Мэргэжилтнээ зодсон Х.Батбаярыг ажлаас нь халахаар боллоо
Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр тус газрын технологийн мэргэжилтэн Г.Амарсанааг аравдугаар сарын 5-нд зодож, хүндээр гэмтээсэн байна. Ийм хэрэг явдал болсныг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана баталсан байна. Тиймээс Х.Батбаярыг ажлаас нь халахаар болжээ.
1
Хэрэг явдлыг эргэн сануулахад, аравдугаар сарын 5-нд Олон улсын багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож, нийслэлийн Боловсролын газар 1000 багшийн аялал зохион байгуулсан билээ.
Аяллын үеэр нийслэлийн Боловсролын газрынхан Цэцээ гүний ойролцоох амралтын газар архи ууцгаасан байна. Г.Амарсанаа ядарсан тул өөр гэрт амарч байгаад дарга нарын байрласан газар ортол нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр агсамнаж “Чи намайг дарга гэж дуудалгүй архи хундагалж өг гэлээ” гэж уурлажээ. Улмаар Г.Амарсанаа руу 0,75 литрийн архины шил шидсэн нь толгойг нь хагалж, хүндээр гэмтээсэн байна.
1
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ