Д.Эрдэнэбат: Монголбанк инфляцийг бууруулж, иргэдийн бодит орлогыг хамгаалж чадлаа

img

-Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжснээр 177 мянган хүн ажлын байртай үлдсэн -

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ дахь Ардчилсан намын дараахь санал, дүгнэлтийг гаргаж байна. Монгол Улсад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн механизм олон жилийн турш үр ашиг муутай, тогтвортой бус байснаас нийлүүлэлтийн гаралтай буюу зардлын шалтгаантай инфляци байнга өндөр байсаар ирсэн.

7

6

Эдийн засгийн бодит байдал ямар байсан бэ? - Арилжааны банкууд мөнгөний дутагдалд орж өндөр хүү зонхилсон. - Уул уурхайгаас Хүний хөгжил санд тавьсан богино хугацаатай зээлийн өрийн дарамт. - Валютын болон экспортын хомсдол. - Дотоод зах зээлийн царцанги байдал ноёлж байлаа.

7

Валютын ханшийн сулралын үндсэн шалтгаан нь: - Оюу толгой, Таван толгойн гэрээнээс улбаалсан экспортын уналт. - 2011 оноос эхэлсэн дэлхийн зах зээл дээрх зэс, нүүрсний үнийн уналт. - Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт үйлдвэрүүдийн тавьсан богино хугацаатай 1.2 их наяд төгрөгийн өр төлөлт. - Гадаадын хөрөнгө оруулалтын бууралтаас шалтгаалсан валютын урсгалын татралт. - Дотоод зах зээлийн өсөлтөөс үүдсэн импортын эрэлтийн өсөлт байлаа.

7

Иймд Монголбанк инфляцийг бууруулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг багасгах, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн саад хязгаарлалтуудыг арилгах замаар гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж, улмаар зах зээлийн зарчимд суурилсан, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн байнгын, тогтвортой тогтолцоог бүрдүүлэхийг зорьсон нь цаг үеийн тулгамдсан шаардлага байсан юм. Энэ нь ч бодит үр дүнгээ өгсөн. Тухайлбал:
  • Махны үнийн өсөлтийн хурдац 3 жилийн дунджаас 2.1 дахин саарсан.
  • Гурилын үнэ тогтворжиж эхэлсэн.
  • 2011-2012 онуудад 190 төгрөг, 310 төгрөгөөр тус тус огцом өсч байсан шатахуун, дизель түлшний үнэ тогтворжсон. Шатахууны биет нөөц өнгөрсөн 3 жилийн дунджаас 2.2 дахин нэмэгдсэн,
  • Барилгын салбар 2012 оны эхний хагаст 21 хувиар өсч байсан бол энэ оны 2 дугаар улиралд 154 хувийн, эхний хагас жилд 129 хувийн бодит өсөлттэй гарсан.
  • Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлж  23,598 зээлдэгчийн 892.9 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг дахин болон шинээр 8 хувийн хүүтэйгээр  санхүүжүүлсэн.
  • Төгрөгийн зээлийн хүү жилийн 18.3 хувиас 2013 оны 8 дугаар сарын байдлаар 16 хувь буюу 2.3 нэгж хувиар буурсан зэргийг дурдаж байна.

Хэрэв Монголбанк, Засгийн газраас “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээгүй байсан бол  зээл тасалдаж, чанаргүй зээл огцом өсч, санхүүгийн хямрал нүүрлэх,  ДНБ -9.6 хувиар унаж 12.6 их наяд төгрөг болж буурах, 177000 хүн ажлын байргүй болох, M2 мөнгө -10.9 хувиар огцом унаж 5.2 их наяд төгрөг болох төдийгүй Монгол Улсад санхүү, эдийн засгийн ноцтой хямрал нүүрлэж, эдийн засаг бүхэлдээ уналтад орох магадлал өндөр байсан юм. Ийнхүү Монголбанкнаас хэрэгжүүлсэн эдийн засгийн удаашралын мөчлөгийг сөрсөн, болзошгүй хямралаас урьдчилан сэргийлсэн бодлогын үр дүнд:

7 1. 2012 оны эцэст 14 хувь байсан инфляци 2013 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 9.4 хувь, Улаанбаатар хотод 8.4 хувь болж бууран, энэ оны зорилтот түвшний орчимд байснаар иргэдийн бодит орлогыг огцом уналтаас хамгааллаа.

7 2. 2013 оны эхний 9 сард нийт импорт 8 хувиар, хэрэглээний импорт 9 хувиар, гадаад худалдааны алдагдал 14 хувиар тус тус  буурсан эерэг үзүүлэлт гараад байна.

7 3. Санхүүгийн тогтвортой байдлыг ханган, банкны салбарын чадавхийг сайжруулж хамгаалснаар банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 15.9% болж өсчээ.

7 4. Эдийн засгийн бодит сектор, түүний идэвхжилийг дэмжиж, ажлын байрыг хамгаалснаар ДНБ-ий бодит өсөлт 2013 оны 2-р улиралд 14.3%, эхний хагас жилд 11.3% болж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалж чадсан байна.

7 2013 оны эхний хагас жилийн байдлаар Монголбанкнаас эдийн засагт нийлүүлсэн нийт мөнгөний 96 хувь нь нийлүүлэгдсэн байхад төгрөгийн ам.доллартай харьцах ханш тухайн үед оны эхнээс дөнгөж 4%-иар л суларч байжээ. Үүний зэрэгцээ Монголбанкны бодлогын хүрээнд эдийн засагт нийлүүлэгдсэн төгрөгийн хэмжээ нь эдийн засаг дахь нийт М2 мөнгийг хэзээ ч 20 хувиас хэтрүүлээгүй зэргээс үзэхэд мөнгөний бодлогын хүрээнд бодит эдийн засагт хувийн хэвшлээр дамжин нийлүүлэгдсэн нь мөнгөний нийлүүлэлт нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах 20 хувиар суларсны суурь шалтгаан болоогүй гэж үзэж байна.

6 Монголбанкнаас эдийн засгийн хямралаас сэргийлэх, санхүүгийн салбарыг хамгаалах, улмаар бодит секторыг дэмжих чиглэлээр үе шаттай хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд мөнгөний нийлүүлэлт агшаагүй, зээл тасалдаагүй, эдийн засгийн өсөлт хасах утгатай болж уналтад ороогүй байна.

6 Засгийн газар, Монголбанкны хэрэгжүүлж байгаа бодлого нь үрэлгэн хэрэглээ, импорт, бэлэнчлэх сэтгэлгээнд суурилсан, хямралд өртөмтгий өнөөгийн эдийн засгийг үндэсний хуримтлал, дотоодын үйлдвэрлэл, бүтээмжид суурилсан, өөрийн гэсэн өрсөлдөх чадвартай, дархлаатай, бүтцийн хувьд төрөлжсөн эдийн засаг болгох чухал зорилтыг тавьсан. Бодлогын ийм чухал зорилтыг улс төржсөн байдлаар няцаахыг оролдох, түүндээ Монголбанкны ханшийн бодлогыг татан оролцуулж, ханшийг улс төржүүлэх нь эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амьжиргаанд туйлын хохиролтой, хариуцлагагүй, үйлдэл мөн.

6 Монголбанкнаас нийлүүлсэн төгрөгийн нийлүүлэлт нь Засгийн газраар дамжаагүй, банкны системээр буюу цэвэр хувийн хэвшлээр дамжин хийгдсэн байна. Хуулийн дагуу Монгол Улсад бараа, бүтээгдэхүүний үнэ ханш, статистикийг Үндэсний статистикийн хороо мэдээлдэг. Гэтэл зарим улс төрчид, намын бүлгээс албан ёсны статистикаас өөр, бодит бус, үнэнд нийцэхгүй тоон мэдээлэлийг олон нийтэд өгч, түүгээр улс төр хийж, инфляцийн хүлээлтийн талаар хариуцлагагүй мэдэгдэл хийх нь эцсийн дүнд үндэсний эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн амьжиргаанд хохиролтой юм. Монгол Улсын валютын нөөц валютын төлбөртэй нийт импортын 5.4 сарыг хэрэгцээг хангах түвшинд байгаа нь олон улсын жишиг түвшнээс өндөр байгааг энэ дашрамд хэлэх нь зүйтэй.

6 Монголбанк ашигтай ажиллахын төлөө байх ёсгүй. Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулдаг, батлуулдаг, хэрэгжүүлдэг байгууллага тул бодлогын зардал байнга гардаг. Түүнээс шалтгаалж Монголбанкны өөрийнх нь тэнцэл алдагдалтай гарч болдог. Гэтэл үүнийг ашгийн төлөөх байгууллагатай адилтган авч үзэх нь буруу юм. УИХ нь хууль тогтоох байгууллага болохоос эдийн засгийн бодлого, үйл ажиллагаа, хувийн хэвшлийн зээлийн хэлцэл, Төв банкны хуулиар олгогдсон эрх, үүрэг, мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ ямар байх тухай асуудал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцдог байгууллага бишээ. Иймд хөтөлбөрийн хүрээнд хэдий хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийгдэх, эсхүл эргэн татагдах асуудлыг УИХ баталдаг байх санал нь, харин ч гажуудал гэж үзэж байна. Монгол Улс нь чөлөөтэй хөвөгч ханшийн дэглэмтэй. Хуулиараа Монголбанк нь ханш уян хатан тогтож байх зарчмыг баримталж, ханшийн бодлогыг хэрэгжүүлдэг байгууллага. Иймд ханшийг тогтвортой барих санал нь гадаад валютын улсын нөөцийг шавхах, Монгол Улсыг импортоос хараат, хямралд өртөмтгий, үйлдвэрлэгч бус орон байлгах далд сонирхолыг илт өдөөнө гэж үзэж байна. 6 2013 онд эдийн засаг дахь уул уурхайн салбарын зогсонги байдал, валютын ханшийн өөрчлөлт зэрэг нь аж ахуй нэгж, иргэдэд хүнд туссан нь үнэн. Нийгмийн сэтгэлзүй бэлэнчлэх сэтгэлгээнээс асар богино хугацаанд гарч дотоодын зах зээл эрчимтэй тэлж, бүтээн байгуулалт зогсолтгүй өрнөсөн нь ч үнэн. Үүсээд байгаа эдгээр бодит байдалдаа дүгнэлт хийж цаашид улс орныхоо бодит эдийн засгийг дэмжих, макро эдийн засаг дахь мөнгөний бодлогоо илүү эрчимжүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна.

6

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд дунд хугацаанд макро тогтвортой байдлыг хангах, иргэдийн бодит орлогыг хамгаалах үүднээс Монголбанк инфляцийг 2014 оны эцэст 8 хувь, 2015-2016 онд 7 хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгах, бодит секторыг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжих замаар эдийн засгийн дархлааг сайжруулахаар дэвшүүлсэн зорилтуудыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжих саналтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
хаха одоо мань биднийгээ тоогоор хульхддаг болох нь. Эрхэм Д.Эрдэнэбат та ямар сайхан шааж байна.
2013-10-19
Erdenebat:
Durakuud Erdenebataa. Ta nar Elbegdorjiig yamar uneer Eronhiilogch bolgochohvoo. Oron suutsnii une hed dahin ossonoo, $ iin hansh heden % osson! ard tumnii amidral hed dahin doroitoj yaduursniig heleech durakaa. Muu mudak. Dahij ene AN iin durakuudiig ogt songoj bolohgui. Elbegdorjiigoo duuraigaad bugd hudalch, hoshgoruulagchid. MGL chuud tarvaga bish shuu.
2013-10-19
Зочин:
Valyutiinhaa hanshiig l buulgachih . Tegeed l imflyats chini buuchihna. Eo eo zaalgachihiimaa.
2013-10-19
Irgen:
Naaduul chin communistuud buh yum bolj bna geed oorsdiih ni biznesl bolj bval busdiih hamaagui
2013-10-19
setgel:
Ёоёо бvvр идэж уусаар байгаад ичих булчирхаагуй болчихсон бна шдэ
2013-10-18
оюунбат:
ямар ч тохиолдолд та нарын төр барьж байхад доллар өсгөсөн буруугаа бусдад битгий нялзаагаад байл даа. Наад зах нь гэхэд орон сууцны санхүүжилтэд орж ирсэн мөнгө чинь Эрээнээс барилын материал авах юан болж хувирч байхад юан өсөхгүй яах юм бэ в.Гэнт л та нар энэ их хэмжээний юаныг нийлүүлж чадахгүйгээс хойш зах дээр байгаа жаахан юанаа уралдаад л өсгөөд авах нь тодорхой шүү дээ. Энэ энгийн бодлого . юан өсөхөөр бүр бараа өснө . 2 сая хүнд ханшаа барьж чадахгүй муу л байна даа .Дээр нь зам машинаар дүүрлээ.Бухимдал газар авч байна дарга нар аа
2013-10-18
Худлаа :
Энэ нөхөр Одоо юугаа яриад байгаа юм бэ? Доллар 1705 хүрээд цаана чинь БҮХ юмны ҮНЭ өссөн бахйад ИЧИХГҮЙ худлаа хуцаад байх юм. Эдийн засаг мэдэхгүй байж болно. Гэхдээ нэг их мэддэг хүн шиг Ингэж худлаа БУРАХ хэрэггүй дээ.
2013-10-18
Xaxa:
Uuniig l saihan shaaj bnaa gehgyi um bol uur u-g saikhan shaaj bna a geh bilee. Xaxa
2013-10-18