П.Оюунчимэг: Манай улсад хар тамхины хэргээр 157 хүн шийтгүүлсэн
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нийслэлийн шүүх, Хүний аюулгүй байдлын судалгааны төв ТББ хамтран Монгол Улс дахь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэгт ногдуулж буй ял шийтгэл, тулгамдаж буй асуудлыг олон улсын эрх зүйн орчинтой харьцуулан судалгаа хийжээ. Энэ талаар болон манай улч хар тамхи, мансууруулах бодист холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэдэг талаар ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгтэй ярилцлаа.
5

-Манайд л геройн, кокайн гэж яриад байдгаас олон улсын хэмжээнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодисуудын жагсаалт тусдаа байдаг. Манай улсад мансууруулах төрлийн бодис тээвэрлэх, хадгалах, өөрөө хэрэглэх, бусдад худалдах, хууль бусаар хил нэвтрүүлэх гээд бүх төрөлд 10-15 жилийн хорих ял оноодог. Ямар ч ялгамж байдаггүй. Харин ОХУ Португал Голланд Герман зэрэг энэ асуудалд либериал шинжтэй ялын бодлого баримталдаг орон бий. Тухайлбал, захиргааны журмаар торгох, албадан ажил хийлгэх, баривчлах зэрэг ял шийтгэл оногдуулдаг. Мөн Зүүн өмнөд азийн БНХАУ, Тайланд, Малайз гээд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хатуу хуультай улс байна. Нэг жишээ дурдахад 2003 онд гуравхан сарын хугацаанд 2300 хүнийг цаазаар авч байсан тохиолдол Тайланд улсад гарч байсан байдаг.
6
-Манай улсад энэ төрлийн гэмт хэргийг тусгайлан зохицуулсан хууль, журам байдаг уу. Олон улсын ямар гэрээ конвенцид элссэн байдаг вэ?
-Манай улсын хувьд мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой хууль гэвэл 2000 онд хар тамхи мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдаж 2005 онд дууссан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлах тухай 2010 оны 48-р тогтоолд “Иргэдийг үндэстэн дамжсан гэмт хэргээс хамгаалах бодлого”-ыг тусгасан бйадаг. 2002 онд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийг баталсан. Мөн эрүүгийн хуулийн “Нийгмийн аюулгүй байдал хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” бүлэгт энэ тухай заасан байдаг. Үүнээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэр бүлийн тухай, хүүхдийг гэмт хэргээс хамгаалах тухай хуульд заасан байгаа. ЗГ-ийн тогтоол, ЭМ-ийн сайдын болон Гаалийн ерөнхий газрын даргын тушаалыг удирдлага болгон ашигладаг. Олон улсын конвенцуудад нэгдэж орсон.
6
-Олон улсын гэрээ конвенцид нэгдэж орсон болохоор тэдний дүрэм журмыг хуулиндаа тусган баримтлах ёстой биз дээ?
-Харин тийм. Манай улс 1961, 1971, 1988 оны олон улсын конвенцуудад нэгдэж, тодорхой хэмжээний үүрэг хүлээсэн. Ингэснээр дээрх гэрээ конвенцид заасан зүйлийг хийж ажиллах ёстой байдаг. Энэ төрлийн бодистой холбоотой жишиг төрлийг конвенцуудад заагаад өгсөн. Тухайбал, 0,253гр канабис төрлийн сэтгэцэл хүчтэй нөлөөлөхийг зарж борлуулсан байвал тийм шийтгэл оногдуулна, хэрэв канабасын 0,253 гр бодис бусдад зараад тэр нь нөлөөлсөн бай юм бол тийм шийтгэл өгнө гээд бүгдийг нарийвчлан заасан байдаг. Мөн улс орнууд энэ мэтчилэн өөрийн хууль тогтоомждоо оруулсан. Гэтэл манай улсад ийм нарийвчилсан заалт байхгүй.
7
-Тэгээд хэрхэн зохицуулаад хорих ял өгөөд байна вэ?
-Өнөөдөр монгол улсад энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхдээ “энэ бодисыг хэдэн төгрөгөөр борлуулж, ямар ашиг олох гэж байна” гэдгийг л хууль шүүхийн практикт авч хэрэглэж байна. Тэрнээс хэдэн грамм нь үлэмж хэмжээтэй, хэд нь онц ноцтой болох, ямар хэмжээтэй байвал өөрийн хэрэглээнд орох вэ? зэргийг нарийвчилсан хэрэглээний стандарт байхгүй учир нийтлэг хэмжээгээр нь 10-15 жилийн ял өгч байна. Ер нь ялын бодлогын хувьд хатуу зөөлөн гэж ярихаасаа илүүтэй үйлдэлтэй нь хэр зэрэг зохицож байгааг нь харах хэрэгтэй. Хийсэн үйлдэлдээ ял шийтгэл нь нийцэж байх ёстой.
7
-Одоогийн байдлаар эдгээр асуудлыг цэгцлэхээр зүйл хийгдэж байна уу. Судалгааны дүнд ямар санал дэвшүүлсэн бэ. Түүнийгээ шинэ хуульд өгсөн үү?
-Ер нь бол байхгүй. Гэхдээ хилийн болон гаалийн байгууллага өөрийн лабораторитоо улсын хилээр орж, гарсан хар тамхи мансууруулах бодистой холбоотой сэжиг бүхий бодист шинжилгээ хийдэг. Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг үйлдлүүд нь зорилгоосоо хамаараад харилцан адилгүй, мөн хор уршиг, гэм буруугийн хувьд харилцан адилгүй байх тул зүйлчлэлийг ялгамжтай болгох нь чухал юм. Үүний тулд Монгол Улсын Эрүүгийн хуулийг шинэчлэх эсхүл Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд суулгах замаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисын төрөл, ангилал, хэмжээг хууль зүйн хувьд тодорхой болгож, ялгамжтай зүйлчлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Энэ саналаа гэмт хэргийн тухай шинэ хуулийн төсөлд өгсөн. Үүнийгээ батлуулахын тулд ажиллана.
7
-Үүнээс урьдчилан сэргийлэхэд ямар зүйл хийх хэрэгтэй байна вэ?
- Энэ төрлийн бодисыг хянаж шалгадаг хилийн хяналт, мэргэжлийн хяналтын байгууллагынхан болон олон нийтэд энэ тухай мэдээлэл өгдөг хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн энэ тухай сургалтад хамруулах хэрэгтэй. Мөн судалгааны дүнд хэд хэдэн дүгнэлт гаргасан. Хамгийн эхэнд хууль сахиулагч нар болон хуульч нарын мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг бүрэн дүүрэн ашиглах чадвар, боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хууль зүйн яамнаас тодорхой бодлого, хөтөлбөр гаргах шаардлагатай байна.
7
-Манай улсад мансууруулах бодсын хэргээр ял шийтгүүлсэн хэдэн хүн байна?
-1986-2012 он хүртэл зөвхөн энэ төрлөөр эрүүгийн 67 гэмт хэрэгт 157 хүн ял шийтгүүлсэн байна. Тэднийг насаар нь ангилж үзвэл 19-36 насны хүмүүс ихээр татагдан оржээ. Гэмт хэрэгтнүүдийн 83,1 хувь нь борлуулах зорилгогүйгээр, хууль бусаар олж авч хадгалсан бол 16,8 хувь нь борлуулах зорилгоор авч явсан гэж ял шийтгэгдсэн судалгаа гарчээ. Тэд Хятад, Солонгос, Флиппин улсаас орж ирсэн болон манай улсад ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий бодисуудыг хэрэглэсэн, тээвэрлэсэн, борлуулсан байна.
7
-Энэ хэргээр гадаадад ял эдэлж байгаа хүмүүсийн асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ. Одоогийн байдлаар хэд орчим иргэн байна. Ихэнх нь аль улсад?
- Манай улсын Засгийн газар, Хууль зүйн яамнаас ялтан шилжүүлэх, солилцох гэрээ байгуулж байна. Тэдний асуудал үүний дагуу явагдана. Тухайн улсын нутаг дэвсгэр дээр хэрэг үйлдэгдсэн болохоор тэдний хуулийн дагуу шийдэгдэх ёстой байдаг. 10 орчим хүн байгаа. Тэдний дунд “цаазаар авах” ял шийтгүүлсэн эмэгтэй хүмүүс ч байна. Ихэнх нь БНХАУ-д байдаг.
7
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ