УИХ-ын нэр бүхий 56 гишүүнд захидал илгээнэ

img

Хөх Монгол бүлгэм болон үндэсний үзэлт залуус Оюутолгойн гэрээтэй холбоотой УИХ-ын нэр бүхий 56 гишүүнд хаягласан захидал илгээхээр болжээ. Захидлын гол агуулга нь “Монголын ард түмнийг олон жилийн туршид тэжээх ёстой Оюутолгойн орд газрын гэрээ нь ихээхэн хуудуутай төдийгүй харийнханд ашигтай Монголын ард түмэнд халгаатай гэрээ болсон гэдэг нь өдөр ирэх бүр мэдрэгдэж байна. Тиймээс Монголын ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн гэрээг өөрчлөх, хамгийн багадаа Монголын тал ашгийн 60 хувийг эзэмших бүрэн эрхтэй байх талаар гэрээг өөрчлөхийг шаардаж буй”-гаа илэрхийлсэн байна. Мөн үүнээс гадна тус орд газарт ажиллаж байгаа монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх гадаад ажилчдын тоог хязгаарлах хэрэгтэй гэдгийг тусгажээ. Тэд цаашид энэ мэтчилэн төрд шургалсан луйварчдын булхайг илчлэхийн төлөө тэмцэх аж..

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яг зөв. Зөв зөв дэмжиж байна
2012-12-10
зочин:
зөв дэмжиж байна
2012-03-08
demjij bna shuu aan
2011-11-29