Сэтгүүлчдийн дунд уралдаан зарлав
“Ажлын сайнаар амьдрал өөдөлнө” нэртэй, нийтлэл нэвтрүүлгийн уралдааныг НХХЯамнаас сэтгүүлчдийн дунд зарлажээ. Уралдаанд оролцох материал дараах хэмжээтэй байна. Үүнд: Телевизийн нэвтрүүлэг 20 минут /2 удаа телевизээр цацсан байна/ Сонины нийтлэл ½ хэмжээтэй /А2 сонины/ 3-аас доошгүй нийтлэл байх/ Сэтгүүлч уран бүтээлчид тухайн нийтлэл, нэвтрүүлгээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтийн хүртээл болгосон байна. -DVD бичлэг /чанарын шаардлага хангасан/ -Телевизийн хөтөлбөр -Нийтлэгдсэн сонины хамт ирүүлнэ. -Дээрх агуулгын хүрээнд цуврал нийтлэл, нэвтрүүлэг байж болно. -Бодит баримт мэдээлэлд тулгуурлан бичих ба эх үүсвэр нь тодорхойгүй мэдээлэл, үзэл бодол оруулахгүй байх -Байгууллага, хувь хүний нэр хүндэд зүй бусаар халдаагүй байх. -Уралдааны комисст бүтээлээ ирүүлэхдээ сонины хайчилбар, нэвтрүүлгийн бичлэгийг хавсаргасан байна. -Уралдаанд оролцогч нь өөрийн нэр, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичиж ирүүлнэ. ШАГНАЛ: Телевиз, Радио: I байр-1 /5 сая төгрөг/ II байр-1 /3 сая төгрөг/ III байр-2 / тус бүр 2 сая төгрөг/ Тусгай байр-3-аас доошгүй /Тус бүр 1 сая төгрөг/ Сонин, Цахим хуудас: I байр-1 /3 сая төгрөг/ II байр-1 /2 сая төгрөг/ III байр-2 /2 сая төгрөг/ Тусгай байр-5-аас доошгүй / Тус бүр 500 мянган төгрөг/ Бүтээлийг 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 18:00 цаг хүртэл НХХЯамны 103 тоот өрөөнд хүлээн авах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ