Чөлөөтийнхөн БНАСУ-ын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийнэ

img

  БНАСАУ-ын бөхийн холбоо туршлага солилцох журмаар манай чөлөөтийн бөхчүүдийг Пхеньян хотод хамтарсан бэлтгэл хийхээр урьжээ. Тэд өчигдөр БНАСУ-ыг зорьсон бөгөөд 28-ныг хүртэл бэлтгэлээ хийж, түүний дараа хоёр орны тамирчид нөхөрсөг халз барилдаан зохион байгуулах юм байна. Багийг бүрэлдэхүүнд дасгалжуулагч Ц.Баярсайханаар удирдуулсан эрэгтэй дөрөв, эмэгтэй таван тамирчин багтжээ. Хөнгөн жингүүдэд дэлхийд ямагт тэргүүлж байдаг Ардчилсан Солонгосын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж бэлтгэл сургуулилт хийдэг нөхцөл байдалтай нь газар дээр нь биечлэн танилцах нь манай бөхчүүдийн хувьд олзуурхаштай боломж байгаа аж. Ийнхүү манай улсын чөлөөтийнхөн урилгаар тасрахгүй байна.  Тухайлбал, энэ сарын 24-нд Казахстаны Жамбул мужийн Тараз хотод болох тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Динмухамед Кунаевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн хоёр дахь удаагийн олон улсын тэмцээнд уригдсан. Үүнээс гадна дэлхийн аваргын гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаад ФИЛА-гаас урилга ирүүлсэн билээ. Түүнд дэлхийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн эсрэг барилдах санал тавьсан юм. Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн хувьд 67 кг-ын жинд барилдах бөгөөд бэлтгэлдээ оржээ. Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл:
Эрэгтэйчүүдийг тэр чигээр Хойд Солонгосын "хүмүүжлийн лагерь"-т үлдээвэл таарна. Харин охидыг бол буцаагаад авна шүү.
2013-10-20
sonirhogch :
emegtei buh delhiid undur hugjuugui ee .harin eregtei chuluut bol hamgiin super sport. manai erchuud harin ene jil ovoo bh shig bsan shuu
2013-10-20
nasaa :
battsetseg xoldoo alddaggui Dovchin bagshiin shavi sain box
2013-10-19
erdenee:
nasan burmaa nohor ih solidog hun dee tamirchin hun daruuhan baih heregtei shuu dee
2013-10-19
NARANHUU:
MEDEEJ BATTSETSEG ILUU SHUU TIIM DEE CH OLIMPOOS MEDALI ABAAD IRSEN SHDEE
2013-10-19
behee:
nasan burmaa battsetseg 2 iin ali ni iluu buh um be
2013-10-19