Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ нар өнөөдөр тулалдана
2013 оны Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өнөөдрийн хувьд 49, 69, 81 кг-ийн жингийн эхний тоглолтууд болно. 49 кг-ийн жинд манай тамирчин Г.Ган-Эрдэнэ эхний тойрогтоо хийлсэн тул өнөөдөр тоглохгүй. Харин 69 кг-ийн жинд ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогтоо БНХАУ-ын Цонг Мамати Турсунтай тулалдана. Мөн 81 кг-ийн жинд ОУХМ С.Эрдэнэбаяр эхний тойрогтоо АНУ-ын Геремиас Торрестой тоглоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ