Дэлхийд ураны хохирлыг тогтоох лаборатори байхгүй
Танзани улсад болсон уран олборлох нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг талаарх олон улсын хурал энэ сарын 1-6-ны хооронд болж, манай улсаас “Цөмийн аюулгүй Монгол Улсын төлөө үндэсний хөдөлгөөн”-ийнхөн оролцжээ. Ази тивээс зөвхөн манай улсыг дээрх хуралд урьж оролцуулсан нь Танзанид манайх шиг нөхцөл байдал үүссэнтэй холбоотой аж.
6
Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн Л.Сэлэнгэ “Танзаний Бахи мужид яг манай Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үүссэн шиг нөхцөл байдал бий болсон байна. Тус мужийн цэвэр усны нөөцөн дээр нь ураны өрөмдлөг хийсний улмаас нутгийн иргэдийн арьсан дээр яг манайд гарсан шиг тууралт гарч, нүд нь бүрэлзэх зэрэг сөрөг нөлөө илрэх болсон байсан” хэмээв. Мөн Бахи мужид үер болоход өрөмдлөг явуулсан газрын ус хальж, цагаан будааны тариалангийн талбайд нь нэвтэрчээ. Энэ нь уг мужийн хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн аж. Гэтэл тус улсын Засгийн газраас нь шар нунтаг нь хоргүй гэсэн мэдээллийг хийсэн гэнэ. Иймээс дээрх олон улсын хуралд оролцсон Америк, Герман, Канадын эрдэмтэд энэ талаар анхааруулсан санамж бичгийг Засгийн газарт нь хүргүүлжээ.
6
Мөн тус хөдөлгөөний дэд тэргүүн “Ашигт малтмал олборлосноос болж манай улсын усны нөөц шавхагдаж байна. Улаанбаатарыг л гэхэд 2016 онд цэвэр усны нөөцөө шавхаж дуусна гэж эрдэмтэд тогтоосон. Хүн төрлөхтөнд алт биш ус хэрэгтэй” хэмээн ярьж байв. Тэрбээр усны нөөцгүй болох аюул Монголд байгаа учраас манай хөдөлгөөн уран, занар олборлохын эсрэг байгаа хэмээн тайлбарлаж байсан.
6
Л.Сэлэнгэ: Уран ашигласан нь баяжаад олборлуулсан нь хохирдог
Хэвлэлийн бага хурлын үеэр “Цөмийн аюулгүй Монгол Улсын төлөө үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Л.Сэлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
6

-Үгүй. Үүнийг тогтоох гээд Герман, Швейцар руу шинжилгээ явуулсан байсан. Гэтэл өнөөдөр ураны хор хохирлыг шинжилж тогтоодог нарийн лабораторийг хүн төрлөхтөн хийж чадаагүй байна. Иймээс Танзаний шинжилгээг дээрх өндөр хөгжилтэй улс орнууд тогтоож чадаагүй байна билээ.
Манай Улаанбадрахад болсон олон мал үхсэн талаарх шинжилгээг ч мөн адил дотооддоо 90 сая төгрөгөөр хийгээд хариуг нь тогтоож чадаагүй. Тэгээд гадагш нь явуулсан гэсэн одоо ч хариу нь ирээгүй байна.
5
-Манайд хайгуул хийж байгаа “Арева” корпорацийнхан уусган боловсруулалтын аргаар хийж байгаа. Энэ нь дэлхийн олон оронд хийгддэг маш аюулгүй арга гэж тайлбарлаад байдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Уран нь хэрвээ хөндөхгүй бол байгальд ямар ч хор хөнөөлгүй. Гэтэл элдэв химийн элементтэй урвалд оруулаад ирэхээр хүн байгальд эргээд нөхөж баршгүй хор хөнөөл учруулдаг. Тэгэхээр уусган боловсруулалтын аргаар ч бай өөр ямар ч аргаар олборлосон манайд уурхайн процесс л явагдаж байгаа тул энэ нь аюултай зүйл.
5
-Уран олборлосноор хөгжинө, дэвшинэ гээд байдаг. Ийм жишээ дэлхийд бий юу?
-Уран ашиглаж байгаа Англи, Франц зэрэг орнууд улам хөгжиж, дэвшиж байна. Гэтэл эсрэгээрээ уранаа олборлож байгаа Нигер, Намиби зэрэг орнууд хөгжих биш, байгаль орчин нь нөхөн сэргээх аргагүй, хүн ам нь эрүүл мэндээрээ хохирол амсч байна.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ