Э.Алтанзул: Гэр бүлийн гишүүндээ өв хөрөнгө үлдээхэд татвар авахгүй

img

 Татварын багц хуулийн шинэчлэлийн талаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Орлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Алтанзултай ярилцлаа.

 :

-Татварын багц хуулийн шинэчлэл олны анхаарлын төвд байна. Одоогоор хуулийн явц байна вэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр татварын шинэчлэл хийнэ гэж тусгасан. Татварын шинэчлэлийн гол зорилго нь бизнес эрхлэлт болоод хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. Эдийн засгийн өсөлтийг дэмжих татварын бодлогыг барьж байгаа. 2006 онд татварын шинэчлэлийн нэгдүгээр үе шат хийгдсэн гэж тооцож байгаа. Тэр үед Азидаа татварын хувь хэмжээгээр хамгийн бага орон болсон. Үр дүнд нь гадны хөрөнгө оруулалтыг татаад, татварын орлого эрс өссөн. Сүүлийн 10 жилд татварын орлого 5-6 дахин өссөн үзүүлэлттэй байгаа.

Хоёр дахь шатны шинэчлэл хийх үндэслэл нь юу гэхээр тогтвортой хөрөнгө оруулалт ороод ирсэн энэ орчиндоо олон улсын туршлага нэвтрүүлье. Дээр нь ойлгомжгүй, хийдэлтэй, хоёрдмол утга санаатай маргаан үүсгэж байдаг заалтуудыг шинэчлэх, татвар төлөгч бизнес эрхлэгчдэд ямар хүндрэл учруулаад байна тэрийг нь нэгдмэл нэг санаатай болгож өөрчлөх. Гэхдээ татварын хувь хэмжээг огт хөдөлгөхгүй.

..

-Олон нийтийн санаа бодлыг тусгаж чадсан уу. Хуулийн багц шүүмжлэлд их өртөөд байгаа шүү дээ?

-Сангийн яамнаас тодорхой түвшинд хууль боловсрогдоод дуусчихсан. Яамдаас санал авч байгаа. Одоо хоёр гурван яамын санал дутуу байна. Дээр нь олон нийтийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагаас санал авахаар хүргүүлчихсэн. Саналуудаа нэгтгээд дахин боловсруулах шатандаа явж байна. Дуусаад Засгийн газарт өргөн барина. Харин дараа нь олон нийтээр хэлэлцүүлж боловсруулалт хийгээд УИХ-д өргөн барих юм. Тэгэхээр эхний ээлжинд энэ намрын чуулганд тодорхой гол гэсэн хуулиудыг оруулна. Үлдсэн хуулиудыг ирэх оны хаврын чуулганаар өргөн барих төлөвлөгөөтэй байгаа.

:

-Намрын чуулганаар ямар хуулиудыг оруулах вэ? Хуулийн хэрэгжилт хэзээнээс эхлэх вэ?

-НӨАТ-ын хууль, Аж ахуй нэгжийн хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Татварын ерөнхий хуулиудыг урьдчилан оруулах гэж байгаа. Хууль ирэх 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

.

НӨАТ-ын босгыг 50 сая болгоно

.

-НӨАТ-ын хуулинд ямар өөрчлөлт орж байгаа вэ. Хувь хэмжээг нэмж төсвийн орлогыг нэмэгдүүлэх санаа гэсэн хардлага байна?

-НӨАТ-ын хуулинд хувь хэмжээ 10 хувь байгаа. Үүнийг огт өөрчлөхгүй. НӨАТ-ын босго 10 сая төгрөг байгаа нь асуудал үүсгээд байгаа. Босго бага байгаагаас жижиг үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж дээр тооцоолол хийхэд хүндрэлтэй. Сар болгон татварын албанд очиж тайлан тушаах, тооцоог хийх, падаан цуглуулаад шивж оруулах гээд маш их цаг зарцуулдаг. Энэ үйл явц нь хүндрэл учруулдаг гэх гомдол гаргаад байгаа.

Нөгөөтэйгүүр энэ босгыг арван жилийн өмнө 10 сая төгрөг гээд тогтоочихсон. Үнэ цэнээрээ одоо 10 сая байх уу, үгүй юу гэдэгт л гол асуудал бий. Олон улсад татварын босгыг тогтоодог томъёолол байдаг. Түүгээр тооцохоор 50 сая төгрөг гарч байгаа. Манайд 50 саяас гэж нэмэгдүүлэх юмуу бууруулах тохиолдолд бас л асуудалтай. Бууруулсан тохиолдолд татварын албаны зардал нэмэгдэнэ, нэмэгдсэн тохиолдолд жижиг бизнес эрхлэгчдэд өөрсдөд нь хүндрэлтэй. Том аж ахуй нэгжүүд нь НӨАТ төлөгч гэдгээрээ харьцаад, босго хүрээгүй аж ахуй нэгжүүд том компаниудтай харьцахгүй болчихоод байгаа. Тиймээс 50 сая хамгийн оновчтой босго гээд тогтоочихсон байгаа. Нэгэнт 10 саяын босго даваад НӨАТ төлөгчөөр бүртгүүлчихсэн байгаа аж ахуй нэгжүүд хасагдана. Гэхдээ хасалт хийлгэх сонирхолгүй, НӨАТ-аараа дамжуулаад борлуулалт худалдан авалтынхаа хасалтыг хийлгээд явж байсан аж ахуй нэгжүүдийн хувьд хүсвэл сайн дурын НӨАТ суутгагч гэдэг ангилалд орж байгаа. Тэгэхээр сайн дурынхны босго 10 саяас эхэлнэ.  50 саяын босгод хүрээгүй байсан ч өөрсдийн хүсэлтээр НӨАТ төлөгч болж болно.

.

-НӨАТ-ын хуулинд нэр томъёоны хувьд ямар өөрчлөлт оруулсан бэ?

-“НӨАТ-ын суутгагч” гэсэн нэр томъё шинээр орж байгаа. Одоо бол “НӨАТ төлөгч” гэсэн томъёолол хэрэглэж байгаагаас аж ахуй нэгжүүд өөрсдөө НӨАТ төлөөд байгаа юм шиг ойлгоод байдаг. Үнэндээ эцсийн хэрэглэгч л төлдөг татвар шүү дээ. Дундаас нь суутгаж авч төсөвт төлөх үүрэгтэй этгээд өөрийгөө төлж байна гэж ойлгоод байгаа юм. Тиймээс нэр томъёог өөрчлөн “НӨАТ-ын суутгагч" болгосон. “НӨАТ төлөгч” нь хэн байх вэ гэхээр эцсийн хэрэглэгч байх юм. “НӨАТ төлөгч” энэ нэр томъёог оруулж ирдэг нь далд эдийн засгийг бууруулах зорилгоор бэлэн мөнгөний урсгалыг барьж авахын тулд НӨАТ-ын тодорхой хувиар иргэдэд урамшуулал олгож, хүмүүсийн орлогыг мэдэх зорилготой байгаа. НӨАТ төлөгч буюу эцсийн төлж байгаа этгээд нь төлсөн баримтаа цуглуулаад манай татварын албанаас олгох цахим картаар купоноо цуглуулаад, жилийн эцэст тайлангаа гаргаад тодорхой хэмжээний урамшуулал авахаар хуулинд тусгасан байгаа.

.

-Татварын нийт орлогын 5-8 хувийг Хувь хүний орлогын албан татвар бүрдүүлдэг. Дэлхийн жишигт бол 30 хувь байдаг гэсэн мэдээллийг өгч байсан. Ер нь хувь хэмжээг цаашид өсгөх бодлого бий юу?

-Өмнөх суурь хуулиа хөндөхгүй 4*10-ын зарчмаа л барина. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт орж ирээд огт өөр татварын орчинг нэхээд байгаа. Түүнд зориулж шинэчлэл хийж байгаа. Ямар нэгэн байдлаар хувь хэмжээ нэмэгдэхгүй.

_

Хотынхон гурван хэлбэрийн татвараас сонголт хийнэ

.

-Хотын татвар бас л их шүүмжлэлд өртсөн. Суралцахаар хотод ирсэн оюутнаас эхлээд  амьдарч байгаа бүх л хүн бараг татвар төлөх юм шиг яригдаад байна. Үнэхээр тийм заалт хуулинд тусгагдсан уу?

-Татварын хуулиар нийт 23 төрлийн татвар байдаг. Зохицуулсан хууль нь 18 бий. Татварын төрлийг гурваар нэмэгдүүлж, татварын хуулийг базаад 13 болгож байгаа. Нэг дор төвлөрөх боломжтой Бууны татвар, Авто тээвэр, Үл хөдлөхийн татваруудыг нийлүүлээд “Хөрөнгийн албан татвар” гээд нэг хууль гарна. Гэхдээ нэр төрөл нь бол хэвээрээ. “Нийслэл хотын татварын хууль”, “Өв залгамжлал бэлэглэлийн албан татвар”, “Газрын хэвлий ашигласны төлбөр” гэсэн гурван татвар шинээр гарч байгаа. Гэхдээ эдгээр татварууд нь 2006 онд батлагдсан Татварын ерөнхий хуулинд ийм төрлийн татвар авна гээд заасан байдаг. Тэрийгээ хэрэгжүүлэх тусгайлсан хууль нь өнөөдрийг хүртэл гараагүй байсныг цаг үе нь болсон гэж үзээд хуулиудаа боловсруулсан.

Нийслэл хотын албан татварын хувьд бидний боловсруулсанаар гурван хэлбэртэй. Эхнийх нь Оршин суугчаас, хоёрт үйлчилгээнээс, гуравт нь Улаанбаатар хотын дэд бүтцийг ашиглаж байгаа хөрөнгөөс авч болно. Энэ гурван хэлбэрээр 0-0,01 хувийн доод дээд интервалтайгаар хувь хэмжээг нь УИХ тогтоогоод өгөх юм. Дээрх хэлбэрүүдээс дүүргийн иргэдийн хурал өөрсдөө сонгох эрхтэй. Жишээлбэл, Сүхбаатар дүүрэг хотын төв учраас маш их үйлчилгээний байгууллагатай. Тиймээс үйлчилгээний салбараас хуримтлал бий болгож болно. УИХ-аас аль дуртай хэлбэрийг сонгох боломж гаргах учраас өөрсдөө сонгоно. Эсвэл гурвууланг нь хэрэглэсэн ч болно. Үгүй бол хэрэглэхгүй байх сонголт ч бий. Учир нь УИХ хамгийн доод хувь хэмжээг 0-ээр тогтоож өгөх юм. 0,01 хувь гээд шатлалаар дээшлэх юм бол тодорхой хэмжээний хуримтлал бий болгох боломжтой. Гэхдээ дүүргийн ИТХ иргэдтэйгээ санал солилцсоны үндсэн дээр тогтоохоор заасан байгаа.

.

-Аймаг орон нутагт очоод үйлчилгээ авсныхаа төлөө татвар төлөх нь. Энэ үйлчилгээний татвараар зохицуулагдана гэх юм?

-Хүмүүс маань “Нийслэл хотын албан татвар”-тай холиод тийм ойлголттой болсон байх. “Нийслэл хотын татвар”-т нийслэлийн зэрэгтэй хотыг хэлнэ гэсэн байгаа. Үүнд аймгийн төв хамаарахгүй. Хот гэхээр аймгийг оруулж ойлгосон байх. Хотын татварын үйлчилгээний татварын хэлбэрийг хольж ойлгосон байх.

.

-Насаараа хурааж хуримтлуулсан хөрөнгөө үр хүүхэддээ өгөх гэхээр дундаас нь татвар авах нь гэсэн айдас бий боллоо. Шинээр гарах “Өв залгамжлал бэлэглэлийн албан татвар”-т хувь хэмжээг яаж тооцож байгаа вэ?

-“Өв залгамжлал бэлэглэлийн албан татвар” гаргах болсон гол шалтгаан нь хөрөнгийг өмчлөх, эрх шилжүүлэхтэй холбоотой харилцаан дээрээс л гарч байгаа л даа. Өнөөдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө нэг нь нөгөөдөө худалдсан тохиолдолд 2 хувийн татвар авч байгаа. Энэ татвараас ихэвчлэн бэлэглэх болон өвлүүлэх замаар зайлсхийдэг. Сүүлийн арван жилийн байдлыг харахад нийт шилжсэн хөрөнгийн 50 хувь нь бэлэглэлийн замаар, 10 орчим хувь нь өв залгамжлах, үлдсэн 40 хувь нь худалдах замаар өмч хөрөнгө шилжжээ. Энэ бол зөвхөн үл хөдлөх хөрөнгө дээр. Үүнээс гадна маш их хэмжээний лиценз, газар, обьектийг бэлэглэх замаар татвараас зайлсхийж байна. Татвар бүх иргэнд үйлчилнэ. Гэхдээ гадуур яриад байгаа шиг үр хүүхэддээ өвлүүлэх хөрөнгөөс нь татвар авах тухай заалт хуулинд огт байхгүй. Ямар тохиолдолд татвар авах вэ гэхээр. Гэр бүлийн хуульд зааснаар тухайн өв хөрөнгө хүлээн авч байгаа хүний аав ээж, эмээ өвөө нь бол татвар авахгүй. Харин тухайн гэр бүлийн гишүүнд ороогүй этгээдээс нэг нь нөгөөдөө шилжүүлсэн, өвлөсөн тохиолдолд татвар авна гэж байгаа.

Гэхдээ 100 саяас дээш хэмжээний мөнгөн дүнд татвар авна. 100-300 сая төгрөгийн хооронд бол 0.6 хувиар тооцно. Энэ бол маш бага татвар. Үүнээс бага бол татвараас чөлөөлөгдөнө. Бэлэглэх дээр бол 2-10 хувийн татвартай байгаа. Ийм зохицуулалтыг хийсэн. Тиймээс хүмүүсийн санаа зовоод байгаа шиг эцэг эх нь үр хүүхэддээ өв хөрөнгөө үлдээхэд татвар авахгүй гэдгийг дахиад хэлье.

:

 Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Demjij bn shuuu. bid nar tolood yaahaaraa baychuud toldgui ym. yaj iigeed batluulaarai huulia
2013-10-18
MGLG:
Tatwar tataj bhaar tanaasai gedgiig demjij bn
2013-10-17
irgen:
Tatwar bn gedeg bol ugaasaa zailshgui gehdee her zuw togtooh we gedeg asuudal unuudriin bolku bgaa zuilsiig zasah n zuitei. Tegeed ch gazar gazriin hewlii bugd l ard tumnii unch ene utgaaraa tur tuuniig busdad ashigluulsniihaa tuluu tatvar awah yostoi. Nug uu talaas bolku zuileesee uldaar bii bolj bgaa dawuu taliig heleh heregtei bhAa yer n tatwariin huwi hemjee nemegdeegui gedgiig bugd medeh n chuhal bh
2013-10-17
Zochin:
Zuv zuv, shinchleliig demjij bn
2013-10-17
татвар татвар татвар:
татвар татвар татвар , татаж бхаар танаасай
2013-10-17
татвар татвар татвар:
татвар татвар татвар , татаж бхаар танаасай
2013-10-17
татвар татвар татвар:
татвар татвар татвар , татаж бхаар танаасай
2013-10-17
Zochin:
Zasgiin gazriin hiij bga tatvariin shinechleliig erunhiiduu demjij bna. Tatvar tuluh n zuv shuudee gantshan tusviin hurungiig zuv zartsuulj bn uu? Ulaanbaatar hotod amidarch bga irgen ta huduu sumiin tuvd bga irgenees davuu uilchigee edelsniihee tuluu tatvar tuluh l heregtei shuude. Surguul, emneleg, tsagdaa, gal comand geed buh uilchilgee oirhon bn shuudee hotiin orshin suugchidaa.
2013-10-17
Zuv shde:
yer ni bol tatvar tuluh asuudal deer shudarga l baih yostoi. yahaaraa bayachuud ni tatvar tuluhgui, yaduuchuud ni tatvar tuluh yostoi yum be. ter beleglej baigaa garuud tatvar tuluh l yostoi shd. uuniig demjij baina. sangiin yam ene ercheeree muuluulsan ch hamaagui huulia batluulaarai. ard tumen dund orlogotoi bid demjij baigaa shuu.
2013-10-16
Zuv shde:
yer ni bol tatvar tuluh asuudal deer shudarga l baih yostoi. yahaaraa bayachuud ni tatvar tuluhgui, yaduuchuud ni tatvar tuluh yostoi yum be. ter beleglej baigaa garuud tatvar tuluh l yostoi shd. uuniig demjij baina. sangiin yam ene ercheeree muuluulsan ch hamaagui huulia batluulaarai. ard tumen dund orlogotoi bid demjij baigaa shuu.
2013-10-16
Ариунаа:
НӨАТ талаар нэг санал байна. НӨАТ төлөгч нь эцсийн хэрэглэгч буюу ард түмэн шүү дээ. Тиймээс бид өдөр тутам худалдан авч байгаа талх, чихэр, гурил, будаа гээд 8 төрлийн өдөр тутмын барааг дандаа НӨАТ орсон үнээр худалдан авдаг. Тасалбараа харахаар НӨАТ гээд 10 хувь нэмэгдсэн байдаг. Тиймээс ХАОАТ -ын хөнгөлөлтийг жилд нэг удаа олгодог шиг тухайн гэр бүл эсвэл хувь хүн НӨАТ төлсөн бараа худалдан авсан тасалбараа цуглуулж байгаад татварын албанд очиж НӨАТ төлсөн хэмжээнийхээ татвараас хөнгөлөлт авдаг байвал их зүгээр юм. Одоо бол аж ахуйн нэгжүүд нөат-ын худалдан авалт, зардал 2-ынхоо зөрүүгээр татвараас авлага буюу хөнгөлөлт эдлээд явж байгаа. Уг нь ААНБ чинь НӨАТ төлөгч биш мөртлөө хөнгөлөлт эдлэнэ гэж байх уу. Энэ анхнаасаа НӨАТ-ын агуулга, мөн чанарыг нь алдагдуулсан явдал болсон. одоо үүнийг засч болно шүү дээ. Ард түмээн энэ талаар илүү санал байвал хуваалцаарай.
2013-10-16
болд:
ниислэлийн татвар гээд авах юм бол унаган иргэд бид ёстой босно шүү дураакаа
2013-10-16
Demjihgui ban:
Tusbiin urelgen zardliig tanabal tusub zuzaarna
2013-10-16
Anha:
Uv hurungiin tatvar bol baih yostoi. YAalnguya ih hemjeenii hurungu deer. UNdur hugjiltui orond bol ene 30-50% hurtel baidag.
2013-10-16
Zochin:
Shine huuli gargaj baigaa ni buruu yum shig hernee tatvar tulduggui tom garuudaas tatvar avch baih ni bas zuv l sanaa baina. Bi l huvidaa demjij baina.
2013-10-16
irgen:
Yasan hudalch yum be ta nar. Medehgui yumaaraa bitgii oroldotsgoo. Turiin bodlogiig ta nar shig uls barihaar yaj uls hugjih ve dee. Hiij bgaa zuilee olon untsguus harj dugnej chadahgui baij yasan zorigtoi yum be. ODOO BOLIOCH.
2013-10-16
Зочин:
Шинэ төрлийн татваруудыг бий болгож байж, татварын хувь хэмжээ огт өөрчлөгдөхгүй гээд юу яриад байгаа юм бэ? Үйлчилгээний татвар чинь угаасаа бараа, үйлчилгээний үнийг нэмэх суурь болно гэдгийг тэнэг болохоор ойлгохгүй байна уу, эсхүл ард түмнийг тэнэг гэж бодоод даапаалаад байна уу.
2013-10-16
Zochin:
Ardchilsan nam yur n zasag barij chadahgui yum baina daa. Ene chadvargui ih hurliig taraaval yasan yum be, Mongolchuudaa!
2013-10-16
зочин :
иргэд аж ахуйн нэгжээс татвар авах нэмэх дарамтлах бодлогоо нэн тэргуунд ярих юм даа ард тумэн пж ахуйн нэгжээс бурдсэн орлогоос хэрхэн зарцуулаж байгаа тосвийн хэнэлт норм норматив зардлын талаар дэлгэрэнгуй нээлттэй байх хэрэгтэй байна гадаад орны адил байх санаатай бол тосвийн зарцуулалтын тайлан зардлаа орлого зарлагаар нь дэлгэрэнгуй гаргаж ил тод ард тумэнд хэлэцуулэж бай даа
2013-10-16