“Эсгийн хотоос-Их хот” үзэсгэлэн нээгдэв

img

Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд “Эсгийн хотоос-Их хот” архивын баримт, үзмэрийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл болон Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа нар оролцлоо.
Эсгий хотоос-Их хот үзэсгэлэнд нийслэлийн Архивын газарт хадгалагдаж буй нийслэлийн түүхэн баримтуудыг дэлгэн харуулсан байна. Тухайлбал, БНМАУ-ын анхдугаар их хурал 1924 оны 10 сарын 29-ний өдрийн хуралдаанаар хуучин Нийслэл хүрээ хэмээх нэрийг халж, БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хэмээх ардын хувьсгалын шинэ цагийн нөхцөлд тохируулан нэрлэхээр шийдвэрлэсэн, хотын түр захиргаа байгуулсан зэрэг он цагийн түүхийг харуулсан архивын баримт, гэрэл зураг, хотын түр болон жинхэнэ захиргааны дүрэм, Улаанбаатар хотын хамгийн анхны ломбард  байгуулсан тухай нугалбар бичиг, хотын захиргаанаас гаргасан анхны эрхзүйн актууд зэрэг ховор сонин баримтуудыг эх хувиар дэлгэн тавьжээ. Тус үзэсгэлэнг өнөөдөр үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой юм.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uzmeer bna :
haana gazar bna?
2013-10-29
Үзмээр байна:
хаана болж байгааг бичих боломжгүй юу? Олигтойхон мэдээлчихэд яадаг байнаа!!!!
2013-10-29
99118457:
Sharga morit zusland tsever agaart shalnaasaa haldag, 00 dushtei, haluun huiten ustai, haruul hamgaalalttai, dulaan grajtai, tohilog tseverhen 1 ba 2 uruu bairuudiig 6 sariin hugatsaagaar tureesluulne. 99118457.91190055
2013-10-29