АНУ-ын тусгай албаныхан Германы канцлер Ангела Меркелийн гар утасны яриаг нууцаар чагнасан байх магадлалтай гэнэ. Энэ талаар Ангела Меркель өөрийн биеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама руу утас цохиж, тодруулга авахаар болсон тухай ХБНГУ-ын төрийн төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдлээ.
Хэрвээ энэ мэдээлэл үнэн болох нь нотлогдвол хоёр улсын хоорондын харилцаанд багагүй нөлөөлөх магадлалтай болжээ. “АНУ, ХБНГУ шиг анд нөхөрлөлийн харилцаатай улсуудад сүүлийн арваад жилийн турш төрийн тэргүүнийг нь энэ мэтээр ажиглаж хянах нь хүлцэн тэвчихийн аргагүй зүйл. Хэрвээ ийм явдал үнэхээр болсон бол хоёр улсын хоорондын харилцан итгэлцэлд томоохон цохилт болно” гэж Ангела Меркелийн Тамгын газрын мэдэгдэлд дурьдсан гэж “ВВС” агентлаг мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |