
Сүхбаатар аймгийн Прокурорын газар Прокурорын байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд сурталчилах ГХУС чиглэлээр нээлттэй хаалганы өдөрлөгийг Дарьганга, Халзан, Онгон сум болон тус суман дахь хилийн цэргийн отряд, Наран зэрэг сумдуудад зохион явуулжээ. Нээлттэй хаалганы өдөрлөгт нийт 450 иргэд хамрагджээ. Өдөрлөгийн хүрээнд прокурорын байгууллагын чиг үүрэг, зорилт, эрүүгийн нөхцөл байдал болон цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж, иргэдийн санал сонсож,зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.
Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Газрын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг хуулиудаар сургалтуудыг зохион байгуулж дээрхи сумдуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлиин болон хэсгийн төлөөлөгчдийн ажлыг шалгаж, сумдын эрх бүхий албан тушаалтнаас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа холбогдох хууль тогтоомжид хэрхэн нийцэж буй эсэхийг газар дээр нь шалгаж зааварчлага өгч ажилсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ