Гомдогсдын бүлгээр хүрээгээ тэлсэн төсөв

img

УИХ-ын гишүүд 2012 төсвийг 1,1 их наядаар танаж их л гавьяа байгуулсан юм байх. Хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногийн турш зөвшилцөж урьд хожид байгаагүй их тооноос бүрдсэн төсвийг хасаж танасан юм байх. Ингэхдээ төсвийн үрэлгэн зардлыг бууруулж, үр дүнгүй их мөнгийг багасгасан гэх. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл өдөр хоногоо өнгөрүүлж яваж аргаа барчихаад байгаа багш, эмч гээд төрийн албан хаагчийн цалинг нэмэх хугацааг хойшлуулж орхив. Ирэх оны дөрөв, аравдугаар сард цалин нэмэх болгож хойшлуулснаар цалингийн зардлыг 126,826,9 сая төгрөгөөр, нийгмийн даатгалын шимтгэлийг 12,120,2 сая төгрөгөөр хассанаар 138,947,1 төгрөгөөр бууруулсан  байна. Шинээр контор барих ажлыг 2012 онд барихаа больё, шаардлагагүй, тэвчиж болох зардал буюу машин, тоног төхөөрөмж хуралдаж авахыг багасгая гэсэн зарчим барьсан гэдгийг илүүтэй онцолж байгаа. Төсвийг танаж төрийн албан хаагчдын хувьд бүсээ чангалсан жил байх талаар ярьж байгаа. Ийнхүү ухаажсан гэж байгаа төсвийн цаанаа олон хүнийг хошгируулан, гомдоож орхив.   Тэвчээр нь тасарсан багш нар яах бол? Багш нар өнөө маргаашгүй цалин нэмэхгүй бол ажиллаж чадахгүй. Бүсээ чангалаад өнөөдөрийг хүрсэн ч тэвчээрийн чавхдас нь тасарч Сүхбаатарын талбай дээр жагсаал хийн төрийн түшээдэд шаардлага сануулгаа өгсөн. Тэдний эгнээнд эмч нар ч хүч нэмэхээ мэдэгдсэн. Засгийн газрын саналаар ирэх  жилийн нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг 53 хувиар нэмэх байв. Үүнд жаахан тайвширсан багш эмч нар ирэх лхагва гаригийг хүртэл ажил хаялтаа хойшлуулав. Гэтэл баасан гаригийн орой 19 цагаас хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар зөвшилцсөн ажлын хэсгийн гаргасан төсвийн урсгал зардлыг татахаар саналыг дэмжиж орхив. Энэ саналаар ирэх жилийн дөрөв, аравдугаар сард төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр товлосон өдрийг хойшлуулав. Ингэснээр цалингийн зардлыг 126,826,9 сая төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэлийг 12,120,2 сая төгрөгөөр хасч нийт 138,947,1 сая төгрөгөөр хэмнэж байгаа гэнэ. Энэ мэтчилэн танасан атлаа УИХ-д сонгогдсон гишүүд тойргоороо нэгдэж байгаад аймаг, дүүрэг бүртээ хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдүүлсэн байх юм. Үүнийгээ томоохон хөрөнгө оруулалтыг танаж орон нутагт нь тараасан. Гэхдээ ясмар нэг шинэ зүйл биш хөрөнгө оруулалтын нэр томъёог өөрчилсөн гэж Сангийн сайд С.Баярцогт тайлбарлаж байв.   Малчдын мөрөөдөл талаар болов Төсвийн урсгал зардлыг танах явцад малчдын мөрөөдлийг цаашлаад Монгол Улсын түүхий эд бэлтгэл бүхий томоохон ажил талаар болов. Учир нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад байсан малын ээмэг, бахины үнэ 5,807,2 сая төгрөг, ээмэгжүүлэх үйлчилгээний хөлс 2,707,7 сая төгрөг, тариаланг дэмжих сангийн чацаргана хөтөлбөрийн хүрээнд сууогац худалдан авах зардал 2,610,0 сая төгрөг, элит үрийн нөөц бүрдүүлэх зардал 2,000,0 сая төгрөгийг танаж орхив. Ингэснээр Монгол мал хөтөлбөр батлаад ирэх оны зургадугаар сарын 1-нээс малын түүхий эдийн бирж ажиллах хөг өнгөрч байгаа болж таарлаа. Орос ах нарч гайхаж байгаа биз. Ашгүй Монгол мал хөтөлбөр боловсруулж батлаад бүртгэлжүүлж эрүүл мах экспортлох болох нь. Энэ зах зээлийг алдахгүй гэсэндээ 300-400 сая рубль зарлагдан буцалтгүй тусламж болгон вакцин нийлүүлсэн. Ард түмнээ хятадын үл мэдэгдэх вакцинаар тарьсан мах идүүлэхгүй, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс ийм алхам хийсэн гэдгийг бид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харин бүртгэлжүүлэх, худалдах үүргийг хүлээсэн. Гэтэл энэ ажил үүгээр дуусгавар болов. Тэгэхээр мал нь үнэгүйдсэн хэвээр байгаа гэдгийг мэдсэн малчдын гол нь харлаж байгаа байх даа. Нөгөө өндөр үнэтэй түүхий эд, эрүүл үнэ бүхий мах нийлүүлдэх мөрөөдөл дуусгавар болж байна.   Томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтыг бараг л хийхгүй Ирэх онд шинээр барилга байгууламж бараг барихгүй гэнэ. Хуучнаа сэргээн засч өнгө зүсийг нь сайжруулаад өнгөрүүлэх аж. хөрөнгө оруулалтын нэр, томъёог өөрчилсөн гишүүдийн саналыг багцаар нь баталсан. Тэр нь томоохон хөрөнгө оруулалт бус орон нутагт хийх ажлууд. Хэдийгээр орон нутагт баригдах барилга байгууламж, замд хуваариласан ч гэлээ улсын чанартай томоохон хөрөнгө оруулалт нь орхигдож байгаа юм. УИХ-ын гишүүдийн орон нутагтаа буюу тойрогтоо хийхээр төлөвлөж өгсөн саналд тэрбумаар нь оруулаад  томоохон бүтээн байгуулалт хийчих санал нэгээхэн ч алга. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэсэн шиг  барилга зам,  жижиг дунд үйлдвэр, спорт заал, дэд станц, цэцэрлэг сургуульд гээд зуун зуун саяар тараагаад шидчихсэн байх юм. Үүнийг өнгөө тойргоо өмчлөх, төсвийн хөрөнгөөр амлалтаа хэрэгжүүлдэг хуучирсан арга нь хэвээр байгаа нь харагдаж байна. Жалга довны үзлээр том эрх ашгаа умартсан төсөв 1,1 их наядаар буурсан ч үр ашиг нь төдийлөн харагдахгүй болж байна гэдгийг шүүмжлэх эдийн засагч, иргэд олон байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сайн байна уу шууд.мн - ээ баяжуулсан үгийн мжагсаалт хайгаад олдоггүй ээ . Танайд байгаа гэсэн олоход минь тусална уу
2011-11-28
mohno doo mohno
2011-11-28
Ìîíãîë óëñûí õ¿÷íèé áàéãóóëëàãà íýã èðãýíèé ãàð äîîð àæèëëàæ áàéíà ãýäýã ¿íýõýýð õàðàìñóóëòàé. Íàäòàé õýí ÷ çàðãàëäàæ áîëîõã¿é íî¸íòîé çàðãàëäâàë íîõîéíîîñ äîð õýðýãò óíàíà ø¿¿ ãýæ Íÿìäîðæ õ¿í á¿õíèé äàðàìòàëæ áàéíà. Õàìãèéí ýõíèéõ áàé íü ýêñ åðºíõèéëºã÷ Ýíõáàÿð. Ýíõáàÿð äàðãà ðóó õýð¿¿ëèéí ¿ã øèäýæ ýöýñòýý äèéëýõã¿é ãýäãýý ìýäýíã¿¿ò òºðèéí áàéãóóëëàãûíõàíûã àøèãëàæ ýõýëýâ. Àøèãëàõäàà á¿ð ¿ð õ¿¿õýä íàéç íºõäèéã íü õýìëýíý ãýæ äàéðàâ. Õ¿¿õä¿¿ä áîë àõûã íü çîäîæ õ¿÷èðýõã¿é áîëîõîîðîî ä¿¿ã íü çîääîã . Íÿìäîðæ èéì àðãààð ë àæèëëàäàã íýãýí.
2011-11-28
mohno doo mohno