“Хүнсний талон” эзэддээ хүрч байна уу?

img

УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкны хооронд байгуулах Хүнс тэжээлийн төсөлд нэмэлт санхүүжилтийн зээлийн гэрээний төслийг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн юм.

 Хүнс тэжээлийн хангамжийн төсөл энэ оноос хэрэгжиж эхэлсэн байна. Төслийн хүрээнд одоогийн байдлаар 10 орчим тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. Хөтөлбөрийн санхүүжилтийн хүрээнд 20 сая ам.долларын төслийг Азийн хөгжлийн банкнаас жилийн хоёр хувийн хүүтэй 25 жилийн хугацаанд төлөх юм байна. Үүнээс эхний таван жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх ажээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх манай Засгийн газраас гурван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юм байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн сонирхсон асуултад Хүн амын хөгжлийн сайд С.Эрдэнэ хариулсан юм.

6

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:

-Монгол талын хөрөнгө болох гурван сая ам.доллар ирэх оны төсөвт суусан уу.  Энэ төсөл анх хэрэгжихдээ “Хүнсний талон” хэлбэрээр  хэрэгжиж эхэлсэн. Үүнийг үргэлжлүүлэх үү? Хэдэн хүн хамрагддаг юм бэ?

-Нийгмийн халамжийн үйлчилгээний чанарыг эрс сайжруулах чиглэлээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Бид нийгмийн даатгалын IT тоног төхөөрөмжийг сайжруулж, сүлжээг бий болгосноор зорилтот бүлэг рүү чиглэсэн үйл ажиллагааны чанарт үр дүн гарна гэж бодож байгаа. Өмнөх хөтөлбөрийн хүрээнд 400 мянган өрхийг уг хөтөлбөрт хамруулсан. Зорилтот бүлгээ зөв тодорхойлсноор хүртээх зарчмаар биш амьжиргааны наад захын асуудлыг хангасан хэмжээнд үзүүлэх бодит боломжийг бүрдүүлнэ. Хүнс хангамжийн талоныг үргэлжлүүлэн хангана. Эмзэг бүлэгт хамарч байгаа өрхийн хүнсний хангамжийг үргэлжлүүлэн олгоно.  Том хүнд 70 мянган төгрөг, хүүхдэд 50 мянган төгрөгийн  хүнсний талоныг  нийт 320 мянган хүнд өгөх юм байна.

6

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-320 мянган хүнд хүнсний талон олгоход төсвөөс хэдэн хувь нь гардаг вэ?

-Азийн хөгжлийн банкны  гурван сая ам.долларын тусламжийн хүрээнд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Төсөвт 2013 оны долоодугаар сараас эхэлж суулгасан байна. Энэ онд нийгмийн халамжийн багцад тусгаж, аймаг орон нутгийн багцад оруулсан байна.

6

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Хөдөө орон нутагт маргаан тарсан хөтөлбөр байгаа юм. Ядуу иргэдийг тодорхойлоход баг, сумын дарга нар оролцдог байсан. Өнгөрсөн жилээс орлого орлуулан тооцох аргачлал  гэж гаргаад ядуу иргэдийг сонгосон юм билээ. Гэтэл энэ аргачлалаар хүнсний талон очих шаардлагатай байгаа иргэдийг олж чадсангүй гэсэн маргаан явдаг. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр мэдээлэл технологийн дэд бүтэц бий болох юм байна гэж ойлгож байна.

-Орлого орлуулан тооцох аргачлалыг хуудуутай гаргасан. Орон нутгийн Засаг дарга нарыг оролцуулаагүй зэрэг яриа гарсан. 400 мянган өрх дээр дахин хяналтын судалгаа хийсэн. Үлдсэн 360 мянган өрх дээр судалгаа явуулсан. Нийт өрхөө хамруулах ажил хийгдээд явж байгаа. Энэ ажил 21 аймаг есөн дүүрэгт хэрэгжиж байна. Судалгаа маань энэ төсөлтэй уялдаж хийгдэж байна.  Мэдээллийн сантай болох зорилгоор энэ төслийг хэрэгжүүлж баайгаа юм.

5

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-“Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөлд нэмэлт санхүүжилт” гэж байгаа. Гэтэл халамжийн асуудал хэлэлцэх юм байна гэхээр тоног төхөөрөмж, программ хангамжид зориулагдсан байх юм. Нэг тэрбум орчим төгрөгийг зөвлөх үйлчилгээнд тавьсан байна.

-Азийн хөгжлийн банктай ярилцаад өмнөх төслийн үргэлжлэл хэлбэрээр оруулж ирвэл урт хугацаанд хэрэгжинэ гэсэн. Тиймээс нэр томъёо зөрүүтэй байгаа юм.  Зээлийн нэгж төслийн талаар гэрээ хийх явцад шийдэгдэнэ.

Энэ төсөлтэй холбогдуулан гишүүд  “Талон нь очих хүндээ очихгүй байна. Бодлогын тал дээр нь анхаараарай. Хүн амын талаарх мэдээллийн системийг бий болгох гэж байгаа нь зүйтэй. Ард иргэдээ бүртгэлжүүлэхдээ Улсын бүртгэлийн сангийн мэдээлэлтэй хамтатгах хэрэгтэй”  гэх зэрэг саналыг хэлж байлаа. Ингээд Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкны хооронд байгуулах Хүнс тэжээлийн төсөлд нэмэлт санхүүжилтийн зээлийн гэрээний төслийг дэмжив.

Дараагаар нь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн анхны хэлэлцүүлгийг хийхээр байсан юм. Гэвч ажлын хэсгийнхэн  саналын томъёолол дээр дахин нухацтай хэлэлцэхээр болсон  байна . Иймээс дээрх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулснаар байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

he he:
360 mayngan orhiig dundjaar 4 am bultei gevel 1 440 000 hun bolj baina. Tegvel mongoliin buh hun amiin 50 garui huvid ni hunsnii talon gedgeer hunsnii zuil avdag bolj baina uu?! Ene 21000 togrognoos yugaaraa yalgaatai yum ve. Mongoniihoo ongiig huvirgasnaa bis yun yalgaa baina aa Altanhuyagaa. MAN 21000 togrog taraasnaas bolood l mongol uls orond orsob geed Altanhuyaga gonshignodog bizdee.
2013-10-16
he he:
360 mayngan orhiig dundjaar 4 am bultei gevel 1 440 000 hun bolj baina. Tegvel mongoliin buh hun amiin 50 garui huvid ni hunsnii talon gedgeer hunsnii zuil avdag bolj baina uu?! Ene 21000 togrognoos yugaaraa yalgaatai yum ve. Mongoniihoo ongiig huvirgasnaa bis yun yalgaa baina aa Altanhuyagaa. MAN 21000 togrog taraasnaas bolood l mongol uls orond orsob geed Altanhuyaga gonshignodog bizdee.
2013-10-16
A;tanhuyaga:
Bi zasgiin tolgoid garaad omnoh zasgaa hair nairgui muulj belen bolgo taraalaad gej shuumjleed bi ooroo benchileh setgelgeeg shine helbereer bayajuulj hunsnii nemegdel gej nerlee mongoo belneer ni sh mongoor batalgaajsan hunsnii talon taraaj baina Ene hun harahad togrog bish yag togrogshir yum avch bolno. Ingej l neg uran uhaan gargaj baina sh dee he he
2013-10-16
A;tanhuyaga:
Bi zasgiin tolgoid garaad omnoh zasgaa hair nairgui muulj belen bolgo taraalaad gej shuumjleed bi ooroo benchileh setgelgeeg shine helbereer bayajuulj hunsnii nemegdel gej nerlee mongoo belneer ni sh mongoor batalgaajsan hunsnii talon taraaj baina Ene hun harahad togrog bish yag togrogshir yum avch bolno. Ingej l neg uran uhaan gargaj baina sh dee he he
2013-10-16
Зочин:
Дургүйд хүчгүй гэгчээр 400 мянган өрхийн амьжиргааг үнэлсэн судалгааг С.Эрдэнэ гуай өөрөө л их үгүйгээ биздээ. Нутаг двэсгэрийнх нь айлаар явж судалгаа авсан багийг үгүйгээд яах вэ дээ. Ямар Засаг дарга айл өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох биш. Одоо 760 мянган айлын амьжиргааг үнэлээд яах юм. Жишээ нь манай тэргүүн баячуудын амьжиргааг үнэллээ гээд юунд ашиглах юм. Зүгээр л үргүй зардал байхгүй юу, Түүний оронд 400 мянгаа нягтлаад одоо үнүүлье гэснээ нэмж үнэлээд, тэндээсээ тэтгэмж болон бусад хөтөлбөрт хамрагдахаа сонгоод явсан бол халамжийн хууль аль эрт хэрэгжих байсан. Хүссэнээ хийдэг, хүсээгүйгээ зогссодгийн жишээг энэ сайд яруу тод харуулж байна даа. 2005 онд хийсэн судалгаа бүтэлгүйтээд дуусаа биз дээ. Одоо НХЕГ энэ судалгааг удирдаад сайхан болготлоо хаач байсан юм. Өмнөх бүхнээ үгүйсгэж байгаа хүн өөрөө л цаашдаа үгүйсгэгдэнэ дээ.
2013-10-16