
Cонирхогчдын боксын ДАШТ-ийг зорьсон монголын боксчдоос У.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Эрдэнэ нар шөвгийн 16-д шалгарч үлдсэн. Харин бусад жинд өрсөлдсөн манай таван тамирчин ялагдсанаар тэмцээнээ дуусгаад байгаа.
Тэгвэл дөнгөж сая 49 кг-ын жингийн тоглолт боллоо. Энэ жинд өрсөлдсөн ОУХМ Г.Ган-Эрдэнэ Бразилийн боксчин Патрик Лоурензотод 3:0 оноогоор ялагдснаар тэмцээнээ өндөрлөлөө. Харин Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Болгарын тамирчин Айрин Исметовтой тоглох бөгөөд хоёр тамирчны тоглолт 21.30 цагт эхэлнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ