Японд ТҮРГЭН Монголд УДААН

img

Уг нь бууны сумыг хурдан үхэл, тамхийг удаан үхлийн жишээ болгосон зурагт хуудас, ухуулга сурталчилгаа ихээхэн явагддаг. Тэгвэл хөгжил дэвшлийн эрин зуунд цацраг идэвхит бодис бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хурдан үхэлд, харин химийн бордоогоор бордож ургуулсаар генийн өөрчлөлтөд орсон жимс жимсгэнэ, хүнсний ногоог удаан үхэлд тооцож болох нь. Энэ зууны шинэ ололт хийгээд бас шинэ тодорхойлолт энэ. Тэгвэл удаан үхлийн хувьд тамхитай эн зэрэгцэхүйц “амжилт” гаргаж байгаа Хятад жимсний эрин үе Монгол хүчээ авч байгаа хэдий ч идэж байгаа иргэд нь ч “идүүлж” байгаа хяналтынхан ч үүнийг анхаарлын төвөөсөө аль хэдий авч хаясан. Харин удаан үхэл таригч нь өдгөө найр наадам, баяр цэнгэлийн ширээний гол чимэг болон сагсайж байна. Захын гэр хороололд ч төвийн шилдэг супермаркетад ч тэр лангууны чимэг болсон эдгээр үхлийн хор таригч жимснүүд нь ямар ч хяналтгүйгээр хилийн дээс алхдаг боллоо. Уг нь дээхнэ үед улаан алим ихээр орж ирж байх үед мэргэжлийн хяналтын газар шинжилгээ энэ тэр авч улаан алиманд хачиг байгааг илрүүлэн сэрэмжлүүлсэн боловч энэ нь “Монголын хууль гурав хоног” гэдэг бичигдээгүй аман хуулийн дагуу тухайн үедээ л “Хачигтай гэнэ, яана аа, идэж болохгүй юм байна” гэсэн үгс иргэдийн амнаас унаж байсан хэдий ч тэгсхийгээд л замхарсан. Мөн урд хөршөөс орж ирж буй усан үзэмэнд буй химийн бодис эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх төдийгүй аажимдаа мөн л үхлийн хор таригч. Мөн хэлбэр галираа алдталаа өвчилсөн хүнсний төрөл бүрийн ногоонууд гээд л тоочоод байвал эрүүл мэндэд халтай бүтээгдэхүүн олон бий. Энэ мэтчилэн зөвхөн хүнсний ногоо, жимс жимсгэнэ нь  л эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх төдийгүй аажмаар үхэлд хүргэх аюул заналхийлж байхад бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг алдагдуулсан нь мэдээж. Тэгэхээр Монголчуд бид удаан үхлээр үхэж байгаа байх нь. Япон эхлээд, Монголчууд дараа нь... Саяхан Япон даяар түшгүүр зарласан асуудал босч ирсэн нь цагаан будаа байв. Иргэдийн аюулгүй байдлын хангахаар ажиллаж байгаа шинжээчид хараахан боловсорч амжаагүй байгаа цагаан будааны талбайд шинжилгээ хийж цацраг идэвх бүхий бодисоор хордсон болохыг тогтоосон юм. Үүнээс өмнө цацраг идэвхт бодис орон нутгийн хүнсний бүтээгдэхүүнд нэвчсэн байх магадлалтайг тухайн үед шинжээчид сануулж байжээ. Гэтэл сүүлийн хоёр долоо хоногийн турш Японоос импортлогдож буй бараа, бүтээгдэхүүнд цацраг идэвхт бодис нэвчсэн гэх мэдээлэл тархах болсон юм. Шинжилгээний дүнд бараа, материал хордсон гэдэг нь үнэн төдийгүй бүр хүнсний гол хэрэглээ болсон цагаан будаанд цөмийн идэвхт хор нэвчсэнийг тогтоожээ. “Ассошейтэд Пресс” агентлагийн мэдээлснээр Фүкүшима орчмын бүс нутагт газар тариалан эрхэлдэг байснаас цахилгаан станцаас агаарт дэгдсэн идэвхт бодисын хор хөрсөнд шингэсэн байх магадлалтай аж. Одоогоор эрх баригчдын зүгээс хордсон тариалангийн талбайд шинжилгээ хийж, зах зээлд хэчнээн тонн хордсон цагаан будаа нийлүүлсэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм. Түүнчлэн тус бүс нутаг дахь иргэдийг дахин эрүүл мэндийн үзлэгт хамруулж, цацраг идэвхт бодист хордсон эсэхийг нягталжээ. Хэдийгээр Фүкүшима атомын цахилгаан станцын гэмтлийг бүрэн засварласан гэж байгаа боловч цөмийн цацрагийн хор ойрын 30 жилдээ арилахгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Английн Манчестер дахь Далтоны цөмийн лабораториос уригдан ирсэн химийн ШУ-ы эрдмийн зэрэг хамгаалсан Ричард Уэкфорд профессор энэ цаг үед Японы цөмийн зэвсгийн хор хөнөөлтэй тэмцэх байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. Тэрбээр“Ассошейтэд Пресс” агентлагт цөөн хэдэн асуултад хариулжээ. Мөн олон улсын цөмийн энергийн эрдэмтэн Фред Меттлерийн ярьснаар “Цацраг идэвхт хор будаанд агуулагдах уургийн дотоод бүтцийг задалж байна. Ингэснээр дотоод бүтэц нь эвдрэлд орсон будааг хүнсэнд хэрэглэвэл органик шинж чанараа нэг мөсөн алдсан байх нь ойлгомжтой” гэжээ. Мөн эрдэмтдийн баталснаар цагаан будаанд агуулагдсан цацрагийн хор шууд үхэлд ч хүргэх аюултай аж. Хордсон будаа идвэл амьд үлдэх боломж 40 хувьтай байх аж. Тиймээс өдгөө Япончууд хурдан, харин Монголчууд удаан үхэлтэй тэмцэх нь ээ. Ж.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bid tusgaar togtnosnii hereg yu bilee hil gaaliar hujaa hvnsnii zvil oruulahiig bvr musun horih heregteishdee ardchilliinhan bid ulaw gej oriloldoj baihiinhaa orond hil gaaliig changlaach tegj chadah aawiin hvv eejiin ohin ardchilagch nariin dotor bainauu alga uu ta nar chadahuu vzvvleech
2012-11-22
teneg garu ve hun bolgon iddeg uudag olsdog tsangadag mongolchuud bid neg setgeleer amia hicheehguigeer negdej chadvaas mongol nutagtaa bugdiig tarij urguulj hiij chadna shde minii mongoliin zaluuchuudaa.neg ni neg yum bichiheer atarhaj bgaa yum shig doosh ni hj bgaa yum shig yum bitii bichij baigaach iimhen ochuuhen zangaasaa bolj iduulj hordoj uheh tsag oirtoj bn shuuu....
2011-11-29
CHI UURUU AMAA OLOXGUI GUDRAXAA BOLIX XEREGTEI TEGVEL BORLOGDOXGUI BARAA ZAX ZEELEES AANDAA SHAXAGDANA MEDYY.
2011-11-28
Хятадаас оруулдаг бүх хүнсийг зогсоож өгөх хоншоортой ГИШҮҮН байна уу. Тэгвэл чадах чинээгээрээ монголд тарьсан бага ч болов ногоо,жимсээ идэхийн тулд ард түмэн хэдэн жил ч яадаг юм тэснэ дээ,тиймээ нөхөдөө.
2011-11-28
САЙД ДАРГА НАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ХААНА ЯМАР ХАРШИД АМЬДАРДАГ ТЭДНИЙ ХҮҮХДҮҮД АХ ДҮҮС ЯМАР АЛБА ХАШДАГ ЯМАР ХАРШИД АМЬДАРДАГ ЗЭРЭГ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭХ ЧАДВАРТАЙ СОНИРХОЛТОЙ СЭТГҮҮЛЧ ФОТО ЗУРГИЙН МАСТЕРУУДЫН ИЖ БҮРЭН БҮТЭЭЛИЙГ ХУДАЛДАЖ АВНА ЖИЧ 2012 ОНЫ 2 САРЫН 1ЭЭС 4-Р САРЫН 1-НИЙ ХООРОНД ХҮЛЭЭН АВАХ БӨГӨӨД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУЛ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС НХХЯамны 103 тоот өрөөнд хүлээн авах аж.
2011-11-28
bid tusgaar togtnosnii hereg yu bilee hil gaaliar hujaa hvnsnii zvil oruulahiig bvr musun horih heregteishdee ardchilliinhan bid ulaw gej oriloldoj baihiinhaa orond hil gaaliig changlaach tegj chadah aawiin hvv eejiin ohin ardchilagch nariin dotor bainauu alga uu ta nar chadahuu vzvvleech
zugeer l hyatadaas oruulahiig horiglojihoj boldguim bhdaa. negent orood irtsen jimsiig ui ch gej hudlaa reclamdaad zariishdee, uuruu l bish bol uur busad ni hamaagiu geed l, tiimees ter Hovdodoo taridag olon turliin alimnuudaa idey l dee,
2011-11-28
Монголд Хятадаас орж ирж байгаа жимсийг хэрэглэхээ больчихвол асуудлыг тойроод гарах боломжтой юм... Хажуугаар нь Монголдоо жимсээ тарьвал ч. Даанч залхуулдаа.
2011-11-28
bid hordodgoo ali ert hordsoon odoo yhehee hyleegeed l
2011-11-28
дандаа л хятад хор идэх юм даа одоо болих цаг нь болсон байх
2011-11-28
харин тийм ээ
2011-11-28
Бид оорсдоо боломжийн жимсээ Атрын аян шиг тарьж болдоггуй юм уу
2011-11-28