Л.Ган-Өлзий: Мобиком хэрэглэгчдээсээ илүү авсан мөнгөө буцааж өгнө

img

ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалтын хэлтсийн дарга Л.Ган-Өлзийгөөс сүүлийн үед хийсэн зарим хяналт шалгалтын талаар тодрууллаа.

6

-ЭМЯ, МХЕГ зэрэг байгууллагатай хамтран эмийн сангуудад шалгалт хийсэн. Энэ талаар?

 -Энэ сарын 02-нд болсон “Жороор олгодог эмийн олголтын байдал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” /MNS 5260-2011/ стандартын асуудлыг хэлэлцсэн. Уг стандартаар 5000 хүн тутамд нэг эмийн сан байх, мөн эмийн сан хоорондын зай 500 метрээс багагүй байх” гэсэн заалт байдаг. Энэ нь манайд биелэгдэхгүй байгаа. Гэхдээ энэхүү заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн “тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн” гэсэн заалтыг зөрчсөн байх тул стандартын хууль бус холбогдох заалтыг хүчингүй болгох талаар арга хэмжээ авч ажиллах саналыг Эрүүл мэндийн яам, Стандарт хэмжил зүйн газарт санал хүргүүлсэн.

5

-Хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд хийсэн шалгалт хийж, бараа кодлоход нэг төрлийн бараа тутмаас 5000-10000 төгрөгийн төлбөр авдгийг хүчингүй болгохоор ямар арга хэмжээ авсан бэ?

-Замбала, Номин, Миний зах, Боса, Эвридей, Макс, Веллмарт гэсэн найман  супермаркет, сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийсэн. Тэдгээр дэлгүүр нь харилцагч компаниудаас хамтран ажиллах гэрээний үндсэн дээр шинээр бараа нийлүүлэгдэж, кодлуулахад 5000-10.000 төгрөгийг төлбөр авч байна. Тухайн төлбөрийг компани тус бүр өөр өөр зүйлд зарцуулдаг гэх боловч кодлох ажиллагаанд тухайн дэлгүүрээс ямар нэг илүү зардал гарахгүй байгаа юм. Супермаркет, сүлжээ дэлгүүрийн дээрх үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн супермаркет, сүлжээ дэлгүүр харилцагч компаниудтай хүнсний бүтээгдэхүүн буцаалтын талаар ямар ч хариуцлага хүлээхгүйгээр, хэтэрхий нэг талыг барьсан гэрээний нөхцлийг нийлүүлэгч нарт тулгадаг нь тогтоогдлоо. Энэ нь мөн Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. “Номин холдинг” ХХК, “Сонгино хангай” ХХК-иудын хувьд энэ үйл ажиллагаа нь давамгай байдлаа хууль бусаар ашиглан үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөл шаардсан буюу Өрсөлдөөний тухай хуулийн “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах...;”-ыг хориглоно гэж заасныг болон хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн буайна. Үүнийг арилгуулахаар эхний ээлжид гэрээг өөрчлөх шаардлага хүргүүлсэн. Мөн бараа кодлоход төлбөр авдгийг болиуллаа.

6

-“Да хүрээ” захад хийсэн хяналт шалгалтын талаар?

-“Да хүрээ трейд” ХХК нь 1991 оны 5 дугаар сарын 19-нд байгуулагдсан одоогийн байдлаар автомашины борлуулалтын зах зээлийн 65 хувь нь төвлөрөн явагдаж байгаагийн зэрэгцээ байнгын болон улирлын шинж чанартай 5000 гаруй иргэн, аж ахуйн нэгж автотехникийн худалдаа, үйлчилгээ явуулдаг байна. Тус захын удирдлага нь зарим аж ахуй эрхлэгчтэй түрээсийн гэрээ байгуулан ажилладаггүй бөгөөд түрээсийн харилцаанаас үүсэх үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор барьцаа гэх 30.000 төгрөгийг нийт 200 зогсоолоос авч, нийт 12 сая төгрөг гаргуулан авсан нь тогтоогдсон. Энэ нь Иргэний болон Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа юм. “Да хүрээ трейд” ХХК-ийн өнгөрөгч сарын нэгнээс 30-ныг хүртлэх кассын баримтыг авч үзэхэд 28 аж ахуй эрхлэгчид нийт 560 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байсан. Ингэхдээ удирдлагын зүгээс хууль бусаар олон нийтийн байцаагч гэх хүмүүсийг томилон тэд нь түрээслэгчдэд торгууль ноогдуулсан байгаа юм. Эдгээр зөрчлөө арилгахыг улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болголоо.

6

-“Мобиком”-ын шалгалт ямар түвшинд явж байна. Хэдэн хэрэглэгчийн төлбөр хэрэглээнээсээ илүү тооцогдсоныг тогтоосон уу?

-“Мобиком” компанийн дараа төлбөрт дугаар ашигладаг зарим хэрэглэгчдийн утасны төлбөр хэрэглээнээсээ өндөр гарсан байсныг тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор, дээрх асуудлыг хүлээн зөвшөөрсөн, тус компанийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэйн гарын үсэгтэй албан бичиг манайд ирсэн. Одоогийн байдлаар яг хэдэн хэрэглэгчийн төлбөр илүү гарсныг тодорхой болоогүй, нарийвчилсан шалгалт хийгдэж байна. Хэрэглэгчдийн илүү төлсөн мөнгийг буцааж олгоно. Энэ нь хэрэглэгчдээс илүү мөнгөн авах гэсэн санаатай үйлдэл үү эсвэл техникийн алдаа юу гэдгийг тогтоохоор нарийвчилсан шалгалтыг хийж байгаа. Шалгалтын дүн гарсны дараа холбогдох арга хэмжээг авна. Мөн бусад үүрэн холбооны компаниудад хяналт шалгалт хийж байна.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hynah:
Mobikom baiguulagdsan tsagaasa hoish Mongolchuudig olon jil doromjlon luiwardsan odoo ene kompanig tsagdaagin albaar shalguulan mungu ugaasan zalilsan ursulduuni huuli zurchsun zuil angiudar yllah estoi tusgai zuwshuurlig ni huraah estoi Mongolos gargasan ni dr orond ni undesni uuren holboodoo demjie bi mobugin daraa tulburt 10 jil barilaa haramsaj bna uniteliig songoloo iduulsen ch nutag negten maani ideg
2013-10-25
Dovhu:
Илүү төлөлт гарсан хүмүүс хаана хандах вэ
2013-10-24
Bishee:
Daraa sariin 1 bolohoos umnu utsaa untraagaad 1nii ugluu gadagshaa yavaad 3 sar bolood irsen chin utasnii tulbur garaad tulburuu tuluugui geed utas haagdchihsan bsn. Tegsen chin 3G hereglesen bna geed 45000 t nii tulbur gargachihsan bsn. Hed honog Mobi goor yavaad ajlaa aldaj baij manii tulbujiig hungulj tulbujiig haslaa gesen hariu avsan. arai bishee Mobi com
2013-10-24
jubold:
Хүнээс илүү мөнгө авна гэдэг чинь хулгайч хүний үйлдэлтэй яг агаар нэгэн адил хүн хулгай хийсэн бол хариуцлага хүлээдэг биз дээ тэрэнтэй адилхан компанууд хулгай хийсэн бол хариуцлага хүлээдэг баймаар юм Нэгдэж байгаад нэг едер бугд утсаа унтрааж эсэргууцэл илэрхийлэе
2013-10-24
ХЭРЭГЛЭГЧ ХААН:
ХЭРЭГЛЭГЧ ДУГААРАА ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ ӨӨР ОПЕРАТОРЫН СҮЛЖЭЭГ СОНГОЖ БОЛДОГ - MOBILE NUMBER PORTABILITY - МNP ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. ДУГААР СОЛИХГҮЙ БУСАД ОПЕРАТОРТ ШИЛЖИЖ БОЛНО, ЖИНХЭН ШУДАРГА ӨРСӨЛДӨЖ ЦЭРЭГЛЭГЧИЙГ ХАРЖ ҮЗСЭН АРГА ХЭМЖЭЭ.
2013-10-24
Гана:
Нэгдэж байгаад нэг едер бугд утсаа унтрааж эсэргууцэл илэрхийлэе
2013-10-23
hhhh:
Mobi shulaachdiig haraal ideg sim kartaa ashiglahgui hugatsaag n sunguulad ybd bsn unudr asasn chn hamag negj bhgui bolsn bhiin sda
2013-10-23
unsh:
Supermarketuus baraa abhdaa door n tabisn une kassnd bichuulsn une hoeroo sain harj bgarai aimr zuruutei shuu hymdhn bn gj abad kassd bichuulher untei bdiin bosa nomin l law ingej bidnees mungu hulgaildg shuu
2013-10-23
8888:
Yostoi aimaar yum bn lee Mobi. Yalanguya utasnaasaa data internetd orj bgaad univition taviulchihaad ednii 3 G g ogt hereglehe baisan bhad buten udurjin 3 G hereglesen geed 30 aad myangan tugrug tulbur deer nemchiheed hyanuulna geed ochson hariu helne geed 10 aad honoloo. Zuvhun 1 udurt 30000 g nemne aimaar bgaa biz. Hyanaad l bgaa bh da he he. Aimaar hulgaich yum bilee shuu manaihaan. Tulbur deeree hyanalt tavidaggui heruul hiih zavguigeer unen deerlehdeg yum bilee
2013-10-23
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-23
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-23
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-23
irgen:
фффф demjij bna 10000 togrog hulgai hiisen hun hariuzlaga huleedeg shid heden ter bumaar humuusees hulgai hiichiheed mobicom buzaaj ogno geh shig hulgai hiisen bol hariuzlaga gedeg um mongold baidag bol huleelgeh heregteish dee
2013-10-23
фффф:
Хүнээс илүү мөнгө авна гэдэг чинь хулгайч хүний үйлдэлтэй яг агаар нэгэн адил хүн хулгай хийсэн бол хариуцлага хүлээдэг биз дээ тэрэнтэй адилхан компанууд хулгай хийсэн бол хариуцлага хүлээдэг баймаар юм
2013-10-23
зочин:
төмөр замын гурван угсармалын гомо мөнхөө
2013-10-23
зочин:
төмөр замын гурван угсармалын гомо мөнхөө
2013-10-23
mobid:
Мобиком ertnees ingedeg baisiin tiim bolhoor bi uniteliig songosondooo
2013-10-23