"Нарантуул"-ын галын дүгнэлтийг хүргүүлэв
“Нарантуул" худалдааны төвийн хүнсний захад гал гараад хоёр сар болж байна. Тэгвэл гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоох ажлын хэсэгт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчид, ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээчид, Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчид ажиллан өнөөдөр галын шинжээчийн дүгнэлтийг ЦЕГ-ын ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн байна.
Галын шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор ЦЕГ-ын ажлын хэсэг гал түймэр гарсан газраас шинжлүүлэх дээжүүд хураан авч Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн бөгөөд хамгийн эхний хариуг гал гарснаас 7 хоногийн дараа гаргасан бол хамгийн сүүлийн дээжийг 7 хоногийн өмнө хүлээн авч хариуг гарган ийнхүү хүргүүлжээ. Харин цагдаагийн байгууллага энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул галын дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ