
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Манай тамирчдаас 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өчигдөр хоёрдугаар тойргийн тоглолтоо хийж Туркменстаны Азиз Бебитовтой тоглон, 3:0-ийн харьцаатай хожиж, шөвгийн 16-д үлдлээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд байсан юм.
Мөн өмнөх өдрүүдэд 60 кг-ын жинд Д.Отгондалай, 75 кг-ийн жинд ОУХМ Н.Шинэбаяр, 69 кг-ийн жинд өрсөлдөж буй Б.Түвшинбат , 81 кг-ын жинд С.Эрдэнэбаяр нар эхний ялалтаа аваад байгаа. Харин 56 кг-ийн жинд өрсөлдөж байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тойрогтоо гоц мөргөсөн байсан юм. Өнөөдөр тэрбээр хоёрдугаар тойрогтоо Азербайжений тамирчин Явид Чалабиевтэй тулалдана. Мөн 75 кг-ийн жинд ОУХМ Н. Шинэбаяр Польшийн Михаль Ковалчыктай, 49 кг-ийн жинд Г. Ган-Эрдэнэ Унгарын Иштван Унгаритай тус тус рингэд хүч үзэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ