Олон нөхөөстэй дээл шиг эх орон минь
“Эх орон гэж юу вэ?” хэмээн дунд сургуулийн сурагчдаас асуухад миний хайртай ээж аав шиг нандин юм шүү дээ” хэмэн дөрөвдүгээр ангийн сурагч хэллээ. Үнэхээр сайхан санагдав. Тэр хүүхэд надад нэгэн домог ярьж өглөө. Хүүгийн яриаг хүргэе.
6
“Дэлхий анх тогтсон нь”
Анхандаа дэлхий гэж байсангүй агаар, ус хоёр л байжээ. Тэр цагт бурхан тэнгэрт байжээ. Тэр нэгэн удаа доошоо харж “Энэ их усны оронд газар дэлхий бий болгох сон” гэж боджээ. Үүнийг хийхэд ганцаар хүчин хүрэхгүй туслах нөхөр хэрэгтэй гэж бодоод хань хамсаа болгох нөхөр сэлт эрж явсаар Цагаан шүхэртийг олж авчээ. Тэд усанд ойртон ирмэгц далайн голд нэгэн том мэлхий байхыг олж харав. Бурхан:
6
-Чи шумбаж очоод түүнийг усны мандал дээгүүр чирж, хэвлийг нь дээшээ харуулж орхи. Би гэдсэн дээр нь сууж байя. Тэр хооронд далайн ёроолд шумбаж ороод шороо авчир. Гэхдээ чи намайг санаж бодож яв. Тэгвэл санасан хэрэг чинь ёсчлон бүтнэ гэж хэлээд явуулжээ.
6
Цагаан шүхэрт далайн ёроолд тулж очоод шавар, шорооноос нь авах гэсэн боловч хачин бэрх хатуу юм тааралдаад байхаар нь “Би явах гэсэн юм биш. Бурхан авчир гэсэн юм” гэж бодтол гар нь дүүрэн шавар шороо атгагдаж түүнийгээ авчирч өгөв. Нөгөө авчирсан шороог бурхан яст мэлхийн дээр тавимагц аажимдаа газар дэлхий болж түүн дээр хоёулхнаа сууж байв гэнэ. Тэгээд хоёулаа үүрэглэж сууснаа унтаад өгчээ. Энэ үед чөтгөр газар дээр хоёр юм байгааг хараад хүрч иржээ. Тэгээд энэ хоёрыг унтаагаар нь газартай нь ус руу хаячихъя гэж бодоод газраас шүүрч ус руу шидэх гэтэл газар тэлж ус үзэгдэхгүй олж гэнэ.
6
Тэгэхлээр нь хоёр бурхныг шүүрч аваад газрын захад хүрч усанд хаяхаар авч гүйжээ. Чөтгөр хэчнээн гүйсэн ч усны бараа харагдсангүй гэнэ. Тамир тэнхээгээ барагдтал гүйгээд эцэж цуцсандаа хоёр бурхныг хээр хаяад явжээ. Чөтгөрийг явснаас хойш бурхан сэрж нөхрөө дуудан сэрээгээд “Чи бид хоёрыг чөтгөр усанд живүүлж алах гэж байсныг газар дэлхий маань аварсан байна” гэсэн гэдэг.”
6
Дэлхий ингэж үүссэн тухай домгийг хүү өвөөгөөсөө сонссон юм билээ. Домгийн биелэл болсон байгаль дэлхий, эх орноо та бид хайрлаж аврах цаг ирсэн шүү. Өвөг дээдсийн минь үлдээсэн газар шороо өндөр сайхан уулс, өргөн тунгалаг гол мөрөн, өтгөн хөвч шугуй, үржил шимт хөрс минь он жилүүдийн уртад увайгүй хүмүүсийн хар гайгаар өнөөдөр олон нөхөөстэй дээл шиг болчихож.
6
Монгол хэмээх уудам газар шороон дээр Чингис хаан мөнх тэнгэрийг нь ширтэж Онон мөрний уснаас амсаж, Мандухай сэцэн хатан хүлэг мориндоо дөрөөлж, хээр талынхаа тоосыг босгон давхиж Занабазар хойч үеийнхээ төлөө бясалгал үйлдэж Дөрвөн уулаа хайрлан шүтэж, Цогт тайж өвс ногоон дундуур явж, Равжаа гүн шөнөөр толгодын оройд сууж, Их зохиолч Д. Нацагдорж “Миний нутаг”-аа, агуу их Инжинааш “хөх судраа, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж “Хөх даалимбан тэрлэг”-ээ бичсэн.
6
Өлгийтэй нялхаас өвгөд буурлын минь амьдрал эх оронтой минь салшгүй холбоотой. Байгалийн дүр төрхийг анзаарч ажиглаж чадвал биднийг хүрээлэн байгаа бүхэн та биднээс ямар их хайр халамж хүсч буйг мэдрэх болно. Байгалийг хэчнээн мэдрэх тусам яруу сайхны агуу нигүүлсэнгүй сэтгэлийг олж авдаг. “Хүн байгаль хоёр хүйн холбоотой” гэдэг. Яахын аргагүй үнэн юм. Эр хүн зүрхэндээ уйлдаг шиг эрдэнэсийн өргөө эх орон минь чимээгүйхэн гашуудаж сууна.
6
Байгалийн үзэмж сайхан нь хүнд үлэмжийн их баяр баясгалан өгөх нууц удивастай гэдэг. Богд уулын мод цаанаа л нэг гундуухан. Бодолд дарагдаж шаналж яваа хүн шиг болчихож. Хэзээнээс шүтээн болон хүндлэгдэж ирсэн дархан цаазат газар маань хүртэл ийм болчихсон байхад эх орны минь ариун дагшин газар ус ямар болсон нь тодорхой.
7
Хамаг амь амьдралын минь голт шүтээн болсон газар шороо, байгаль орчноо шархлуулан гэмтээж унаган төрөх, уран тэнцвэрийг нь алдагдуулах юм бол гаргасан тогтоол, торгосон мөнгө хоёроор юу ч бүтээж чадахгүй бид, ирээдүй үетэйгээ хамт хохирсоор л байх болно. Дэргэдээ байгаа төрүүлсэн эхийгээ бие нь тааруу байхад нэг ч удаа өргөж асрахгүй бол түүн шиг нүгэлтэн хаана ч алга. Түүн лугаа сэтгэж төсөөлөн бодъё. “Миний төрсөн нутаг, монголын сайхан орноо” унаган байгалд нь эргэн оруулахын төлөө ухаант хүмүүн бид ой ухаанаа уралдуулах цаг болжээ.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ