацааг хойшлуулах зэрэг шинэчлэлт хийж байна. Далд эдийн засгийг бууруулахын тулд НӨАТ-ын  тодорхой хувийг иргэдэд буцаан олгож болох юм. Татварын албаны үйлчилгээг сайжруулж татварыг цахим хэлбэрээр тайлагнах, бэлэн болон бэлэн бус төлбөр тооцоог бүртгэлжүүлэх, техникийн хангамж сүлжээг сайжруулах замаар татварын тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх  шинэчлэлийг хийж байна гэлээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

татвар:
өөрөөр хэлбэл задгай тансаглаж үрсэн төсвийн мөнгөө ардуудаар төлүүлэх гэж байгаа юм зөв үү зөв зүйлд зараад үйлдвэр сургууль эмнэлэг цэцэрлэг байр сууц бариад төсөв хүндэрсэн бол ганц алтан гарихаа нэмэрлэсэн ч болж л байна өвөл төөрч бөөн зардал гаргаад хэдийг нь төлсөн нэртэй гурилдсан бэ
2013-10-13
Зочин:
Буцааж олгоно ч гэх шиг. Бид мөнгө хуваарилна ч гөх шиг. Энэ бол зах зээлийн эдийн засаг биш ээ. Заавал өөрийнхөө гараар мөнгө дамжуулах гээд, хагас нь замдаа алга болдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Та нарын яриа чинь нэг л таалагдахгүй байна шүү.
2013-10-13
seko:
mungu olox muu argiig suwegchildeg shigee zuw zuild zarcuulax sn argad suralcaach yumnii une nemegdexed tag duugui gesen murtluu xunees awch tatwar nemj xalaasaa zuzaalax bolhooroo bugdeeree ymar xurdan xuuli sanaachilj batlana geech yostoil uuj idehni uurgiin mori uragsh gisgej ulsiin ajil ywuulax bolhoor urgaa xad shig baidlaa shinechil ene chini l shinechlel tgd uursduduu hergem zereg sn neriig aimaar xurdan xurteene shinechleliin zasgiin gazar ch gex shig
2013-10-13
seko :
shinechlel gj xelehed haashaa ch yumbedee turliig ni nemchixeed ternii orond neg utgatai 2turluudiigni negtgeed neg bolgj boldgui yumu byaluunaas xurtej chadaagui negende tatwariin ner turliig nemj xuwi olgodog bolciimuu
2013-10-13
1111:
Өөрсдийнхээ идсэн мөнгөний цоорхойг ард түмнээсээ авах гээд байгааг ард түмэн та нар ойлгохгүй байна гэж үү.
2013-10-13
зочин:
Арай өөрөөр сэтгэж чадахгүй арчаагүй ченж сэтгэхүйтэй засгийн газартай бид хол явахгүй ээ.
2013-10-13
muugii:
ashgui dee.ene huuli hurdan heregjeesei
2013-10-12
zochin:
Medeejiin yuman deer ugui geed guriigeed baih yumaa Altanhuyag ni zaaj ugsun yum baihdaa. Joohon achaalal ireheer chaddagaaraa muusain ard tumenee l muljih geed yadchih bololtoi yumaa. Uur oligtoihon yum sedeed sanaachilchih siireg tolgoitoi hun alga uu naad zasgiin gazart chini.......
2013-10-12
zochin:
bolio bol olson tavan tugruguu tatvart uguud yugaaraa amidrah vee
2013-10-12