У.Мөнх-Эрдэнэ маргааш медалийн төлөө тоглоно
Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа манай тамирчдаас Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ганцаараа медалийн төлөө тоглох эрхтэй болоод байна.
64 кг-ын жинд өрсөлдөж байгаа тэрбээр өчигдөр ээлжит тулаанаа хийж, Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 харьцаатай ялснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. У.Мөнх-Эрдэнэ маргааш орой хүрэл медалийн төлөө Узбекистаны Санжарбек Рахмановтой рингэд хүч үзнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ