Галт тэргэнд нас барсан иргэний шарилыг хүлээлгэн өгчээ
Замын-Үүд, Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэргэнд өнгөрсөн пүрэв гаригт хүн нас барсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Талийгаач галт тэрэг хөдлөхөөс өмнө нас барсан тул Төмөр замын цагдаагийнхан галт тэргэнд цаг гаруй үзлэг хийж, галт тэрэг хуваарьт цагаасаа хоцорч хөдөлсөн байна. Харин талийгаачийн цогцсыг цагдаагийнхан хүлээлгэн өгчээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаачийг өвчний улмаас нас барсан байж болзошгүй гэж дүгнэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ