С.Бямбын “Remote Control” тэргүүн байрт шалгарчээ
БНСУ-ын Пусан хотноо энэ сарын 03-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн хамгийн том кино наадмуудын нэг “Пусаны олон улсын кино наадам” (Busan International Film Festival-2013) өчигдөр өндөрлөлөө. 18 дахь удаагийн Пусаны наадамд манай хоёр кино оролцсоноос найруулагч С.Бямбын бүтээсэн “Remote Control” тэргүүн шагналыг хүртсэн байна. Мөн Өмнөд Солонгосын найруулагч Ан Сон Кёны “Pascha” тэргүүн байранд шалгарсан байна. Нийт 70 орны 299 кино оролцсон тус кино наадмын гол өрсөлдөөн өрнөдөг ”Шинэ урсгал” шагналыг хүртсэн дээрх хоёр киноны уран бүтээлчдэд тус бүр 30 мянган долларын шагнал гардуулсан байна. Найруулагч С.Бямба киноныхоо талаар “Монгол Улс бол миний кинонд гарч буй яг л арван хэдтэй хүү шиг. Тэр хүч чадалтай болохыг хүсдэг ч одоог хүртэл хүүхдээрээ л байгаа” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Харин Өмнөд Солонгосын эмэгтэй найруулагч Ан Сон Кён нь “Pascha” киногоороо 40 гарсан настай эмэгтэйн хайр сэтгэлийн талаар харуулсан аж.
6
“Пусаны олон улсын кино наадам”-ын шагналтнууд |
“Шинэ урсгал” шагнал |
Ялагч: “Pascha” Найруулагч: AHN Seonkyoung (Korea) |
Ялагч: “Remote Control” Найруулагч: Byamba SAKHYA (Mongolia/Germany) |
Тусгай байр: “Transit” Найруулагч: Hannah ESPIA (Philippines) |
“Богино хэмжээний кино” шагнал |
Ялагч: “A Lady Caddy Who Never Saw a Hole in One” Найруулагч: Yosep ANGGI NOEN (Indonesia) |
Ялагч: “In the Summer” Найруулагч: SON TaeDir: gyum (Korea) |
Тусгай байр: “Temporary” Найруулагч: Behzad AZADI (Iran) |
Тусгай байр: “Sprout” Найруулагч: YOON GaDir: eun (Korea) |
“Баримтат кино” шагнал |
Ялагч: “Jalanan” Найруулагч: Daniel ZIV (Indonesia) |
Ялагч: “Non fiction Diary” Найруулагч: JUNG Yoonsuk (Korea) |
Тусгай байр: “Gureombi-The Wind is Blowing” Найруулагч: CHO Sung-bong (Korea) |
Busan Bank (Үзэгчдийн нэрэмжит шагнал) |
Ялагч: “Home” Найруулагч: Maximilian HULT (Sweden/Iceland) |
KNN Movie (Үзэгчдийн нэрэмжит шагнал) |
Ялагч: “10 Minutes” Найруулагч: LEE Yong-seung (Korea) |
FIPRESCI (Олон улсын кино шүүмжлэгчдийн холбоо) |
Ялагч: “10 Minutes” Найруулагч: LEE Yong-seung (Korea) |
NETPAC (Азийн киноны зар сурталчилгааны сүлжээ) |
Ялагч: “Shuttlecock” Найруулагч: LEE Yubin (Korea) |
Busan Cinephile |
Ялагч: “Father’s Garden –The Love of My Parents” Найруулагч: Peter LIECHTI (Switzerland) |
Шүүмжлэгчдийн шагнал |
Ялагч: “Han Gong-ju” Найруулагч: LEE Su-jin (Korea) |
Ялагч: “Shuttlecock” Найруулагч: LEE Yubin (Korea) |
CGV кино урлагийн коллежийн шагнал |
Ялагч: “Han Gong-ju Найруулагч: LEE Sujin (Korea) |
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ