Д.Эрдэнэбат: Экпортын хэмжээ буурч, ханш савласан ч дотоод зах зээл идэвхжсэн

img

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан сая дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэлдээ:

 ах

-Монгол Улсын Засгийн газраас 2013 оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах болсонтой холбогдуулан, бүлгийн гишүүд   тодотгох асуудлаар Засгийн газрын гишүүд болон Сангийн яамны мэдээллийг сонслоо. Энэ онд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаж төсвийн орлого тасалдсан явдалд Сангийн яам дүгнэлт хийсэн байна. Сангийн яам  тооцооллоо  Төсвийн тодотгол хэлбэрээр УИХ-д өргөн барьжээ. Төсвийн тодотголд тусгаснаар 2013 оны орлого нэг их наяд  16.7 тэрбумаар  буурч, импортын бууралт 354 тэрбум төгрөг, экпортын бууралт 146.5 тэрбум төгрөг, бусад бууралт нь 516.3 тэрбум төгрөгийн бууралттай байна. Тийм учраас төсвийн орлогоос их наяд гаруй төгрөгийн бууралтыг оруулж ирсэн байна.  Зарлага 814.8 тэрбумаар буурч байгаа юм байна. Үүнээс төсвийн урсгал зардал нь 234.2 тэрбумаар буурчээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдалд ДНБ-ний 2 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтад тулгуурлаж, тасарсан зардлыг тооцоолжээ. Ингэхдээ урсгал болон хөрөнгө оруулалтын зардал гэж хоёр хэсэгт оруулсан. Түүнээс гадна төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтаас гэрээ нь хийгдээгүй болон тендэр зарлагдаагүй, санхүүжилт хийгдээгүй  зардлуудыг хассан байна. Нийт 425.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцоолсон тодотголыг Засгийн газраас оруулж иржээ. Энэ онд хөрөнгө оруулалтын төлөвлөлт 1.5 их наяд төгрөг байсан. Үүнээс 10дугаар сарын байдлаар хийгдсэн хөрөнгө оруулалт 473 тэрбум төгрөг буюу 30.5 хувь нь байна гэдэг чамлалтай юм. Ихэнх нь нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалт байсан.  Зарим орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын зогсонги байдал нь Тендэрийн тухай хууль, норм, норматив, барилгын хуультай холбоотойгоор саад хүндрэл учруулж байна гэж Засгийн газар дүгнэлт хийсэн байна. Үүн дээр хэд хэдэн зүйлийг зайлшгүй  өөрчлөх ёстой. Ялангуяа орон нутаг, сумдад баригдах барилгын асуудлыг   аж ахуйн нэгж, иргэдээр хийлгэх,, барилгын нормыг орон нутагт  нь зураг төслийг нь шийддэг хэлбэр уруу явуулах эрхзүйн орчны шинэчлэлт зайлшгүй хийх шаардлагатай гэж үзсэн. Төсвийн тодотголтой холбогдуулан Сангийн яамтай өрийн менежментийг хэрхэх тухай асуудлыг ярилцлаа. Монгол Улс өнөөдөр гадаадаас авч байгаа зээлийн баталгааны хэлбэр дээр анхаарахгүй бол тогтсон эрх зүйн орчин байхгүй гэдгийг аль аль талдаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас Сангийн яам Өрийн удирдлагыг яаж зохицуулах, өрийн удирдлага, менементийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай гэж үзлээ. Сангийн яам энэ талаар судалж байгаа юм гэсэн бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

 -Бүлгийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл оруулж ирсэн. Төсвийн тухай хууль нь 2011 онд батлагдсан. Энэ батлагдсан хуулиар  орон нутгийн нэгдсэн сангаас тухайн орон нутгийн санд орон нутгийн хөгжлийн индекс, хүн амын нягтрал, алсрал, нутаг дэвсгэрийн хэмжээ, орон нутгийн татварын идэвх санаачлага гэсэн дөрвөн үзүүлэлтээр  хөрөнгө хуваарилдаг байсан.  Ингэхдээ энэ дөрвөн итгэлцүүрийг тэгшитгээд 25 хувиар тооцож оруулж ирж байгаа нь хуулийнхаа үзэл баримтлалд төдийлэн нийцэхгүй байна гэж үзсэн учраас Ерөнхийлөгчөөс хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ирсэн байна.  Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүн амын тоог 70 хувь, нутаг дэвсгэрийн хэмжээг 10 хувь, татварын идэвх санаачлагаас хамаарч 20 хувиар тооцон олгохоор болсон байна.2013 онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд нийт 250 тэрбум төгрөг  хуваарилагдаж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар 250 тэрбум төгрөгийн 20 хүрэхгүй хувь нь Улаанбаатар хотод хуваарилагдах юм. Улсын хүн амынх нь тал хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод  хэтэрхий бага хөрөнгө хуваарилагдаж байна.  Багахангай дүүрэг 3000 орчим хүн амтай боловч газар нутаг нь том гэсэн үзүүлэлтээр хоёр тэрбум төгрөг хуваарилагддаг.    Гэтэл үүнтэй тэнцэх мөнгө 170 мянган хүн амтай Чингэлтэй дүүрэгт хуваарилагдаж байна. Иймээс дээрх байдлыг цэгцлэх зорилгоор дээрх хуулийн төслийг оруулж ирсэн юм. Зарим гишүүд дээрх хуулийг дэмжиж байхад нөгөө хэсэг нь хуульд өөрчлөлт оруулснаар төвлөрөл саарах бус улам ч нэмэгдэх юм биш үү гэж үзсэн хэмээлээ. УИХ-ын гишүүдийг мэдээлэл хийсний дараагаар гишүүд Д.Эрдэнэбат гишүүнээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.ъ

ыуэ

-Энэ оны төсвийг тодотгохдоо эдийн засгийн хүндрэлээс гадна ямар зүйл нөлөөлсөн гэж  хэлсэн бол?

-Төсвийн тодотголыг зайлшгүй шаардлага гарсан гэж бүгд санал нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа. Ялангуяа экспортын хэмжээ буурсан, дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн үнэ унасан, 2013 онд хүлээгдэж байгаа богино хугацаатай гадаад өр дарсан гээд олон нөхцөл шалтгаан үүссэн. 2013 оны төсвийн  суурь нь МАН-ынх байсан, АН-ынх байсан гэж маргадаг. Гэхдээ үүнийг  улстөржүүлэх шаардлага байхгүй. Төсвийг тодотгох нөхцөл байдал үүссэн нь пакт. Энэ оны төсвийг тодотгох нь 2014 оны төсөвтэй шууд холбогдон гарч байгаа. Тиймээс төсвийн тодотголыг  2014 оны төсвийн хэлэлцүүлгээс өмнө хэлэлцээд шийдэх нь зөв гэж АН-ын бүлэг ойлголцсон.  АН ажлын хэсэг дээрээ өнөөдрөөс эдийн засагчдыг байлцуулна.

өэа

-Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдаж байгаа хөрөнгийн зарцуулалтыг хир хянаж байна вэ? Санхүүгийн хүндрэлээс шалтгаалаад төрийн байгууллага цалингаа тавьж чадахгүй байна гэнэ. Үнэн үү

-Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг үр дүнтэй зарцуулж байна гээд нутгийн иргэд сэтгэл өндөр байна. Зарим газраа хангалтгүй зарцуулж байна, Засаг дарга, Иргэдийн хурлын дарга хоёр нийлээд  буруу зүйлд зарцуулж байна гэсэн шүүмжлэл ч байна. Гэхдээ үүний үр дүнг оны эцсээр дүгнэнэ. УИХ-аас ажлын хэсэг байгуулаад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө хир үр дүнтэй зарцуулагдсаныг шалгана.  Эндээс л тодорхой харагдана. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хариуцлагагүй зарцуулсан удирдлага байвал хариуцлага хүлээлгэнэ. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулаад цалингаа тавьж чадаагүй гэсэн санал УИХ-д орж ирээгүй. Экпортын хэмжээ буураад, ханш савласан ч гэсэн дотоод зах зээл   урьд хожид байгаагүйгээр өрнөсөн. Хэрвээ бид дотоод зах зээлээ идэвхжүүлээгүй  бол ДНБ -10 хувь уруу орох байсан. Ажлын байр 100 мянгаар дутагдах байсан.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

malnuud:
Baganuuriin erguu halzan duh, importiin buh baraanii une 30 huvi nemegdcheed baihad beltreg Enhbold ene 2 dotoodiin zah zeel idevhjsen geed hutsahiin . Gants oimsnii Yanmal company aas uur uildverl bhgui shuudee. Nooluur l gene ter n 2 umsuud buustuud hog bolno. Getel Italy iin loro Piana giiin Mongoloos avdag nooluuraar hiiisen buteegdehuun 10 jil umsuud ch buustuhgui bna. za busad heden uildver n hujaa siropnii suu , heden talhnii uildver uur yu bnaa Mongold,
2013-10-15
Ffer:
Ene nohor chin hediidee mundag ediin zasgiin shinjeech bolchoovee,mongoliig iimerhuu tolgoinuud udirdahaar yaj hogjih ve dee.Altanhuyag gej buh salbariig oor deeree tovloruulj udirdah durtai Hun .Yaj ch sain ajillaad hurch ajillaj chadah uu,harin said naraa sain ajilluulaach.Ardchilalgui AH
2013-10-15
зочин:
Ингэж худлаа яриад ч явахгүй байхаа даа. энэ хүн ч юм юмыг мэддэг болж харагдах гээд байх юм даа хөөрхий.
2013-10-14
bayaraa:
ene deer bgaa yariltslaga arail hudlaa ...,MONGOL BANK yag vnen de , mungu ugaasanuu-mungu hewlesen vv ..,tegeel hewlesen mungunii zardlaa USA dollar-s zurvvg n gargaj awsanuu bas l ....,
2013-10-14
avtochanj:
nuhuur chi hu ene da deeree ireed naad ugee nadaas sonsdoo, mun hol huts geh baihdaa. uuruu hen baisnaa bas hend helj bgaagaa bodmoor er ny tgd uls turd hariutslagatai dugarah hungui boljde.
2013-10-14
дотоодод:
дотоод зах зээл идэвхжсэн гэж чухам ямар салбарыг нэрлэх бол намар ногоо хурссныгаа хэлж байна уу гэхдээ урдаас ирдэг ногоо буурсан уу үгүй л байхгүй юу багануурын нүүрс харин одоо идэвхжиж байгаа учир нь хүчээр өгч байгаа юм чинь
2013-10-14
ХАЛЗАН:
ЭНЭ МАЛ ЮУГАА МЭДЭХ БЭ ДЭЭ. ХЭРҮҮЛ ХИЙХЭЭС ӨӨР ЮМ МЭДДЭГГҮЙ
2013-10-14
ХАЛЗАН:
ЭНЭ МАЛ ЮУГАА МЭДЭХ БЭ ДЭЭ. ХЭРҮҮЛ ХИЙХЭЭС ӨӨР ЮМ МЭДДЭГГҮЙ
2013-10-14