Д.Сүрэнхорлоод олон улсын цом гардуулав
Спортын салбарт 40 гаруй жил ажилласан Д.Сүрэнхорлоогийн хөдөлмөрийг өндрөөр үнэлж, Дэлхийн олимпийн хорооны Ерөнхийлөгчийн “Спорт бол амьдралын сургууль” уриан дор олгогддог олон улсын цомыг Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнөөдөр гардуулан өглөө.
өыб
Д.Сүрэнхорлоо нь Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй бөгөөд спортын салбарт 42 жил ажиллахдаа биеийн тамир спорт, олимпизмыг сурталчилах, “Бээжин-2008”, Ванкуверь, “Лондон-2012” наадмуудад Монгол Улсын баг тамирчдыг олимпийн наадамд бэлтгэх ажлын хэсгийн даргаар ажиллаж түүхэн амжилтуудыг үзүүлсэн юм. Тэрээр цанын спортын шигшээ багийн тамирчин дасгалжуулагч, Спортын сургалт, анагаах ухааны Үндэсний төвийн БТС-ын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга, БТС-ын Үндэсний төвийн БТС-ын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, БТСГ-ын дэд дарга, ЗГХА Биеийн тамир, спортын газрын дарга, ССАЖЯамны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах мэргэжилтэнээр тус тус ажиллаж байжээ.
бй
Олон Улсын Олимпийн Хороо нь жил бүр тухайн хүний олимпийн хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн таван тивээс ирүүлсэн материалаас гурван улсыг шалгаруулан цомын эзнийг сонгодог юм байна.
өы
Анх Олон улсын олимпийн хороо 100 жилийн ойн хүрээндээ уг цомыг олгож эхэлсэн бөгөөд энэ жилийн хувьд Олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертений 150 жилийн ойн хүрээнд тус цом “Спорт бол амьдралын сургууль” уриан дор олгогдож байгаа аж. Дашрамд дуулгахад уг шагналаар өнгөрсөн жил Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнуулсан бөгөөд Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг зэрэг хүмүүс мөн хүртэж байжээ.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ