Хил дамнуулан хүн худалдсан хэргийн шүүх хурал хойшлов
Насанд хүрээгүй гурван охиныг хил дамнуулан худалдсан Ц.Нандинцэцэг нарын хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэх байсан ч хохирогч шүүх хуралд ирээгүй гэсэн үндэслэлээр хойшиллоо. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.3 буюу ашиг олох зорилгоор зохион байгуулалтайгаар насанд хүрээгүй хүүхдийг хил дамнуулан бүлэглэн худалдсан гэсэн зүйлчлэлээр ял төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ