
“Улаанбаатар” чуулгын дарга Ц.Түвшинтөгс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр гаргасан байна. Харин түүний оронд “Рок мангас” буюу Р. Мөнхсайханыг тус чуулгын даргаар томилсон тушаалыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гаргажээ.
Дашрамд дурдахад, Дуу, хөгжим, бүжиг, циркийн төрлөөр уран бүтээлээ туурвидаг тус чуулга Нийслэлийн Засаг даргын 2006 оны 487 дугаар захирамжаар байгуулагдаж байсан билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ