УИХ-ын гишүүд давхар алба хаших нь зөв үү...
Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан өнгөрсөн зургадугаар сарын 10-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаар УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн хуульд заавал “гар хүрэхгүйгээр” суурь үзэл баримтлалд нь нийцүүлэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашдаггүй байх эрх зүйн зохицуулалтыг хийж болно гэж үзсэн байна. Тиймээс хуулийн төсөлд Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар Ерөнхий сайд гишүүдээс бүрдэнэ. Зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно. Энэ тохиолдолд гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална” гэсэн өөрчлөлт оруулахаар тусгажээ. Энэ хуулийн төслийг өргөн барьснаар 2016 оны УИХ-ын сонгуульд намууд хэнийгээ нэр дэвшүүлэх, парламентад олон суудалтай болж ялалт байгуулсан тохиолдолд хэнийг сайд болгох вэ гэдэг боловсон хүчнээ эртнээс бодох цаг хугацааг олгож буй. Түүнчлэн Засгийн газар нь УИХ-д ажлаа тайлагнадаг, УИХ нь гүйцэтгэх засаглалаа хянадаг байх төрийн тогтолцоо бүрэн утгаараа хэрэгжинэ хэмээн үзсэн аж. Уг хуулийн төсөл батлагдвал 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгагдсан бөгөөд УИХ-ын дараагийн сонгуулиас өмнө уг хуулийн төслийг баталвал УИХ-ын гишүүн нь сайдын алба давхар хашдаггүй байх эрх зүйн өөрчлөлтийг бий болно хэмээн үзэж буй. Уг хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэх талаар яригдаж байгаа юм. Энэхүү хуулийн төслийн талаар Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон УИХ-ын гишүүд хэрхэн үзэж байгааг хүргэж байна.
gsd
П.Цагаан: Шийдвэр гаргагчид маань жаахан дурамжхан байгаа юм болов уу _ _
Хаврын чуулганаар өргөн баригдаад одоо УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа. Энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын 19-д бусад гэдэг хэсгийн өмнө хэлэлцэхээр хуваариалсан байна лээ. Энэ нь юуг харуулж байна гэхээр шийдвэр гаргагчид маань жаахан дурамжхан байгаа юм болов уу. Дуртай, сонирхолтой хуулиа эхэнд нь тавичихдаг. Тэр хуулийг хойш нь тавиад байгаа нь цаг хугацаа байна бодсон уу. Ямар нэгэн шалтгаантайгаар хойш тавьсан байна. Гэхдээ УИХ уг хуулийг хэлэлцээд батлах байх гэж найдаж байна. Тэр хууль маань 2016 оны долдугаар сараас эхлэн мөрдөгдөх хууль юм шүү дээ.
fsd
С.Ганбаатар: Мөнгө, эрх мэдэл хоёр гэрлэж нэг халаасанд орсон байна _ _-Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүд дотроосоо бүрдүүлж байгаа асуудлыг та хэрхэн үзэж байна. Бас Ерөнхийлөгчийн Тамгын газраас квот тогтоох хуулийг өргөн барьсан байгаа. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн үзэж байна вэ?
-Энэ асуудлыг би өмнө нь ч гэсэн ярьж байсан. Монгол Улсын Засгийн газар гэдэг УИХ-ын дэргэдэх Улсын бага хурал болж хувирсан. Болиоч ээ гэдгийг байнга хэлдэг. Ард нийтээрээ ч энэ талаар ярьж байгаа. Засаглалын онол гэж яригддаг Үндсэн хуулийн зарчим, бие биендээ харилцан уялдаатай хянаж байдаг төрийн гурван институци гэж яригддаг энэ зүйл манайд алдагдаад байна. УИХ-аар яригддаг олон зүйлүүд дээр мөнгө өгч байгаа хүн, ажлаа хийлгүүлж байгаа хүн хоёр хамаатан садан байдаг шиг утгагүй зүйл байдаггүй шүү дээ. Өнөөдөр Засгийн газар гэдэг мөнгийг зарцуулдаг гүйцэтгэх удирдлага. Мөнгийг юунд зарцуулах вэ, мөнгийг буруу зүйлд зарцуулж уу, зөв зүйлд зарцуулж уу хэр үр дүнэтэй байгаа вэ гэдгийг хянадаг, тэрийг чиглүүлж, үүрэг өгдөг УИХ хоёр нэг малгайн дотор байна гэдэг энэ идэж ууж байгаа, УИХ хүчгүй байгаагийн илрэл. Гол нь энэ улс төрчид, энэ бүлэглэлүүд, фракцууд дэндүү мөнгө дурлачихаж. Өнөөдөр мөнгө, эрх мэдэл хоёрыг салгаж байж энэ коррупци, энэ авилгалын аян дайн дэлхий дээр дуусна. Энэ дэлхий дээр байдаг зүйл. Загалмайтны аян дайн хэзээ дууссан бэ гэхээр төр, шашин хоёрыг салгаснаар дайн дууссан. Тэгэхээр дэлхий дээр улстөрийн хүрээнд бий болоод байгаа ялангуяа монголд хурц хордлогод орсон мөнгө, эрх мэдэл хоёр гэрлэж нэг халаасанд орсноороо өнөөдөр шийдвэр гаргагчид маш их эвдэрч байна. Улстөр, фракци, намууд үндсэн ажлаа хийхгүй болтлоо тендер, мөнгөний асуудалд орооцолдсон байна. Энэ байдлыг тун дариухан таслан зогссох ёстой. Тэгэхээр өргөн барьсан хуулийг нь гацаагаад байхаар хурдхан хэлэлцээч. Яагаад удаагаад байгаа юм. Нэг хоног өнгөрөх тусам ард иргэдэд хор хөнөөл нь маш хүндээр тусаж байгаа.
7
-Одоо УИХ хяналтынхаа үүргийг гүйцэтгэж чадаж байгаа юу?
-Өнөөдөр УИХ дээр хяналтынхаа үүргийг гүйцэтгэхийн тулд бие даагчдын зөвлөл, тодорхой шудрага гишүүд маш хүчтэй дуу хоолойгоо гаргаж байна. Гэтэл бүлэг нь өөрөө хэдэн сайдуудынхаа халаасанд байдаг учраас бүлэг нам нь нөгөө сайдууддаа маш их дарамт үзүүлдэг учраас хяналт тавихад асуудалтай. Харин цэвэр ард иргэдээс сонгогдсон бие даагчдын зөвлөл их амар байдаг. Мэдээж биднийг тийм юм авсан, ийм юм авсан гэж худлаа гүтгэхээс өөр ажил хийж чадахгүй. Тэгэхээр энэ дарамт бол бүлэгтэй гишүүдэд их байгаа. Одоо шударга УИХ-ыг их хурал шиг байлгах цаг нь ирсэн. Их хурал болж тогломооргүй байна. УИХ шиг байлгах гэж олон гишүүд тэмцэж байгаа тэдний нэг нь би.
fsd
А.Тлейхан: Эдийн засаг, нийгмийн байдал сайжирна гэдэг яриа шоу7
.
_
- Засгийн газрын гишүүдийг УИХ
-Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн заалт өмнө нь байсан. Гэтэл тэрнийг өөрчилж байхгүй болгоод УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр сонгогддог болгочихсон шүү дээ. Одоо бүр давраад 19 сайдын 17 нь УИХ-аас сонгогдсон байгаа. Энэ маш хортой. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн болоод ирэхээр бас нэг жижигхэн УИХ дахь байгууллага болж байгаатай адил хэрэг. УИХ-ын гишүүн Засгийн газарт байгаа учраас УИХ-ын мэдлээс гарсан Засгийн газар болчихлоо. Сайдууд нь өөртөө хамааралтай хуулиа толгойлж оруулж ирээд л УИХ-аар батлуулчихдаг. УИХ маань Засгийн газрын шийдвэрийг биелүүлдэг газар болчихлоо. Энийг одоо өөрчлөх ёстой. УИХ-д өргөн барьсан хуульд ч байгаа. Ерөнхий сайдаас бусад нь гаднаас байх ёстой, Засгийн газрын гишүүдийн 30 хувиас илүүгүй УИХ-аас сонгогдож болно гэсэн хуулийн төслүүд ч яригдаж байна. Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль байна. Энэ хуулийг намрыг чуулганаар хэлэлцэнэ. Дариухан хэлэлцээд квот тогтоох асуудлыг бушуухан шийдэхгүй бол төрийн ажил гацаж байгаа гол шалтгаан бол энэ. Үндсэн хуулиараа төрийн эрх мэдэл УИХ-д байх ёстой. Гэтэл одоо төрийн эрх мэдэл Засгийн газарт шилжчихээд байгаа шүү дээ. Гаднаас сайд томилохгүй болохоор нөгөөдүүл нь дотроо лобби бүлэг үүсгээд л бие биенээ үл тоогоод ажил цалгардуулж байгаа юм. Уг нь УИХ Засгийн газрын гишүүдээ томилоод, тэднийг шахаж ажиллах ёстой. Харин одоо сайн ажиллаж байгаа хоёр сайд нь нөгөө гаднаас томилогдсон нөхдүүд байгаа. Асуудлыг хүлээж авна, асуулт тавихад дор нь хариу өгнө. УИХ-ын гишүүдээс сонгогдсон сайдууд бол за гэж хэлнэ тэгээд л мартаад таг болдог. 2012 оноос бүрдсэн Засгийн газрын ажил явахгүй байгаагийн гол учир нь энэ. Одоо төсвийн тодотгол хийж байгаа нь Засгийн газрын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Төсвийн бүрдэлт 85 хувьтай, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлт 32 хувьтай, зарим сайдуудынх 22 хувьтай байна. Ихэнх нь 50-иас доош хувийн гүйцэтгэлтэй байгаа нь Засгийн газар ажил хийхгүй байна, сайд ажлаа хийхгүй байна. Энэ нь УИХ-ын гишүүн сайд байгаатай холбоотой, энэ хуулийг даруй хэлэлцэж өөрчлөх ёстой. Хэрвээ Монгол Улсын эдийн засаг, санхүү, нийгмийн асуудлыг сайжруулая гэж байгаа бол улстөр тогтвортой байх ёстой. УИХ-ын түвшинд бүх намын бүлгүүд зөвшилцөлд орох ёстой. Ерөөсөө л УИХ-ын Үндсэн хуулиар заасан гол үзэл баримтлал нь зөвшилцөл. Хэн нэгэн нь дарангуйлах тухай яриа УИХ-ын түвшинд яригдах ёсгүй. Үндсэн дэг жаяг нь тийм. Нөгөө талаар Засгийн газар нь удирддаг биш УИХ удирддаг болж байж төрийн ажил урагшилна. Тэрнээс нааш эдийн засаг, нийгмийн байдал сайжирна гэдэг яриа шоу гэж ойлгох ёстой.
fsd
А.Бакей: Тодорхой хязгаар тогтоох нь зүйтэй _ _-Засгийн газрын гишүүн УИХ дотроосоо бүрдэж байгаад гишүүд шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар таны хувьд ямар байр суурьтай байна?
-Одоо хэрэглэгдэж байгаа хуулинд зааснаар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалттай байгаа. Тэгхдээ тодорхой квот тооны хязгаар тогтоосон юм байхгүй. Энэ тал дээр Монгол Улсын ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барьсан байгаа тул намрын чуулганаар хэлэлцэнэ. Миний хувьд тодорхой хязгаар тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаа.
sd
Г.Уянга: Гүйцэтгэх засаглал сонгогчийг хуурч байна _ .
-Засгийн газрын гишүүдийн олонхи нь УИХ дотроосоо бүрдэж байгаа асуудалд таны байр суурь ямар байна вэ. Үнэхэр лобби явуулаад УИХ дотор хууль тогтоох, шийдвэр гаргахад саад учруулдаг тохиолдол байдаг уу?
-Зарчмын хувьд буруу. Манай Үндсэн хуулинд асуудлыг тов тодорхой зааж өгсөн байгаа. Хууль тогтоох засаглал, Гүйцэтгэх засаглал, Шүүх засаглал гээд. Гэтэл үнэндээ Хууль тогтоох засаглал, Гүйцэтгэх засаглал хоёр нь хоорондоо холилдчихсон болохоор Хууль тогтоох засаглал нь бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй, Гүйцэтгэх засаглал нь болохоор эрх мэдлийн холион бантанд хутгалдчихаад байна. Өнөөдрийн бодит байдал дээр УИХ-ын гишүүн хууль тогтоох онцгой эрх мэдэлтэй, Монгол Улсын эрх барих дээд байгууллагад эрх барьж байгаа хүмүүс шиг харагдаж байгаа боловч бодит байдал дээр тийм биш. Засгийн газраас орулж ирсэн хууль тогтоомжийг л хэлэлцэж байна. Засгийн газар УИХ-аас давсан эрх мэдэлтэй байгаа нь бодитой зүйл. Өнөөдөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр даврах ажиллаж байгаа нь засаглалын будлианыг үүсгэж байна. Үүнээс гадна давхар сонгогчийг хуурч байгаа, сонгогчийн мандатыг буруу хэрэглэж байгаа хэрэг юм. Жишээлбэл, сонгогчид УИХ-ын гишүүнийг улс эх орны сайн сайхны төлөө хууль тогтоо гэж сонгож явуулсан. Гэтэл тэрийг нь урвуугаар ашиглаж байгаа хэрэг юм. Яг үнэндээ Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүний ажлаа хийдэггүй. УИХ-ын гишүүд Засгийн газарт орчихоор Засаг юу гэнэ тэр талд л ажиллаж байдаг. Ингэснээр сонгогчийн мандатыг огт хэрэглэхээ больж байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээрт, сонгогчийг хуурч байна гэдэг нь маш том гэмт хэрэг. Энэ бол завхарал. Ялангуяа мажаратори тойргоос сонгогдсон гишүүнд сонгогч итгэл хүлээлгээд явуулсан байтал Засгийн газрын гишүүн хийж байна. Ийм байж огт болохгүй.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ