2012 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ

img

Төсвийн  байнгын хорооны хуралдаан  09.30 цагаас эхэлнэ. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн орой 19 цагт хуралдсан тус байнгын хорооны хуралдаан ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуралдаанаар хоёр намын ажлийн хэсгүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураан төслийг дэмжиж УИХ-ын чуулганы хуралдаанд оруулсан. Чуулганы хуралдаан 23 цагт болж төслийг дэмжсэнээр ийнхүү гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ