Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон дэд бүтэц шаардлагатай
Монгол улсын нийт хүн амын 33 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж байгаа. Энэ салбар уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг өртөмтгий. 2010 онд манай улсын нийт малын 30 гаруй хувь нь зуднаар хорогдож, 200 мянга гаруй айл хохирол амсч байсан.
6
“Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын жилийн дундаж хэм өссөн ч, зудын давтамж ихсэх магадлалтай. Цаг агаар дулааран, хур бороо нэмэгдэх нь бэлчээрийн доройтлыг ихэсгэн, улмаар малчдын амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэдгийг АХБ-ны Зүүн Азийн газрын Ерөнхий эдийн засагч Иорн Брүммэлхорстэр хэлж байгаа юм.
6
Иймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон дэд бүтэц шаардлагатай. 2011-2050 оны хооронд Монгол улс дэд бүтцийн салбарын нийт хөрөнгө оруулалт болон засвар үйлчилгээ, арчилгааны зардлын 8,5 хувийг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг барьж байгуулахад зарцуулах шаардлагатайг анхааруулаад байна.
6
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ямар нэг оролдлого хийхгүй бол хүлэмжийн хийн ялгаруулалт эрс нэмэгдэх төлөвтэй. Зүгээр хараад суувал 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт 2008 оноос даруй 90 хувиар нэмэгдэх нь. Цаашлаад агаарын дундаж хэм 2090 он гэхэд 5,2 нэмэгдэх тооцоо гарчээ. Энэ нь бүс нутгийн хамгийн өндөр үзүүлэлт болчихоод байна.
66
“Үүнтэй уялдаад Зүүн ази дахь уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг” хэмээх судалгааг Азийн хөгжлийн банкнаас хийсэн байна.
6
АХБ-ны Зүүн Азийн газрын Ерөнхий эдийн засагч Иорн Брүммэлхорстэр: Уур амьсгалын өөрчлөлтийн нэг орон дангаараа зогсоож чадахгүй
6

Азийн бүсэд Монгол, БНХАУ, БНСУ, Япон улсыг судалгаандаа хамруулж байгаа. Зарим тохиолдолд уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хийгддэг. Гэхдээ зөвхөн нэг орныг хамраад өнгөрдөг. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт бүсийн хэмжээнд авч үзэх өргөн хүрээний асуудал учраас нэгдсэн аргачилал нь зөв. Судалгаанд дээр дурьдсан орныг хамруулаад зөвлөмж гаргасан байгаа.
6
Судлаад өнгөрөх биш дараагийн арга хэмжээг авахад зохих хэмжээний нэмэр үзүүлэх байх л даа?
Таны асуусан асуулт үнэхээр зөв. Бодлогын түвшинд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал вэ гэдгийг бас судалгаагаар гаргасан байгаа. Бид тухайн судалгаа хийгдсэн орны яам тамгын газартай хамтарч ажилласан. Тэр дундаа танай орны Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам бидэнтэй маш ойр ажилласан. Нэг жишээ хэлэхэд, Өмнөд Африкт болсон талуудын бага хурал дээр Монгол улс санаачлаад судалгааны эхний үр дүнг хэлэлцэх боломж олгосон. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад зөвхөн нэг орон ганцаараа ямар ч зүйл хийж чадахгүй. Бүх улсууд нөлөөллийг бууруулахын тулд хамтарч ажиллах ёстой. Аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудаас маш их хамааралтай байгаа. Хамтдаа ямар арга хэмжээ авч болох уу, бодлогын түвшинд яаж хэрэгжүүлэх вэ гэдэг хамгийн чухал. Судалгаа хийгдсэн орнууд маш сайн хамтарч ажиллаж байгаа. 2020-2030 он хүртэл уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлийг бууруулах ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг дээр өөрсдийнхөө зөвлөмжийг өгчихсөн байгаа.
6
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ