Мянган жилийн настай шарил олжээ
2013-10-25

Перу улсын археологчид нийслэл Лима хотын захын хэсгээс багадаа 1000 жилийн настай хоёр мумми олсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Эртний шашны цогцолбор байсан газрын тууринаас олдсон хоёр шарилын нэг нь хүүхдийнх, нөгөө нь том хүнийх байсан гэнэ. Тус цогцолборын туурьт эрдэмтэд 1981 оноос хойш малтлага хийж эхэлжээ.

Археологчдын таамаглаж байгаагаар том хүнийг нас барсаны дараа хүүхдийг бурханд өргөл болгон амьдаар нь нутаглуулсан байж болзошгүй гэнэ. Мөн усан гахайн үлдэгдэл болон муурын хэлбэртэй ваар савнуудыг олжээ. Археологчдын багийн ахлах судлаач Гладис Паз 30 жил үргэлжилсэн малтлагын хугацаанд олдож байсан хамгийн чухал олдвор хэмээн онцолжээ.

Муммиг ухан гаргаж ирэхэд өвдөг дээрээ нь сөгдөн суулгаж, бүх биеийг нь олсоор ороосон тун сонин байдалтай байсан гэнэ. Судлаачдын үзэж буйгаар 1000 жилийн тэртээх уг эмэгтэй урлагийн авъяастай нэгэн байж магадгүй гэнэ. Учир нь урлагийн хүнийг ингэж олсоор ороон оршуулах зан үйл эртний Египетэд байдаг аж. Тэдний авъяас чадвар өөр нэгэнд өвлөгдөн очихоос хамгаалахын тулд ийм зан үйл үйлддэг байжээ.

Тус туурингаас өмнө нь 2008, 2010 онд 500 жилийн тэртээх өсвөр насны хоёр хүүхдийн муммиг олж байсан юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-25