Канадын амбан захирагч өнөөдөр Монголд хөл тавина

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргийн хамт маргааш өглөө Чингис хааны талбайд Канадын Амбан захирагч Дэвид Жонстоныг гэргийн хамт албан ёсоор угтана.
6
Дараа нь ноён Д.Жонстон Төрийн ордны баганат танхимд хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурах юм. Ингээд Төрийн ёслолын хүндэтгэлийн өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Канадын Амбан захирагч Д.Жонстон нар ганцаарчлан уулзаад, албан ёсны хэлэлцээг үргэлжлүүлэх юм байна. Түүний хийж байгаа айлчлалтай холбогдуулан маргааш 12,30 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хүндэтгэлийн хуралдаан болж, хүндэт зочин үг хэлэх юм байна. Ноён Д.Жонстоны Монгол Улсад хийх төрийн айлчлал энэ сарын 26-нд өндөрлөнө. Айлчлалтай холбоотойгоор Монгол дахь Канадын Элчин сайдын яамнаас Канадын Боловсрол үзэсгэлэн яармагийг анх удаа Монгол улсад зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд Канадын өнцөг бүрээс боловсролын салбарын 20 гаруй боловсролын байгууллага оролцох аж. Канадын Боловсролын үзэсгэлэн яармаг нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд илүү анхаарал чиглүүлж байгаа аж. Англи, франц хэл болон Сангийн хөтөлбөрүүд болон техник мэрэгжлийн сургалт, түүнчилэн ахлах сургуулийн сурагчдад боломж олгох юм байна.
6
КАНАД УЛСЫН ТУХАЙ
Нутаг дэвсгэр: Канад Улс 10 сая орчим хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд ОХУ-ын дараа хоёрдугаарт ордог.Атлантын болон Номхон далай, Хойд мөсөн далайгаар хүрээлэгддэг бөгөөд АНУ-тай Их нууруудаас гадна нийт 6000 км хуурай газраар хиллэдэг.
7
Цаг агаар: Далайн эрэг орчмоор зундаа харьцангуй хуурай, сэрүүвтэр, өвөлдөө чийглэг, зөөлөн уур амьсгалтай. Нутгийн төв хэсгээр өвөлдөө цас их унадаг, зундаа халуун.Төвийн нутгийн баруун хэсгээр буюу Хадат нуруу (Rocky Mountains)-наас Их Нууруудын хооронд эх газрын уур амьсгалтай, өвөл нь хүйтэн, урт, зун нь дулаан, богино.Хойд мөсөн далай болон Хадсоны булан орчмын нутагт хүйтэн, урт өвөл болдог.Хамгийн хүйтэн хот Елоунайф-д -32 орчим хэм (нэгдүгээр сар), хамгийн халуун хот Торонтод +26 орчим хэм (долдугаар сар) хүрдэг.Китиматын ойролцоо хамгийн их цас ордог бөгөөд жилд 1071 см цас орж байсан удаатай ажээ.
7
Хүн ам: Канад нь 31,1 сая орчим хүн амтай. 1 хавтгай дөрвөлжин км-т 2,9 хүн ногддог. Хүн амын жилийн дундаж өсөлт 1,3%. Албан ёсны хэл нь англи, франц. Англиар 19 сая, францаар 4 сая, англи болон францаар 4,5 сая хүн ярьдаг, албан ёсны 2 хэлний алинаар нь ч ярьдаггүй 500 мянга орчим хүн байдаг аж. Хүн амын 45,7% католик, 36,2% протестант, 1,4% үнэн алдартан, 1,2% жүүд, 0,9% лал, 0,6% хиндү, 0.6% бурханы шашинтан, 0,7% нь бусад шашны жижиг урсгалд хамрагддаг, 12,5% шашингүй ажээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа голдуу Герман, Итали, Голланд болон зүүн Европоос цагаачид ирж суурьшсан.1970-аад оны сүүлчээс Хонгконг, Энэтхэг, Филиппин зэрэг орноос ирэх цагаачдын тоо эрс өссөн.Эдүгээ Африк, Өмнөд болон Төв Америкаас ирж буй цагаачид нэмэгдэж байгаа аж.
7
Түүх: Түүхчдийн үзэж байгаагаар одоогоос 30 мянган жилийн тэртээ Канадын нутагт хүн суурьшиж эхэлсэн байна. Канадын уугуул иргэд индианчууд болон инуитууд Азийн нүүдэлчдээс гаралтай бөгөөд Сибирь, Аляскаар дамжин Хойд Канадад ирж суурьшсан гэж үздэг.Францчууд 16 дугаар зууны эхээр Канадад суурьшиж эхэлсэн.Тэд нутгийн уугуул иргэдтэй үслэг эдлэлийн наймаа хийдэг байж.17 дугаар зууны эхээр англичууд Хадсоны буланд суурьшиж, францчуудтай өрсөлдөж эхэлсэн.18 дугаар зуунд Англи, Франц хоёр Хойд Америкт дайтаж, 1763 онд англичууд ялж Канадыг эзэлжээ.1867 онд 4 муж нэгдэн тусгаар тогтнолоо зарласнаар Канад өөрийн Засгийн газраа сонгох эрхтэй болсон байна.Ийнхүү шинэ муж улсууд байгуулагдахын зэрэгцээ цагаачид олноор нүүдэллэн ирж өнөөгийн Канад Улсын дүр төрх бүрэлдэн бий болжээ.Канад нь Их Британийн хамтын нийгэмлэгт багтдаг.
7
Засаглал: Канад Улс нь Парламентын ардчилал бүхий Хаант засагтай. Нийт 10 муж (Бритиш Колумби, Алберта, Принц Эдвард Айлэнд, Манитоба, Онтарио, Нова Скошиа, Нью Брансвик, Кэбек, Саскачеван, Ньюфаундлэнд) болон бие даасан Нунавит, Юкон, Баруун хойд хязгаар нутгаас бүрдсэн Холбооны улс юм.Канад нь Амбан захирагч (GovernorGeneral), Парламент, Засгийн газартай бөгөөд олон намын тогтолцоотой.Парламент нь дээд, доод хоёр танхимтай.Сенатын гишүүдийг томилдог.Нийтийн танхимыг сонгодог.
7
Парламент: Канадын парламентын дээд танхим Сенат бүс нутаг, мужуудыг төлөөлсөн 105 гишүүнтэй. Тэд 75 нас хүртлээ Сенатынгишүүн байх эрхтэй.Сенатын Спикер болон гишүүдийг Ерөнхий сайдын зөвлөмжөөр Амбан захирагч томилдог.Нийтийн танхим нь 305 гишүүнтэй.Гишүүд нь 5 жилийн хугацаатай сонгогддог.Нийтийн танхимын Спикерийг тус танхимын гишүүд дотроосоо нууцаар санал хурааж сонгодог.Төсөв мөнгөний холбогдолтой хуулийн төслийг зөвхөн Нийтийн танхим санаачлана.Хуулийн төслийг хоёр танхим хоёулаа баталснаар хүчин төгөлдөр болно.Парламентын чуулган жил бүрийн 9 дүгээр сард эхлэж, дундаа завсарлагатайгаар 6 дугаар сар хүртэл үргэлжилдэг.
Парламентын байшингуудыг 1859-1866 онд барьж байгуулсан байна.Парламентын ордон баруун, төв, зүүн гэсэн 3 хэсэгтэй.Төв хэсэгт Сенат болон Нийтийн танхимын хурлын танхимууд байдаг.
7
Засгийн газар: Холбооны Засгийн газрыг сонгуульд ялсан улс төрийн нам эмхлэн байгуулна. 2006 оны 1 дүгээр сарын 23-нд болсон парламентын сонгуулиар Консерватив нам хамгийн олон суудал авч цөөнхийн засгийн газраа байгуулсан.Ерөнхий сайд Стефен Харпер 2006 оны 2 дугаар сард томилогдож кабинетын гишүүдийн хамт тангараг өргөсөн.Засгийн газар нийт 27 яамтай.Парламентын нарийн бичгийн дарга нар нь гол төлөв засгийн газрын гишүүн байдаг.Тэднийг парламентын гишүүд дотроос Ерөнхий сайд томилдог.Засгийн газрыг Ерөнхий сайд толгойлно.Амбан захирагч Ерөнхий сайдыг томилох буюу сонгуульд ялсан намын тэргүүнийг засгийн газраа эмхлэн байгуулахыг санал болгоно.Ерөнхий сайд нь ихэвчлэн Нийтийн Танхимын гишүүн байдаг.Парламентын гишүүн биш хүн Ерөнхий сайдаар томилогдож болно.Гэхдээ богино хугацаанд Парламентын гишүүн болох ёстой аж. Ерөнхий сайд сонгуулиар суудлаа алдсан ч нам нь парламентад олонхи байгаа тохиолдолд албан тушаалдаа сайд хэвээр байх боломжтой ба харин парламентын гишүүнээр дахин сонгогдох шаардлагатай. Ерөнхий сайдын сонгон авсан кабинетын гишүүдийг Парламент хэлэлцэж батална.
7
Эдийн засаг: Канадад аж үйлдвэр, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн. Тус улсын эдийн засагт аж үйлдвэр, эрдэс түүхий эд, нефть, байгалийн хий, ойн аж ахуй, загас агнуур, хөдөө аж ахуй зонхилдог. Гадаад худалдаа дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг эзэлдэг. Эдийн засагт нь АНУ-ын зах зээл, хөрөнгө оруулалт гол үүрэг гүйцэтгэж иржээ. Төмөр зам, авто зам, байгалийн хийн хоолой барьж байгуулах, аж үйлдвэрийн суурийг тавихад америкийн хөрөнгө оруулалт онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Канад Улс аж үйлдвэрийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэх 7 орны нэг. Канадын аж үйлдвэрийн салбар нь Онтарио болон Кебек мужуудад төвлөрсөн бөгөөд хүнс, цаас, нефть болон химийн үйлдвэрүүд голлон хөгжжээ. Канад Улс хотын тээвэр, машин, харилцаа холбоо, эм, эмнэлгийн багаж төхөөрөмж, нийлэг эдлэл, хүдэр олборлолт, боловсруулалт, усан цахилгаан станц, цөмийн эрчим хүч, микроэлектроник, электроникийн эд ангиуд, лазерийн болон оптикийн технологи, биотехнологи, далай болон байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт дэлхийд тэргүүлэх байр суурьтай байна.
6
Канад Улс АНУ, Мексик /НАФТА-гийн хүрээнд/, Чили, Израиль, Коста Рика улсуудтай чөлөөт худалдааны хэлэлцээртэй, FTAA /Free Trade Agreement of Americas/, CA4 /Central America Four/, EFTA /European Free Trade Association/, БНСУ, Сингапуртай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ хийж байна. Цаашид Япон, БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байна.
7
Канадын бараа бүтээгдэхүүний экспортын 85 хувь, үйлчилгээний экспортын 58 хувь нь АНУ-д гардаг. Хоёр улсын хилээр өдөр бүр 2 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн нэвтэрч байдаг. Импортод Хятад Улс АНУ-ын дараа 2 дугаарт ордог. Нефть, нефтийн бүтээгдэхүүний хэрэглээнийхээ 60 орчим хувийг импортоор хангадаг аж.
7
ТОРОНТОГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ:
Торонтогийн хөрөнгийн бирж /ТХБ/ 55 жилийн түүхтэй, бүртгэлтэй уул уурхайн компаниудын тоогоор дэлхийд нэгдүгээрт, бүртгэлтэй нийт компанийн тоогоор 2 дугаарт, Хойд Америктаа хамгийн томд тооцогдоно. Тухайлбал, 2006 оны жилийн эцсийн байдлаар тус биржэд бүртгэлтэй нийт 3678 компаний 1274 нь уул уурхайн компаниуд байсан байна. Өнгөрсөн онд тус бирж дээр 119,1 тэрбум ширхэг хувьцаа 1,3 триллион ам. доллараар арилжаалагдсан байна. ТХБ дээр ашигт малтмалыг олборлох, үйлдвэрлэх, нефть, хий, аж үйлдвэр, судалгаа, хөгжлийн болон технологийн компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг байна.
7
Бирж нь дотроо гол арилжаа явагддаг TSX /үүнд томоохон 1598 компани хамрагдана/ болон жижиг дунд арилжаа явагддаг TSXV /үүнд 2080 компани хамрагдана/ гэж 2 хуваагддагаас гадна тэдгээрээс 164 нь Нью Йоркийн биржэд мөн бүртгэлтэй ажээ.
7
Бизнесийн үйл ажиллагаа нь жигдэрсэн, удирдлагын баг нь нээлттэй зах зээлд ажиллах туршлагатай, олон улсын том хөрөнгө оруулагчидтай харилцах, дүн шинжилгээ хийх чадвартай компаниуд TSX–д бүртгүүлдэг бол хөрөнгө санхүүжилт багатай, өмнө дурдсан шаардлагуудыг хангаагүй компаниуд TSXV-д бүртгүүлнэ. Хаана нь бүртгэх вэ гэдэг дээр тодорхой бусад шалгуур байдаг байна. TSX-д бүртгүүлэхэд тухайн компани наад зах нь 4 сая долларын үнэ бүхий 1 саяас доошгүй чөлөөтэй арилжагдах хувьцаатай байх, харин TSXV-д бүртгүүлэх бол 500 мянган долларын 500-аас доошгүй мянган хувьцаатай байх гээд нэлээд олон шаардлагыг хангасан байх ёстой ажээ. Бүртгүүлэхэд бусад биржийг бодвол харьцангуй бага хураамж төлнө /TSX-160 мянган канад доллар, TSXV-30 мянган канад доллар/. Энэ хоёрын аль алиныг нь Канадын TSX Group Inc. эзэмшинэ.
6
ТХБ-д бүртгэлтэй уул уурхайн компаниудын хэрэгжүүлж буй 8700 гаруй төслийн 30 гаруй х увь нь Хойд Америкаас бусад оронд байдаг байна. Сүүлийн үед Торонто болон Монтреалын хөрөнгийн биржүүдийн нэгдэх асуудал яригдах болсон бөгөөд одоогоор тохиролцоонд хүрээгүй байна.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ