У.Мөнх-Эрдэнэ яллаа
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ний медалийн төлөөх тоглолтууд эхлээд байна. Дөнгөж сая 64 кг-ын жинд хүч үзэж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Узбекстаны боксчин Санжарбек Рахмоновтой хүрэл медалийн төлөө тулалдаж, яллаа. Тэрбээр ДАШТ-нд оролцохын тулд ОУХМ З.Энхзоригтой халз тулаан хийж, ялалт байгуулснаар ийнхүү хүрэл медальд хүрээд байна. Түүнийг медалийн өнгөө хувиргахыг Монголын ард түмэн ерөөж байна.
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ энэ удаагийн дэлхийн аваргын рингэнд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Турменстаны Азиз Бебитовыг 3:0-ийн харьцаатай оноогоор ялж, улмаар Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарсан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ