“Эдит Пиаф” ирэх амралтын өдрүүдээр дахин тоглогдоно
Францын нэрт дуучин Эдит Пиафын /1916-1963/ -ын амьдрал бүтээлийг харуулсан “Эдит пиаф” моно музыкл драмын жүжгийг манай улсад анх удаа өнгөрөгч гуравдугаар сард тоглож, гол дүрийг УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан бүтээсэн. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 25-27-ны өдрүүдэд дахин тоглохоор болжээ.
Энэ жүжгийг Оросын зохиолч Нина Мазурийн зохиолоор тус театрын найруулагч МУУГЗ Б.Баатар Франц хэлний зөвлөхөөр Францын соёлын төв, менежерээр МУСТА Б.Нямсүрэн нар ажиллажээ. Уг жүжиг нь эхдээ хаягдаж хатуу гараар өссөн Эдит гудамжны амьдралаас хэрхэн дуучин болж гарч ирж байгаагаар эхэлнэ. Түүний дуулсан “L Hy mne al amour”, ”La Vie en rose”, ”No je ne regrette”, “Padam Padam”, “Marseillaise” зэрэг дуу дуулагдах ба “Mon Lugionnaire”, “L accordioniste”, “Sous le ceil de Paris” дуунууд хэрхэн төрөн гарсан тухай өгүүлдэг.
Жүжигчин Ц.Баясгалан нь 1997 оноос эхлэн УДЭТеатрт жүжигчнээр ажиллаж байгаа бөгөөд “Нууц амраг чинь болъё”, “Хайрын виз”, “Шар тэнгисийн тарчлаан” “Парисын дарь эхийн сүм”, “Солиотой жүжиг”, “Домогт Ану хатан” “Эсрэг дурлал” зэрэг 50 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг бүтээжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ