“Судрын чуулган” зөвхөн нэг хувь хэвлэгдлээ

img

  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хот дахь Топкапы ордон музейд зочлохдоо уг музейн номын санд эх хувиараа хадгалагдаж байгаа Их Монгол Улсын түүхийг өгүүлсэн “Судрын чуулган” номын цахим хувилбарыг хүлээн авсан билээ. Уг цахим эхийг цаасан дээр буулгаж ном болгон хэвлүүлэхийг ерөнхийлөгч өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишигт үүрэг болгосны дагуу Анкара дахь манай улсын Элчин сайдын яамны ажилтнууд уг номыг хэвлүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Ордон музейгээс авсан цахим эхийг шууд хэвлэх боломжгүй тул уг судрын 2276 хуудас бүрийг компьютер дээр засч, бүтэн хуудасны хэлбэрт оруулсны дараа Анкара хотын нэгэн хэвлэлийн газраар 4 дэвтэр болгон зөвхөн нэг хувь хэвлүүлсэн байна. Рашид Фазлуллах Хамадани хэмээх Персийн эмч, эрдэмтний перс хэлээр бичсэн уг судрын өмнөх үгийг Анкарад суралцаж буй түүхч, докторант Д.Анхбаяр бичжээ. Эзэн богд Чингис хааны тэмцэн байгуулсан Их Монгол Улсын түүхийг өгүүлсэн “Судрын чуулган” хэмээх гайхамшигт бүтээл ийнхүү жинхэнэ эх хэлбэрээрээ Монгол нутагт залагдлаа. Энэхүү ганц хувь судрыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барих юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Olnii hyrteel bolgoh ter tsag oirhon baig:
2013 10 21 odgii
2013-10-21
amgalan:
mongol hel ruu hurvuuleegui bolood 1 huvi hevlesen yum bailgui dee.yerunhiilugch odoo orchuuluulaad olon niited hurteemjteigeer hevleh bailgui dee...herev orchuulsan bol tusviin hurunguur baahan ajil bolgoj hiisen l bailgui tegeed gants elbegdorj unshih yostoi gesen ug bish bailgui dee
2013-10-20
zochin :
buhel buten mongol ulsyn tuuhiig buh niitdee urgun toliluulahni tuunii uureg baimaar yum
2013-10-20
ganbold:
Yahaaraa 1 eer hewledeg ym blo ih vnetei blno biz ...tegeed 1 hvnd l zoriulagdahdaa yahaw olnoor hewlej niit ard tvmend unshuulj bldgvi ymuu
2013-10-20