
МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байна. Одоогоор намын бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж санал хураал эхлээд байна. Намын Удирдах зөвлөлийн нэг гишүүн төрийн албан хаагч болж намаасаа татгалзсан учир орны хүнийг сонгох юм.
Мөн намын орон тооны болон орон тооны бус нарийн бичгийн дарга нарт нэр дэвшүүлж санал хурааж байна. Тус бүр хоёр нарийн бичгийн дарга байх бөгөөд нэг нэг эмэгтэй дарга сонгох ёстой. Орон тооны нарийн бичгийн даргаар TV5 телевизийн зөвлөх Р.Сарангэрэл, орон тооны бус нарийн бичгийн даргаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нар дэвшээд байна.
Дараа нь Бага хурлын 12 гишүүнийг сонгох юм. Тэдний дунд саяхан шинээр элсэн орсон Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав болон Р.Будын охин Б.Анужин , “Өглөөний сонин”-ы эрхлэгч Л.Нинжжамц, УИХ-ын дэд дарга Н.Энхболдын туслах байсан н.Гантөгс, “Үнэн” сонины орлогч эрхлэгч Т.Бүдээхүү, “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав нарын хүмүүс нэр дэвшээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ