Өвлийн Универсиал наадамд Монголын 5 тамирчин оролцоно

img

БНХАУ-ын Харбин хотноо XXIV Өвлийн Универсиад наадам 2009 онд зохиогдож манай тамирчид амжилттай оролцож байсан бол энэ жил Турк улсын Эрзурум хотноо 2011 оны 01-р сарын 27-ноос 02-р сарын 06-ны өдрүүдэд  Дэлхийн оюутны өвлийн XXV Универсиад наадам зохион байгуулагдах гэж байна.   Тус наадамд манай улсын оюутан тамирчид шорт трейк, гүйлтийн цанын төрөлд 5 тамирчин, 2 дасгалжуулагч 1 албаны хүн оролцохоор тус тус бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Багийн ахлагчаар МОСХ-ын дэд ерөнхийлөгч С.Нацагдорж, гүйлтийн цанын дасгалжуулагчаар Монголын цанын холбооны ахлах дасгалжуулагч Л.Дорж, шорт трейкийн дасгалжуулагчаар Монголын тэшүүрийн холбооны дасгалжуулагч Б.Орнобиш, тамирчдаар МУБИС БТДС-ийн 2-р курсын оюутнууд болох Э.Оюунмаа, Б.Азжаргал, Б.Базарсад нар шорт трейкийн төрөлд, МУБИС БТДС-ын 4-р курсын оюутан Т.Доржготов, тус сургуулийн 1-р курсын оюутан Ц.Жавхлантөгс нар гүйлтийн цанын төрөлд тус наадамд оролцох баг тамирчид бүрдсэн.

Гүйлтийн цанын төрөлд оролцох МУБИС БТДС-ийн 4-р курсын оюутан Т.Доржготов нь олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан туршлагатай тамирчдын нэг билээ. Мөн гүйлтийн цанын дасгалжуулагчаар олон тэмцээн наадамд баг тамирчдаа удирдан зохион байгуулж идэвхтэй оролцдог ахмад дасгалжуулагч Л.Дорж сонгогдсон байгаа.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ