Танаад танаад танагддаггүй төсөв

img

“Улс баян бол иргэн баян” гэж социализм надад сургаалиа айлддаг байсан. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэгчээр ардчиллын энэ үед ч социалист сургаал мартагдаагүй, харин ч илүүтэй санагдаад байна. Учир нь өнөөдөр социалист нийгмийн үетэй харьцуулахад баяжиж, хөгжсөнөөрөө илүүрхжээ. Үүнийг жил бүр зузаарсаар ирсэн улсын төсөв “гэрчилнэ”.

7

ха

Улсын төсөв жил бүр нэмэгдсээр тэрбумаар хэмжигддэг байсан үе ард хоцорч эдүгээ их наядаар тоологдож байна. Бид 2000 онд 430 тэрбум төгрөгөөр жилийн төсвөө тооцдог байсан бол энэ онд 7,4 их наяд болон цулайжээ. Ингээд бодохоор улс хөгжиж, иргэд хөлжиж, баян Монголчууд болжээ, бид. Үнэндээ ч хотод өндөр барилгууд ар араасаа сүндэрлэж, өнгө, маркийн машинууд хотын гудамжинд, хөдөө талаар сүлжилдэн, малчдын хотонд мал сүргээс гадна мотоцикль, машин “уяастай”, айл бүр тавган антени гэрийн гадна зоож, гадаа гарч малаа маллаж, гэрт орж телевизороороо солонгос сериалиудыг анги алгасахгүй үзэж, дэлхийн мэдээллийг хоцрохгүй сонссоор...

6

ра Энгийн энэ жишээнээс харахаар улсаа дагаад иргэд нь хөгжиж, дэвжиж иржээ гэж бодохоор. Гэвч сумаас аймаг, аймгаас хот руу шилжилт хөдөлгөөн зогсоогүй, суралцахаар ирсэн оюутнууд төгсөөд “нутаг буцдаггүй”, хотод шингэдгийг нь бодохоор улсын хөгжил нийтийг хамраагүйг илтгэнэ. Ажилгүйдэл ядуурал өнөө ч байсаар байгаа шүү дээ. Сонгууль бүрээр л улс төрийн нам эвслүүд ядуурал,ажилгүйдлийг арилгана гэдэг ч дорвитой үр дүнд хүрээгүй. 2008 оны парламентынхан ядуурлыг бууруулсан, ажилгүйдлийг багасгасан гэж том дуугардаг байлаа. Энэ үед эдийн засаг сайжирч, иргэдийн амжиргаа дээшилсэн нь үнэн. Төр, засаг нь иргэн бүртээ эх орны хувь хишиг жигд хүртээж байсан болохоор иргэд энэ цагт цалгиж, цалингаа аваад наргиж явлаа. Юм гэдэг хэмжээ дамжаатай байдаг хойно. 2008 оны парламентын бүрэн эрхийн хугацаа ч дуусгавар болж, үүнийг дагаад иргэн бүрт хувь хүртээх мөрийн хөтөлбөр өндөрлөж, одоо бид бор зүрхээрээ л хоолоо олж идэж байна. Заримынх нь ходоод хааяа хоржигноод л байдаг гэсэн. Ходоодны хоржигнох ч яамай болоод байна аа, цаана чинь. Учир нь монголчууд бид өмнөх дөрвөн жилд Оюутолгой, Тавантолгойн хувиа урьдчилан зээлж аваад хүртчихсэн.

5

аб

Ирэх оноос өр зээлээ төлөх хугацаа болж. Тиймээс ч ирэх оны улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед өрийн асуудал босоод ирлээ. Өнгөрсөн жилүүдэд бид, /бид ч гэж дээ,төрийн түшээд/ дэндүү үрэлгэн , хур баян шиг авирласны гор нь ирээдүйд төлөх өрөөр хэмжигдэж байна. Ирэх оны төсвийг боловсруулахдаа хэмнэх зарчим баримталсан гэж ирээд Ерөнхий сайд оршлоо нэлээн сунжрангуй ярина лээ. Төсвийг боловсруулахдаа танхимынхаа гишүүдтэй ам зөржээ. Тэр дундаа хас, хэмнэ гэсэн төсвийг үг авахгүй зоргоороо нэмээд байсан Сангийн яамныхантай сайндаагүйгээр УИХ-д төсвөө өргөн барьсан гэнэ. Сангийн сайдтай үе тэнгийн эрчүүд болохоор арай л нударга зөрүүлээгүй юм байх.

6

өы Өнгөрсөн жилүүдэд төсөв нэмэгдэхийн хирээр зарлага дагаж нэмэгдээд байжээ. Урсгал засвар, эд хогшил худалдан авах, гадаад дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөний зардал гээд бараа, үйлчилгээний зардлууд 2000 оныхоос ес дахин, зөвхөн урсгал зардал 11 дахин өссөн дүнтэй байна гэж Ерөнхий сайд хэлсэн. Ер нь төсвийн зарлагыг өндөр байна гэж анх удаа Ерөнхий сайд дуугарч байгаа юм биш. Урьд урьдын жилүүдэд ОУВС-гийнхан төсөвт судалгаа хийн, дүгнэлтээ танилцуулдаг байсан. Олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар Монгол Улс төсөвтөө үрэлгэн хандаж байна гэж шүүмжилдэг байлаа. Гадаадын туршлага гэж ярих дуртай ч шүүмжлэлд дургүй манай төсөвчид чихнийхээ хажуугаар л өнгөрөөчихдөг байсан талтай. 2014 оны нэгдсэн төсвийн орлого долоон их наяд 270 тэрбум төгрөг, зарлагыг долоон их наяд 686.3 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Эндээс харахад мөн л олсныхоо хэрээр зарлагадах дүр зураг ажиглагдаж байна.

4

5

Харин төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил хэрхэн хөөсөрдгийг Ерөнхий сайд дэлгэж, түмний чихийг “алт” болгов. Төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилга, байгууламжийн төсөвт өртөг байнга нэмэгдэж, ашиглалтад оруулж чадаагүй олон жилийн дамнаж үргүй зардал гаргадаг талаар тоо баримттай дурдлаа. Зөвхөн барилга дээр гэхэд 12 мянган ажил, ажилбараар төсөвт өртгийг зохиодог нь үндэслэлгүйгээр өртөг өсгөдөг нэг арга болжээ. Жишээ нь Сэлэнгэ аймагт анх 800 сая төгрөгийн төсвөөр барьж эхэлсэн усан спорт цогцолборын барилга 4,5 тэрбум, 3,1 тэрбум төгрөгийн төсөвтэй эхэлсэн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга 10 тэрбум төгрөгөөр босохоор болсон байна. Засгийн газраас төсвийн тухай хуулийн төслийг оруулж ирэхэд гишүүд хэлэлцээд, танаж, дараа жилд хийхээр хойшлуулдаг. Засгийн газар энэ удаад зардлаа 200 тэрбумаар хэмнэсэн гэж онцолсон. Гэхдээ ирэх онд цалин тэтгэврийг нэмэхэд зориулж 200 тэрбумыг мөн нөөцөлсөн гэсэн. Тэгэхээр хэмнэсэн, нөөцөлсөн хоёр дүндээ дүн болж байгаа биз. Тэгээд ч зураг төсөл дээрээ үнэ нь хөөсөрсөн төсвийг үйлчилгээний зардлаас танаад хэмнэчихнэ гэж юу байх билээ.

6

аб

Өнөөдөр Чингис бондын хөрөнгө зам засвар зарцуулагдан, төсвөөс гадуур” салхинд хийсч” байгаа. Энэ бондын хүүнд монголчууд бид өдөрт хэд сая төгрөг төлж байна хэмээн сөрөг хүчин шүүмжилдэг. Харин эрх баригч хүчний гишүүд хөрөнгө оруулалтаа эргэж нөхөх төсөл хөтөлбөрт зарцуулах хэрэгтэй, зам тавьсанаар зарцуулсан мөнгө эргэж төлөгдөхгүй гэсэн байр суурьтай байдаг. Төсвийн тодотголын тухай хуулийг, төсвийн хүрээний мэдэгдлийг баталж, хэрэгжүүлээд үр дүн нь гарсангүй. Учир нь энэ хуулиар бид жилд нэг л удаа төсвөө батална, тодотгол хийнэ гэсэн ойлголт одоо байхгүй гэж цэцэрхээд байсан манай урдаа барьдаг санхүү-улстөрчийн хэлсэн үг, хийсэн ажил “будаа”.

7

аб

Энэ оны төсөв 1,5 их наядаар дутаж, төсвийн тодотголын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газар УИХ-д өргөн барилаа. Өнөөдөр бид Оюутолгойгоос урьдчилан авчихсан мөнгөө төлөхөөр ярьж байна, магадгүй маргааш Чингис бондын өрийг төлөх цаг болжээ гээд Засгийн газар төсөл барьчихсан зогсож байхыг үгүйсгэхгүй. Тэр өрийг хаанаас төлөх билээ, мэдээж төсвийн хөрөнгөнөөс гаргуулна, энэ нь татвар төлөгчид бидний мөнгө. Ингээд төсвийн орлого хумигдаж, зарлага нь нэмэгдсээр. Төсвийг танаад танаад танагдахгүй байна даа.

7

бө Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

......:
Энэ засаг ТОСОВОО ч хийж чадахгуй байна шдээ. ОГЦОРУУЛААЧ.
2013-10-14
ZOCHIN:
OI UKHAAN UNEHEER MIKRO YUMAA YAJ ENE ARDCHILSAN NAMYNKHAN HIIJ CHADAKH VE DEE
2013-10-13