“Оросын балетын одод” тоглолт өнөөдөр болно

img

  Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Оросын балетын одод” тоглолт болох гэж байна. Өнөөдөр болон маргааш уг тоглолтод ОХУ-ын 7 хотоос 20 уран бүтээлч ирж оролцож байгаа бөгөөд ОХУ-ын Их театрын гоцлоочид ОХУ-ын гавьяат жүжигчин Анастасия Горячева, Андрей Болотин, Мариинскийн театрын гоцлооч ОХУ-ын Ардын жүжигчин Юлия Махалина, Михайловскийн театрын гоцлооч Михаил Венщиков, "Кремлевский балет" театрын гоцлоочид ОХУ-ын гавъяат жүжигчид Александра Тимфеева, Михаил Мартынюк, ОХУ-ын гавьяат жүжигчин Вера Арбузова зэрэг уран бүтээлчид оролцоно. Мөн К.С.Станиславский, В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Пермь хотын дуурь бүжгийн театрын бүжигчид, УДБЭТ-ын балетын гоцлоочид, нийт бүжигчид оролцон тоглох юм. Энэхүү арга хэмжээг ССАЖЯ, ОХУ-ын Соёлын яам, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ дэмжин ажиллаж байгаа аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ