Тив дэлхийд нэрээ гаргасан тамирчдыг шагнана

Тив дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид, тэдний дасгалжуулагчдыг шагнахаар боллоо. Жүдо бөхийн дэлхийн цом-2010, кикбоксын дэлхийн цом, сонирхогчдын сумо бөх, өсвөрийн шатарчдын, самбо бөхийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн спортын 16 дугаар наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагч нарт Биеийн тамир, спортын тухай хуульд заасныг үндэслэн мөнгөн шагнал олгохоор тогтжээ. Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ