
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны мэндэлсний 80 насны ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ үйл явдалтай холбогдуулан түүний үзэг нэгт нөхөд, шавь нар болон нутгийнхан олон ажил зохион байгуулж байгаа юм.
Тэрээр 1933 оны аравдугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Түүний гэгээн дурсгалд зориулан баримтат кино хийсэн бөгөөд түүний мэндэлсэн өдөр нь олны хүртээл болох аж. Тус киноны Д.Пүрэвдоржийн дүрийг дуучин, жүжигчин СТА Ш.Баянмөнх бүтээжээ.
Мөн өнгөрөгч сарын сүүлчээр “Тэнгэрлэг яруу найрагч” нэртэй блог нээж, түүний болон үзэг нэгт нөхдийнх нь уран бүтээлийг уншигчдад хүргэж эхэлсэн. Харин түүний дурсгалд зориулсан гэрэлт самбарыг төрсөн нутагт нь босгож байгаа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ