Ц.Төмөр-Очир: Тархины зураг авдаг аппарат ирэх сараас ажиллана

img

 

Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн захиргаа захиргаанаас өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зарлаж, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажил болон цаашид хийх ажлуудаа тайлагнаж байна. Нээлттэй хаалганы өдөрт оролцсон иргэд, эмнэлгийн ажилтнууд тус эмнэлгийн захиргааны нэгжүүдийн хийсэн ажилтай танилцаж, санал хүсэлтээ бичгээр илэрхийлэх боломжтой байлаа. Энэ үеэр Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очироос эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажил болон үйл ажиллагааных нь талаар тодрууллаа.

6

-Эрүүл мэндийн салбарын шинэчлэл бол сүүлийн 10-15 жилд огт яригдаагүй асуудал гэж та хэллээ л дээ. Үүний хүрээнд танай эмнэлэгт ямар дорвитой шинэ зүйл хийгдэж байна?

-Энэхүү асуудал нь Засгийн газрын хүрээнд яригдаж байгаа нь эрүү мэндийн салбарт ажиллагсдын хувьд шинэ зүйл, үүнээс харахад тусламж үйлчилгээний чанартаа илүү анхаарах болжээ гэдэг нь тодорхой байгаа юм. Манай эмнэлгийн хувьд  хүлээгдэл чирэгдлийг багасгах тал дээр анхаарч ажиллаж байна. Ер нь манай иргэд өнөөдөр эмнэлэгт үзүүлэхийн тулд өглөө гараад тэр өдөртөө багтаж үзүүлнэ гэсэн ойлголтой байна. Бид энэхүү сэтгэхүйн хэвшилд нь тулгуурлаад чиглүүлэх кабинетууд гаргасан.  Зөвлөх поликлиникийн хэсэг дээр зүрх судас, элэг цөс, мэдрэлийн чиглэлийн ачаалал ихтэй байдаг өвчний төрлүүд дээр өдөрт 60 хүн хүлээн авч үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай тус бүр нэг кабинет байгуулаад ажиллаж байна. Ингэснээр өдөрт 180 хүнд үйлчилж байгаа юм. Манайх товлолт цагийн үйлчилгээг өнгөрсөн зургадугаар сараас нэвтрүүлсэн. Үйлчлүүлэгч маань урьдчилан цаг товлоод тухайн өдөр цагтаа ирж үйлчлүүлдэг.

6

-Тархины харвалт, зүрхний шигдээсийг бууруулах эмчилгээ хийдэг болсон гэсэн. Энэ талаар?

-Тийм. Салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд зүрхний хурц шигдээс, тархины харвалтын эрчимт эмчилгээний тус бүр 20 ортой  тасаг Мянганы сорилтын сангийн санхүүжилт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтайгаар байгуулагдсан. Тархины харвалт зүрхний шигдээсийн бууруулах эмчилгээ хийх өндөр хүчин чадалтай, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эмнэлэгт хэрэглэгддэг аппарат байгаа юм. Мөн зүрхний бичлэг, хэвлийн  эхо шинжилгээг техник тоног төхөөрөмжийн хангалтаас шалтгаалаад өдөрт 100-120 хүнд хийдэг болсон.

6

-Иргэд 70-270 мянган төгрөг төлөөд хувийн эмнэлэгт тархины зураг авахуулж байна. Танай эмнэлэг хэзээ тархины зураг авдаг компьютерийн аппараттай болох вэ?

-Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар “Харвалт шигдээс” төслийн хүрээнд тийм аппараттай болсон. Ирэх 11 дүгээр сараас ажиллаж эхэлнэ. Иргэдэд эрүүл мэндийн даатгалаар нь болон өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний журамд зааснаар үйлчилгээ үзүүлнэ. Ингэхдээ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний журамд заасны дагуу хувийн эмнэлгийн авч байгаагаас харьцангуй бага үнээр үйлчилнэ. Энэ бол өндөр зардлаар бий болсон аппарат учир улсаас ч мөн өндөр өртөгтэй эмчилгээний төрөлд оруулсан байгаа.

5

-Урьд нь танай эмнэлэгт байрлаад үйлчилгээ үзүүлж байсан хувийн эмнэлэг яах вэ?

-Хуульд ижил үйлчилгээтэй улсын болон хувийн байгууллаг нэг дор ажиллахыг хориглосон байдаг. Ингэхээр тэд яваандаа гарна гэсэн үг.

6

-Танайх өдөрт хэдэн хүнд үйлчилж байна вэ?

 -Долоо, 14 хоногуудад хүлээгдэл чирэгдлийн мэдээг авч Эрүүл мэндийн яаманд явуулснаар тэнд дүн шинжилгээ эмнэлгүүдэд алдаа дутагдалтай зүйл гарвал хариуцлага тооцож ажилладаг. Үүний дагуу хүлээгдэл чирэгдлийг багасгах, гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхээр ажиллаж байгаа. Ер нь хүн амын нягтаршил, хотын төвлөрөлтэй холбоотойгоор зуны цаг гэх мэт улирлын ялгаагүйгээр бүх саруудад үйлчлүүлэгчдийн ачаалал өндөр байна. Урьд нь өдөрт 1200 хүн хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг байсан харин одоогийн байдлаар 1500 хүнд үйлчилж байна.

6

-Танайх хөдөө орон нутгаас ирж байгаа хүмүүсийг хүлээж авдаг уу? Тийм бол үйлчлүүлэгчдийн хэдэн хувь нь байна?

- Хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд хуучин 36А гэж маягт авдаг байсан тэр нь хүчингүй болоод одоо 13А маягтаар үйлчилдэг болсон. Харин манай эмнэлэг  маягт харгалзахгүйгээр хөдөө орон нутаг, нийслэлийн дүүргүүд зэрэг бүх л газраас ирсэн хүнд үйлчилж байгаа. Хөдөө орон нутгаас ирсэн иргэдийн тоо өнгөрсөн оны энэ үеийнхээс 10-аад хувиар өссөн байна.

6

-Өнөөдөр эмнэлгийн захиргааны түвшинд “нээлттэй хаалга”-ны өдөр болж байна. Цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон техник технологийг танилцуулах чиглэлээр нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах уу?

-Эмнэлгийн захиргаа гэдэг бол гол бодлого хэрэгжүүлж байгаа гол аппарат. Салбарын шинэчлэлийн бодлого албадууд болон нэгжүүдэд ямар хэмжээнд хэрэгжиж байна гэдгийг энэ удаагийн нээлттэй өдөрлөгөөр танилцуулж байна. Бидний хэрэгжүүлсэн үйл ажиллагаа иргэдэд ямар хэмжээнд хүрсэн, цаашид хэрхэн ажиллавал боломжтой зэргээр тэдний санал хүсэлтийг сонсож байна. Харин эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх буюу нийт амбулаторийн тусламж үйлчилгээ авч байгаа иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөгийг ирэх 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
aprattai ajillax emch mergejiltnee sain surgaj dadlagjuulaarai oligtoi surgaaraidaa zarimch xestvvshvvdee
2013-10-22
Zochin:
Tarhinii zurag abdag apparat geheer yu gej oilgoh be. CT yum uu, MRI yumuu? Ali esbel medreliin angiograpiin apparat uu? Mergejiliin humuus arai todorhoi yarj baimaar yum.70-80 on bish 20r zuunii emneleg biz dee. Za tegeed apparat bailaa geed ajilluuldag mergejilten, zuragiig unshij onosh tabidag emchee sain beltgehgui bol ur dun garahgui shuu dee.
2013-10-22
сандаг:
ашгүй дээ одоогийн энэ олон тархины тэмбүүтэй залуусыг бүгдийг нь оншлоод эрүүлжүүлээд нийгэмээ эрүүлээр хардаг болгоосой
2013-10-22
иргэн:
Танай эмнэлэгдээр байдаг солонгост жуулчилдаг солонгосийн эмнэлгийн төлөөлөгчийн газар шал худлаа юм билээ
2013-10-22
зочин:
худлаа яриад л байхын оронд аппаратаа ажилуулах хүнээ сайн сургааааааааааа
2013-10-22